Trezor One

Trezor брэндийн Trezor 1 загварын төхөөрөмжин хэтэвчийг танилцуулж байна.

SatoshiLabs хэмээх байгууллагын үйлдвэрлэж, борлуулдаг энэхүү хэтэвч, крипто хөрөнгийн хэтэвчүүд дундаа хамгийн өргөн хэрэглэгдэж буй сонголт болоод байгаа. Анх 2014 онд зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэн, хамгаалалт өндөртэйгээс гадна, хэрэглэхэд хялбар байдлаар бүтээсэн нь, уг хэтэвчийг сонгох гол шалтгаан болдог. Мөн, маш авсаархан ч, нилээдгүй олон компьютерийн, ухаалаг утасны, хөтөч дээр суурилдаг хэтэвчүүдтэй нийцтэй ажилладаг нь, Trezor One-ийн онцлог, давуу тал болж чадсан.

Веб харилцах самбар нь, зурвас унших, цахим гарын үсгээр баталгаажуулах, илгээх болон токен шилжүүлэх, хүлээн авах, зохион байгуулах хялбар шийдлийг бүрдүүлж өгсөн. Хэдийгээр, MultiSig, SegWit-г өөрөөсөө шууд дэмжиж, ажиллаж чадахгүй ч, Electrum-ийн тусламжтайгаар, Биткойн болон энэ төрлийн бусад токенд хандах боломжтой байдаг.


Техник үзүүлэлт


Уг хэтэвчийг бусад төхөөрөмжтэй холбох үед, тохируулсан PIN кодоо оруулж байж, хэтэвчиндээ хандах эрхтэй болно. PIN оруулах явцад PIN-г, холбогдсон ямар ч төхөөрөмж дээр харагдаж, хадгалагдахгүйгээр хамгаалсан байх тул, санаа зоволтгүй хэрэглэх боломжтой. Энгийнээр бол, тагнан турших програмтай компьютер дээр ч, нууц үгээ алдах аюулгүй байх юм.

Заавал өөр төхөөрөмжинд холбож ашигладаг учраас, Trezor One-ийн үр үгс нь 24 үетэй байх буюу ихээхэн хүчтэй хамгаалалтыг шаардана. Гэхдээ, үүнийг өөрчилж тохируулах боломж нь нээлттэй байдаг. Мөн Trezorнууц үг хадгалагч сан болгож ашиглаж болдог онцлогтой.


Хэтэвчийн давуу болон сул талууд


Хайрцганд дагалдах зүйлс

  1. Trezor One;
  2. USB-A-г, Micro-USB-д хөрвүүлэгч утас;
  3. Нууц үгээ (Үр үгс, PIN код) бичиж, хадгалахад зориулсан 3 ширхэг хуудас;
  4. Trezor-ийн лого дүрстэй 2 ширхэг хуулга;
  5. Гарын авлага;
  6. Trezor-ийн лого дүрстэй оосор.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!