2008 оны санхүүгийн хямрал

Өнгөрсөн ба Одоо

2008 оны санхүүгийн хямрал, дэлхийн эдийн засгийг бүхэлд нь доргиож чадсан бөгөөд уг хямралын шалтгаан нь ердөө л, хэт өндөр хүүтэй орон сууцны зээлийн тогтолцооноос үүдэлтэй байсан. Тэр даамжирсаар, илүү олон салбарт, цаашлаад олон улсын эдийн засагт нөлөөлсөн нь, өдгөө банкны системд эргэлзэх үндсэн шалтгаан болоод байна.

Санхүүгийн хямралын үеэр юу тохиолдсон бэ?

1930-аад оны үеийн их хямралаас хойших, эдийн засгийн хамгийн том хямралаар нэрлэгдэх болсон 2008 оны санхүүгийн хямрал, дэлхий нийтийг бүрэн хамарч чадсан. Тэрхүү үйл явдлыг түүхэнд их уналт гэж нэрлээд байгаа ба, орон сууцны үнийн хүчтэй уналт нь, их хэмжээний ажилгүйдлийг дагуулснаар, эдийн засгийг цочроож орхисон гэдэг. Уг хямрал, одоо болтол эдийн засаг, санхүүгийн салбаруудад нөлөөлсөөр байгаа гэж үздэг бөгөөд, зөвхөн АНУ-д л гэхэд, 8 сая гаруй хүн ажлын байраа алдаж, 2.5 сая ААН үүд хаалгаа барьж, 2 жилийн дотор 4 сая гаруй айл өрх орон гэргүй болсон нь бүртгэгдсэн байдаг. Тухайн үед, хоолны эрүүл ахуйгаас эхсүүлээд, хөдөлмөрийн хөлсний шударга, эрх тэгш байдал хүртэлх асуудлууд цөм өнөөгийн тогтолцоонд итгэх итгэлийг алдруулсан гэдэг.

Уналтыг албан ёсоор 2009 онд дуусгавар болсон гэж тооцдог ч, АНУ тэргүүтэй олон олон улс үндэстнүүд, өнөөдрийг хүртэл учирсан хохирлыг бүрэн гэтэлж дуусаагүй л байна. 2019 онд ажилгүйдлийн зэрэг 10 хувьд хүрээд, 2016 оныг хүртэлх хугацаанд дөнгөж уналтын өмнөх үетэй тэнцэхүйц түвшинд л дөхөж очсон байгаа нь, сэргэлт тун удаашралтай байгаагийн баталгаа болно.

Их уналтын шалтгаан нь юу байв?

Нилээдгүй тооны хүчин зүйлийн нөлөө байгаа бөгөөд, тэдгээрийн хуримтлал хэт төвлөрснөөс үүдэн хямрал нүүрлэсэн гэж үздэг. Зарчмын хувьд, орон сууц барьцаалсан зээлүүд хэт өндөр эрсдлийг дагуулж байсан нь, татвар төлөгчдийг олноор үргээж, тэр нь хямралын гинжин урвалыг үүсгэсэн гэж тодорхойлж болно. Энэ үйл явдал, Lehman Brothers пүүсийг дампууруулснаар, АНУ болон Европын эдийн засгийг улам ихээр донсолгож орхисон гэдэг. Дээрх үйл явдлууд дэлхий нийтэд, банкны салбарын хангалттай бус, найдваргүй байдлыг илчилсэн түүхэн үзэгдэл болсон билээ.

Хямралаас юуг ойлгох хэрэгтэй вэ?

Хэдийгээр хямрал 10 гаруй жилийн өмнө тохиолдоод өнгөрсөн ч, түүхэн дэх том уналтуудын дараах сэргэлтийн дундажтай харьцуулахад удаашралтай, өдийг болтол гүйцэт сэргэж дуусаагүй байгаа нь үнэн. Одоо хүү хэдий бага байгаа ч, энэ байдал удахгүй өөрчлөгдчих боломжтойгоос гадна, өндөр эрсдэлтэй зээлүүд олгосоор байгаа нь, түүх санаснаас эрт дахин давтагдаж болзошгүйг сануулах мэт. Мэдээж 2008 оны үйл явдлаас сургамж авч, сэргийлэх арга хэмжээг тодорхой түвшинд гүйцэтгэж байгаа ч, асуудлынхаа голыг нь олж засаагүй, тойруулаад өнгөц аргацаах төдий зохицуулаад байдгаас үүдэн хямрал давтагдахгүй гэх баталгаа бүрдэхгүй байгаа юм. 2008 оны хямралын шалтгааныг үүсгэж, олон жилийн турш лавшруулан хүндрүүлсэн улс төрчид, хуульчдын буруутай үйлдэл, шийдвэрүүд, эдийн засаг болон төсвийн болоод мөнгөний бодлогуудын хоорондын холбоог хэр нягт нарийн болохыг тодоор харуулсан. 


Биткойн ба бусад крипто валютуудын хөгжил

2008 оны хямралын буруутнуудын 1 болох банкны тогтолцоо, хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахтай зэрэгцэн, түүхэн дэх анхны крипто валют болох Биткойн мэндлэсэн билээ. Биткойн нь, өнөөгийн төлбөрийн системийг өөрчлөх олон онцлог шинж, давуу чанруудыг агуулсан, гайхамшигт бүтээл юм. Хэрэв Та энэ талаар илүү дэлгэрүүлэн судлахыг хүсч байвал дараах нийтлэлүүдийг уншаарай. Үүнд: Биткойн, Блокчэйн, Фиат валют, Крипто валют, PoW, Олборлолт гэх мэт.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!