Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

TA-чид хоорондоо өөр хоорондоо дайтаж байдаг гэж үзвэл, шинжилгээний үзүүлэлтүүд нь тэдний зэвсгүүд болно. Тоглогч буюу арилжаачин бүр өөрсдийн ур чадварт нийцсэн зэвсгийг сонгож, түүнийгээ тултал нь хөгжүүлэх гэж оролдох нь ойлгомжтой. Аль үзүүлэлт хамгийн "даам" зэвсэг болж чадах вэ? гэсэн асуултанд тоглогч бүр өөр өөрөөр хариулах байх. Гэхдээ, дийлэнхийн хүчтэй гэж хүлээн зөвшөөрдөг хэдэн зэвсэг бий. Тэдгээр нь, RSI, MA, MACD, StochRSI, BB нар юм.

Уг нийтлэлд, эдгээр 5 үзүүлэлтийн талаар товчхон танилцуулах тул, дэлгэрэнгүй уншиж танилцахыг хүсвэл доорх жагсаалт дахь, харгалзах холбоосуудад хандана уу.

  1. Relative Strength Index (RSI)
  2. Moving Average (MA)
  3. Moving Average Convergence Divergence (MACD)
  4. Stochastic RSI (StochRSI)
  5. Bollinger Bands (BB)


1. Relative Strength Index (RSI)

RSI нь, тухайн хөрөнгийн хэт их арилжаалагдсаныг илэрхийлэх эрчийн үзүүлэлт юм. Ингэхдээ, ханшийн сүүлийн үеийн өөрчлөлтүүдийг хэмжин, дүрслэнэ. Үндсэн тохиргоогоор 14 үетэй байх бөгөөд, утгаа 0-ээс 100-ын хооронд харуулдаг.

Эрчийг хэмжиж харуулдаг учир, түүний өөрчлөлт нь ханшийн өөрчлөлтийн хурд, хүчийг илтгэж байна гэж үзэж болно. Ханшийн өсөлттэй үед, эрч хэдий чинээ ихсэнэ, эрэлт буюу худалдан авагчид тэр чинээгээр нэмэгдэж, чиг хандлага өсөх зүгт илүү хүчтэй байна гэсэн үг. Харин, ханшийн өсөлтийн үед эрч суларч байвал, энэ нь удахгүй зарах захиалгууд илүү олширохын дохио болно.

Уламжлалт ойлголтоор бол, RSI үзүүлэлт 70-г давсан байвал, тухайн хөрөнгө ханш нь хэт хөөрөгдсөн, 30-с доош орсон байвал ханш нь их унасан байна гэж үздэг ба, эдгээр нь удахгүй чиг эргэх гэж буйг илтгэх нь бий. Гэвч, дан 1 үзүүлэлтэнд тулгуурласан шийдвэр гаргаж хэрхэвч болохгүй шүү.

Илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.

2. Moving Average (MA)

Ханшийн өөрчлөлтийг, шуугиан буюу хэлбэлзлээс нь цэвэрлэж, илүү цэвэрхэн, цэгцтэйгээр харуулдаг шинжилгээний арга бол MA юм. Уг арга нь, өнгөрсөн дэх өгөгдөлд суурилдаг учир, хоцролттой үзүүлэлтэнд тооцогдоно.

Энэ төрөл дундаа хамгийн өргөн хэрэглэгддэг үзүүлэлтүүд нь, SMA, EMA нар юм. Хэмжихдээ, хугацааны мужын уртыг нэмэхийн хэрээр, уг үзүүлэлтээс харж болох дүнгийн хоцрогдол нэмэгддэгийг анхаарвал зохилтой. Зах зээлийн чиг хандлагыг тодорхойлох болон арилжаанд орох/гарах бүсээ тодорхойлоход уг аргыг өргөнөөр хэрэглэдэг хэдий ч, ямар ч үзүүлэлт дангаараа арилжааны шийдвэр гаргахад хангалттай эх сурвалж болж чадахгүйг анхаараарай.

Илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.

3. Moving Average Convergence Divergence (MACD)

Уг үзүүлэлт нь, 2 тусдаа MA-ыг ашиглан, хөрөнгийн ханшийн өөрчлөлтийн эрчийг харуулах ба тэндээс бүрэлдээд буй чиг хандлагын хүчийг мэдэх боломжтой байдаг. Жишээ нь, ханш HH үед, MACD нь LH байвал, удахгүй "салхи" эргэх гэж байна гэж үзэж болно. Мөн, дохионы шугам болон MACD шугамуудын огтлолыг ажиглаж, авах болон зарах дохиог олж авч болдог.

MACDRSI-тэй хослуулан хэрэглэх нь элбэг бөгөөд ингэснээр илүү өндөр нарийвчлалтай дүгнэлтийг гаргах боломжтой.

Илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.



4. Stochastic RSI (StochRSI)

StochRSI нь, хөрөнгийг хэт их арилжаалагдсан эсэхийг тодотгодон харуулдаг өөр нэгэн эрчийн үзүүлэлт юм. Гэхдээ уг арга нь, ханшийн оронд, RSI утгуудыг ашигладгаараа онцлог. Үр дүнгээ 0-ээс, 1-ийн хооронд 10-тын бутархай тоон утгаар харуулах боловч, үүнийг 0-ээс 100-д хөрвүүлэн хэрэглэж бас болно.

Өөрчлөлтийн хурд, хүчийг сайн мэдэрдэг үзүүлэлт гэдгийг нь санаж, уг аргыг хэрэглэх үедээ, хуурамч дохио хүлээж авах магадлал харьцангуй өндөр байдгыг анхаарах хэрэгтэй. Үндсэн тохиргоогоороо, 0.2 болон 0.8 утгууд дээр, ханшийг зохих хэмжээнээсээ хальсныг илтгэнэ.

Илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.

5. Bollinger Bands (BB)

Уг үзүүлэлтээр, ханшийн дэгдэлт болон хөрөнгийн үнэлгээ зохих дүнгээс хэр зөрсөн байгааг хэмждэг. Ерөнхий дүрслэл нь, SMA болон түүнийг дагасан 2 шугамаас бүрдэх бөгөөд захын шугамуудын алслалтаар, дэгдэлтийн хэмжээг мэдэх боломжтой. Төвийн шугам, захын шугамуудаа нэвтэлж болох бөгөөд ингэсэн тохиолдолд, ширүүн уур амьсгал бүрдсэнийг илтгэнэ. Гэвч энэ нь, арилжааны дохио болохгүй гэдгийг анхаараарай.

Бүх 3 шугам, хоорондоо хэт ойртон наалдсан байвал, энэ нь удахгүй ханш их хэлбэлзэх гэж байгааг илэрхийлж байж болно. Эсрэг тохиолдолд, ханш тогтворжихыг бэлэгдэх боломжтой гэсэн үг.

Илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Техник шинжилгээнд хэрэглэгддэг 5 гол үзүүлэлт"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad