Арилжааны тэмдэглэл
Арилжааны тэмдэглэл хөтлөх нь, нэн чухал хэвшил бөгөөд мэргэжлийн арилжаачдын, арилжааны төлөвлөгөөгөө сайжруулахад хэрэглэдэг гол арга нь болж өгдөг. Нээсэн, хаасан, алдсан, олсон, сэтгэл хөдлөл болон бусад нөлөөний үр дүн, гээд л өөрийн давуу болон сул талыг олж, зохих арга хэмжээг авах боломжыг ийм тэмдэглэлээс олж болдог. Ийм тэмдэглэлгүйгээр, өөртөө болон өөрийн арилжааны арга барил, төлөвлөгөөндөө хяналт, шинжилгээ хийхэд, хэцүү, бодит үр дүнгүй байх нь их.
Арилжаачин хүний хувьд хийсэн бүхий л үйлдлээ бүртгэх дэвтрийг арилжааны тэмдэглэл гэнэ. Тэмдэглэл хөтлөснөөр, төлөвлөгөөгөө засаж, шинэчлэхээс эхлээд, эрсдлээ зохицуулах боломж, бололцоог олж авах давуу талтай. Тэмдэглэл үүсгэх, хөтлөх нь маш хялбар бөгөөд, зөв ашиглаж чадвал ихээхэн ашгийг авч ирэх нь бий. Тэмдэглэл нь, эрсдлээс зайлсхийх боломжыг олгохын хажуугаар, саранд хүрэх замыг зааж өгөх ч боломжтой гэж үздэг.
Арилжааны тэмдэглэл ямар хэрэгтэй вэ?
- Эргэж харах, хянах түүхэн бүртгэлтэй болно.
- Сахилга бат, эмх цэгц, тууштай байдлыг бүрдүүлнэ.
- Амжилттай, өөрт зохимжтой арилжааны төлөвлөгөөг олоход туслана.
- Давуу болон сул талаа илрүүлэх боломжыг олгоно.
- Судалгаа, шинжилгээндээ илүү хянуур, бодлоготой хандах шалтгаан болно.
Арилжааны шийдвэр, гүйцэтгэлээ хянаснаар, алдаа дутагдал, ололт амжилтаа эргэцүүлэн шүүх, түүнээсээ сургамж авч, өөрийгөө хөгжүүлэх боломж бүрддэг ба ингэж чадсан нь л амжилтанд хүрэх боломж өндөртэй байдаг гэдэг.
Арилжааны тэмдэглэл үүсгэхдээ юуг анхаарах вэ?
Бэлэн загварыг дуурайж эсвэл өөрөө шинээр зохиож ашиглаж болно. Аль ч нөхцөлд, түүнийгээ өөрийн арга барил, төлөвлөгөөнд нийцүүлэн сайжруулах замаар улам бүр төгөлдөржүүлэх боломжтой.
Хамгийн эхэнд, spreadsheet (Google Sheets, Microsoft Excel зэрэг програмыг хэрэглэх) болон бичвэрийн фаялаа (Google Docs, Microsoft Word ашиглах) үүсгэнэ. Spreadsheet дээрээ, хийсэн бүхий л үйлдлүүдээ, дэс дараатайгаар, 1 бүрчлэн бичиж, тэмдэглэх ёстой. Харин бичвэрийн фаял дээрээ, шийдвэр, тухайн үеийн сэтгэл санаа, нөлөөлөл, бодол, таамаглалаа буулгана. Хүсвэл гэхдээ үүнийгээ, spreadsheet дотроо шинэ хуудас үүсгээд бичсэн ч болно.
Дараа нь, боломжтой хамгийн өндөр амжилтанд хөтлөх бүхий л зүйлсийг тэмдэглэнэ. Ингэхдээ, ямар загвараар, зохицуулж болдгыг интернэтээс олж, бэлэн загваруудаас туршлага судлах, санаа авах боломжтой. Гэхдээ, ямар ч загвар хэрэглэсэн дараах зүйлсийг заавал бүртгэдэг байх учиртай. Үүнд:
- Арилжаанд орсон огноо
- Арилжаанаас гарсан огноо
- Хослол (хөрөнгийн тэмдэглэгээ)
- Чиглэл (long/short)
- Оролтын ханш
- Хэмжээ
- Дүн (Оролтын ханш * Хэмжээ)
- Зорьж буй үнэлгээ
- SL
- Гаралтын ханш
- Арилжааны шимтгэл
- Орлого/Зарлагын харьцаа (P&L)
- Орлого/Зарлагын харьцаа /хувиар/ (P&L %)
- Тэмдэглэл
Зарим арилжаачид, үргэлжилсэн хугацаа, оруулсан захиалга болон үр дүнгийн screenshot буюу дэлгэцийн агшний зургыг оруулдаг. Ингэж баримтжуулах шаардлагагүй ч, эргээд тэндээс авч, ашиглаж болох мэдээлэл нь хэрэг болох боломжтой.
Харин, санаа, төлөвлөгөө, бодол, таамаглалаа бичсэн хуудсаа, өдөр өдрөөр нь ангилвал эргээд үзэхэд ойлгомжтой байдаг. Эдгээрийг тэмдэглэснээр, сэтгэлгээний хөгжлөө тодорхойлох, таамаглал болон мэдрэхүй хэр бодит дүгнэлт хийдгээ таних боломж бүрддэг учир, аль алиныг нь бичвэл зохилтой. Үнэхээр боломжгүй гэвэл, spreadsheet-ээ сайн хөтлөхөд л болно.
#CoinMarketCap
Веб: coinmarketcap.com
Арилжааны тэмдэглэлийн бэлэн загварууд
Байнансаас санал болгож буй загварыг ЭНД-ээс татаарай. Эсвэл яг энэ загварыг Монгол хэл дээр орчуулсан хувилбарыг нь ЭНД-ээс татаж болно. Орчуулгатай хувилбарыг доор, шууд харахаар нийтлэв.
Арилжааны тэмдэглэл хөтлөхдөө юуг анхаарах вэ?
Төсөөлөл, санаагаа бичсэн хуудсууд тань, уран сэтгэмж, мэдлэгийг, spreadsheet дээр бичсэн тоонууд тань, тооцоолол, түүх, үр дүнг төлөөлнө. Гэхдээ, тогтмол хөтлөхгүй бол үр дүн үзүүлэхгүйг анхаараарай.
Тэмдэглэл хөтлөхийн гол утга учир нь, амжилт, алдаагаа зөв хэмжихэд орших ба, spreadsheet-ийн тусламжтагаар үр дүнгээ тоо, хувиар харж, бичвэрээс бодол санаа, сэтгэл зүйгээ үнэнд хэр дөхсөнийг шүүн таних боломжтой.
Захиалга оруулмагцаа, түүнийгээ тэмдэглэх нь хамгийн зөв зуршил болох бөгөөд, энэ хэвшил нь, санаагаа тод томруун буулгахап тусалж, бичих ажил овоорохоос сэргийлдэг. Түүнчлэн, spreadsheet-ээ өдөр бүр харж, дүгнэлт хийх нь, өөр өөр өнцгөөс, олон давтамжтай шинжилгээ гүйцэтгэх боломжыг олгодог.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation