Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

NFT гэж юу болох, яаж бүтээх, яаж олж авах зэргийг ЭНД дараад уншиж танилцаарай. NFT-ийн үнэ цэн нь тухайн бүтээлийн хэр бодит, хэр ховор гэдгээс шууд хамаардаг тул, түүнийг эхлээд blockchain explorer буюу Блокчэйний хөтөч дээрээс шалгаж үзэх нь зүйтэй.

NFT сүүлийн үед, крипто урлаг төдий биш болж, BSC ч шинэлэг NFT-ий экосистемтэй болоод байна. 2017 оны ICO солиролтой адил "тэсрэлт" явагдаж байгаа мэт харагдаж байгаа хэдий ч, эдгээр нь өөр хоорондоо тэс ондоо зүйлс гэдгийг, өдийд Та надаар бичүүлэлтгүй мэддэг болсон байх учиртай.

NFT гэдэг товчлол, урлаг, уран бүтээл, цуглуулга гэсэн нэр томъёонуудтай салшгүй холбоотой. Цахим бүтээл туурвигчдын орлогын шинэ эх үүсвэр болоод буй энэ талбарт мөнгийг "цөм" хийх боломж бий. Саяхан, Beeple гэх бүтээлчийн, "Everydays - The First 5000 Days" буюу "Өдөр бүр - Эхний 5000 өдөр" нэртэй доорх зураг, дуудлага худалдаагаар 69 сая АНУ доллар хүрсэн амжилтыг үзүүлээд байна.

1. NFT гэж юу вэ?

ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншиж судлаарай.

NFT нь зураг, бичлэг, дуу хөгжим, ая, тоглоомын дүр эсвэл хэрэгсэл гээд л цахим хэлбэртэй юу ч байж болно. Сагсан бөмбөгийн одуудын зураг, онцлох агшнуудыг харуулсан цуглуулгын хөзрүүдийн цахим хувилбар болох NBA Top Shot хүртэл шүтэн бишрэгчдийн хүртээл болж, дуудлагаар худалдаалагдаж байна.

2. NFT-р юу хийж болох вэ? Арилжаалж болдог хөрөнгө мөн үү?

NFT нь олон өөр хэлбэр дүрс, өнгө үзэмж, хэмжээ дамжаа, хэрэглээтэйгээр бүтээгдэж байгаа. Цуглуулгаас өөр зориулалтгүй NFT-г цуглуулж, авч, зарахаас өөрөөр хэрэглэх ямар ч боломжгүй. Тэгэхдээ, NFT гэрэл зургууд нь, энгийн гэрэл зургаас өөрцгүй хэрэглээтэйг анхаараарай.

Гэхдээ, тоглоомонд хэрэглэж болдог NFT гэж бас бий. Энэ төрлийн токенуудыг цуглуулаад, аваад, зарж болохоос гадна, ирлийзжүүлэх замаар өөр хувилбар гарган авч бас болно.

Санхүүгийн хэрэгцээнд ч, NFT-г бас өргөнөөр нэвтрүүлэн ашиглаж байгаа. Крипто валютанд хөрвүүлж болдог, NFT урлагуудыг арилжаалдаг PancakeSwap зэрэг талбарууд нь тэдгээрийн жишээ юм.

Бүхий л төрлийн NFT-д агуулагдах төстэй шинжээр, тэднийг бусад бараг бүхий л төрлийн цахим хөрөнгөөр арилжаалж болдог болон дахин давтагдашгүй эсвэл хязгаарлагдмал нөөцтэй зэрэг чанарыг нь нэрлэж болно.

3. NFT-ий хэр ховор, хэр үнэд хүрэх боломжтойг яаж тогтоодог вэ?

Крипто урлагын бүтээлийн үнэ ханш нь, бусад бүтээлийн адилаар, юуг төлөөлж байгаагаас ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл, хэн зурсан, хэр мэдрэмж, утга учир шингээсэн, ямар санааг илэрхийлсэн, цуглуулагч нар юу гэж харж байна зэрэг нь чухал үзүүлэлт болно.

Тухайн крипто бүтээл, ямарваа 1 цуглуулгын хэсэг бол, дугаараасаа хамаарч үнэд хүрэх боломжтой байдаг. Жишээлбэл, #1 дугаар бараг хамгийн үнэ цэнтэй, #7 болон #13 олны сонирхлыг их татах нь бий. Үнэ цэн болон ховор нандины хэмжээс нь цөөнгүй хүчин зүйлсээс шалтгаалж байдаг.

4. NFT-уудыг хаанаас олж болох вэ?

OpenSea, Treasureland, BakerySwap гээд л зөндөө арилжааны талбарууд бий. Бүтээл худалдаж авах гэж байгаа бол тухайн захаа хэр найдвартайг эхлээд заавал судлаарай. Мөн, хандах үедээ холбоосыг нь нягталж байгаарай.

DeFi төсөл дээр хөгжүүлэгдэж байгаа тоглоомуудыг тоглоод бас NFT цуглуулж болно шүү.

5. NFT-г шинэ үеийн ICO гэж ойлгож болох уу?

Үгүй. Төстэй зүйл нь ердөө л, хэрэглэгчдэд танигдаж, тэднийг татах, хөрөнгө босгох явдал юм. Бусдаар бол тэс ондоо ойлголт шүү.

6. NFT-г хуурамч эсэхийг яаж таних вэ?

Яг өөрийнх нь бүтээл мөн гэж батлахад жаахан төвөгтэй учир, уран бүтээлчтэй нь өөртэй нь холбогдоод NFT гаргасан, зарж байгаа эсэхийг нь тодруулснаар, зохих мэдээллийг олж авч болох юм. Хэн ч бусдын бүтээлийг хуулбарлаад зарж байж болно шүү дээ, тиймээс мөнгөө өгөхөөсөө өмнө сайтар судлах нь зөв.

Ихэнх бүтээлчид өөрсдийн NFT-г танилцуулахдаа, түүнийг нь Блокчэйн хөтөч дээрээс харах боломжыг хавсаргасан байдаг. Тэдгээрийг нь заавал шалгаж байх хэрэгтэй. Тэр тусмаа, хэвлэсэн огноо, NFT-г хэвлэж авсан хэтэвчийн хаяг, тухайн хэтэвчийн гүйлгээний түүхийг тулгаж харвал зохистой байдаг. Заримдаа IPFS буюу гараг-хооронд файл дамжуулах систем дээрх холбоосыг ч хавсаргасан байх нь бий. Гэхдээ, хуурамч токен үүсгэгчид ч эдгээрийг оруулах боломжтой тул, хамгийн найдвартай арга нь уран бүтээлчтэй нь холбогдох явдал юм.

7. NFT-тэй холбоотой бүхий л мэдээ мэдээллийг хаанаас олж болох вэ?

Крипто ертөнцийн хамгийн том сан болох CMC-р зочлоод NFT цэсээс нь олж унших боломжтой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "NFT-тэй холбоотой 7 чухал зүйл"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad