Биткойн ба нөөцийн урсгалын загвар

Stock to Flow (SF эсвэл S2F) буюу нөөцийн урсгал гэдэг нь энгийнээр бол, тодорхой 1 хөрөнгийн нөөц баялгын олдоцыг хэмжих ойлголт юм. Нөөцийн урсгалын харьцаа нь, нөөцөнд буй хэмжээг, жил бүрийн нийлүүлэлтийн хэмжээнд харьцуулсан үнэлгээ байх бөгөөд, уг загварыг ихэвчлэн байгалийн нөөц дээр хэрэглэдэг.
Алтан дээр жишээ авъя л даа. Хэдийгээр нөөцийн яг нарийн тодорхой хэмжээг тогтоож чадаагүй байгаа ч, Дэлхий алтны зөвлөлийн тооцоогоор нийт 190'000 тонн алтыг олборлосон гэсэн дүн гарсан. Үүнийг нийт нийлүүлэлт буюу нөөц гэж үзвэл, жил бүр нэмж олборлож байгаа 2'500-3'200 тонн алтыг урсгалд тооцно.
Эдгээр тоог ашиглан нөөцийн урсгалын харьцааг тооцож болох ч, нөөц нь зөвхөн эрэлт хэрэгцээний зорилгоор ашиглагдаж, устгагдаж, түүнээсээ хамаарч үнэ ханшаа тогтоож байдаг учир, үйлдвэрлэл болон хэрэглээнд зориулагдах хөрөнгийн нөөцийн урсгалын харьцаа ихэвчлэн тун бага байдаг. Учир нь, энэ төрлийн нөөцөнд хөрөнгө оруулах нь өгөөж муутай байх нь элбэг. Нөөц шавхагдаад эхэлсэн эсвэл шавхагдаж байгаа талаар мэдээ гарах үед л ханш огцом өсөхийг эс тооцвол, энэ төрлийн хөрөнгийн үнэлгээ тогтвортой, зугуухан өөрчлөгдөж байдаг.
Гэхдээ, хомсдлоо гээд ханш өснө гэж ойлгож болохгүй. Алт л гэхэд, 190'000 тоннын нөөцтэй байгаа нь, бараг л дундрахгүй, нэмэгдэх хэмжээ нь, байгаа нөөцтэйгээ харьцуулахад тун бага буюу нөөцийн урсгалын харьцаа багатай зэрэг олон олон хүчин зүйлсийг тооцох хэрэгтэй.
Алтны нөөцийн урсгалын харьцаа гэж юу вэ?
Үнэт метал дундаа, нөөцийн урсгалын харьцааны хамгийн өндөр үнэлгээтэй чулуулаг бол алт. Өмнө дурьдсан дүнгүүд дээрээ тооцоолвол, 190'000 / 3'200 = ~59 гэсэн харьцаа гарч байна. Өөрөөр хэлбэл, яг энэ хэмжээгээрээ олборлосоор байвал, 190'000 тонн алт олборлохын тулд ойролцоогоор 59 жил зарцуулна гэсэн үг.
Гэхдээ, жилд дунджаар хэр хэмжээний алт олборлож байгааг тооцоолсон дээрх дүн нь, багцаагаар тодорхойлсон хэмжээ болохыг анхаараарай. Хэрэв бодит байдал дээр, жилд 3'500 тонноор олборлож байгаа гэж үзвэл, уг харьцаа ~54 болж буурна.
Нийт олборлогдсон алтны зах зээлийн үнэлгээ нь, унц тутамд $1'500 USD гэж тооцвол, нийт 9 их наяд АНУ доллартай тэнцэнэ. Харин Биткойны түүхэн дээд үнэлгээ нь, 1.1 их наяд хүрч байсан бөгөөд, энэхүү нийтлэлийг бичиж байж үед, 900 тэрбумтай тэнцэж байлаа.
Биткойны нөөцийн урсгалын харьцаа гэж юу вэ?
Биткойн гэж юу болохыг мэддэг хүмүүсийн хувьд, түүн дээр нөөцийн урсгалын загварыг ашиглахад болохгүй зүйл байхгүй гэдэгтэй санал нийлэх биз. Биткойныг алт, мөнгө мэтийн шавхагдах нөөцтэй хөрөнгөнд багтааж болох учраас тэр.
Алт, мөнгө нь үнэ цэнээ хадгалагч хөрөнгөнд хамаарах бөгөөд, ирээдүйд нөөц нь барагдаж, түүнээсээ шалтгаалан ханш нь өсөх боломжтой хэдий ч, богино хугацаанд, нөөцийг нь их хэмжээгээр нэмэгдүүлэхэд маш хэцүүд тооцогддог.
Нөөцийн урсгалын загварын дээрх шинж чанруудад, Биткойн нийцдэг буюу, түүний нийт нөөц нь 21 саяар хязгаарлагдаж, нийлүүлэлт нь тогтсон зарчмаар гүйцэтгэгдэж, урсгалыг нь тооцох бүрэн боломжтой байдаг. Түүнчлэн хагаслалтын ачаар, нийлүүлэлт улам бүр багасч байхаар загварчлагдсан байгааг мартаж болохгүй.

Эдгээр онцлогууд нь, Биткойныг урт хугацаандаа их өгөөж авч ирэх хөрөнгө болохыг илтгэж байгаа гэж итгэх хүмүүс цөөнгүй бий. Зах зээлийн үнэ цэн болон, нөөцийн урсгалын загваруудын хооронд мөн маш нарийн уялдаа, зүй тогтоц байгаа гэж үзэх хүмүүс байдаг бөгөөд, нөөцийн урсгалын харьцааны огцом уналтууд нь ханшийн үсрэнгүй өсөлтүүдийг үзүүлж байгааг барин тавин нотлохтой ч таарч болно.
Одоогоор Биткойны эргэлтийн хөрөнгийн хэмжээ бараг 19 сая хүрч байгаа ба, дунджаар жилд 400'000 орчим шинээр нийлүүлэгдэж байна. Энэ нь, нөөцийн урсгалын харьцаа ойролцоогоор 50 буюу 2020 оны 5-р сард тохиосон хагаслалтаас өмнөх үетэй харьцуулахад даруй 2 дахин их тоо юм.
Доорх графт, нөөцийн урсгал болон ханшийн, 365 хоногийн MA-г харьцуулсан харуулсан байгаа. Ингэхдээ ханшийн дүнг, хагаслалттай харьцуулан өнгөөр дүрслэжээ.

#CoinMarketCap
Нөөцийн урсгалын загварын дутагдлууд нь юу вэ?
Хөрөнгийн нөөцийн хомсдлыг хэмжихэд туслах ч, хомсдлыг дагаж ханш өснө гэсэн таамаглал дээр л үндэслэхээс цаашгүйг нь анхаарвал зохистой. Түүнчлэн, хомсдлын хэмжээг л харуулахаас өөр ямар ч тодорхой, нарийн үзүүлэлтийг гаргахад ашиглах боломжгүй гэж шүүмжлэх нь бий.
Алтны хувьд, хомсдолтой байдлаас гадна, нийлүүлэлтийн урсгалын таамаглах боломжтой байдал, нийт хөрвөх чадвар зэрэг чухал онцлогуудыг агуулж байдаг нь, түүний ханшийг унахаас найдвартай хамгаалах тулгуур болдог.
Биткойны ханшийн савлагаа нь хугацааны эрхээр багасч, ханш нь тогтворжино гэж үздэг бөгөөд түүнийг нь Coinmetrics доорх граф баталж байна. Ямар ч хөрөнгийн үнэ цэнийг тооцохдоо, түүний ханшийн дэгдэлтийг заавал хэмжих учиртай. Хэлбэлзлийн хэмжээг таамаглах боломжтой болохын хэрээр, үнэлгээний загвар илүү бодит үр дүнг харуулдаг ба энэ нь Биткойны ханшийн том хөдөлгөөнүүдэд ч хамаарч болно.

Их цаг дээр савлагаа буурч байгаа боловч, түүнийг зөвхөн таамаглагч, арилжаалагч, хэрэглэгч нар л зохицуулдаг учир, ямар ч өөрчлөлтийг үзүүлэх боломжтой. Мөн, хөрвөх чадварын дутагдалтай байдлаас хамаарч, хэлбэлзэлд өртөх магадлал нь өндөр байдаг. Тиймээс, уг загварын харуулах үр дүн нь бас л дулимагт тооцогдож болох юм.
Хар хунгын үзэгдэл зэрэг гадны нөлөөллүүд бас энэхүү загварын үр дүнг баллаж орхих боломжтой. Гэхдээ ийм үзэгдлүүд нь, гэнэтийн цочир тохиолдох үйл явдлаас шалтгаалж, түүнийг нь таньж мэдэж чадахгүй түүхэн өгөгдлүүдэд суурилсан бүхий л хэмжилт, үзүүлэлтүүдэд нөлөөлдөг тул, үүнийг дан ганц нөөцийн урсгалын загварын сул тал гэж ойлгож болохгүй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!


Join the conversation