Coinbase гэж юу вэ?

Coinbase нь, АНУ-ын хамгийн том крипто валютийн арилжааны бирж юм. Өдгөө энэ биржийг мэдэхгүй арилжаачин, хөрөнгө оруулагч гэж бараг байхгүй болсон хэдий ч, крипто салбарыг шинээр сонирхогчдод зориулсан танилцуулгыг хүргэх нь зүйтэй гэж үзээд, энэхүү нийтлэлийг шивлээ.

2012 онд, крипто валютийн арилжааны анхны биржүүдийн 1 болон мэндэлсэн уг бирж өдгөө 70 сая гаруй бүртгэлээ бүрэн баталгаажуулсан хэрэглэгчтэй, 100 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулж буй, дэлхийн хамгийн том биржүүдийн 1 юм. Coinbase-ийн загвар үзэмж нь маш цэвэрхэн, энгийн ойлгомжтой байх тул, шинэ хуучин ялгахгүй бүх хэрэглэгчдэд тун тохиромжтой байдаг бол, Coinbase Pro. буюу мэргэжлийн хувилбар нь мэдлэг, туршлага арвин хэрэглэгчдэд зориулагдсан, цогц бүтээл болсон. Гэхдээ, эдгээр хувилбаруудын аль алинд, зорилтот хэрэглэгчиддээ чиглэсэн сурж судлах, мэдээлэл авах буланг бүрдүүлж өгсөн байдаг.

Coinbase-г хамгийн хүчирхэг хамгаалалтын шийдэлтэй биржүүдийн 1-ээр нэрлэж болно. 2FA-аас эхсүүлээд, хэрэглэгчдийн байршуулсан нийт хөрөнгийн 98 хувийг cold буюу оффлайн төрлийн хэтэвчинд хадгалдаг зэргээрээ хэдийн олонд танигджээ. Coinbase нь CMC дээр, Binance-ийн дараа буюу 2-рт жагсдаг, хөрвөх чадвараар шилдэг 10-т ямагт багтаж байдаг, NASDAQ дээр бүртгэлтэй цөөхөн хэдхэн крипто байгууллагын 1 билээ.

Гарчиг


Үүсгэн байгуулагч

Одоогийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагчдын 1 болох Брайан Армстронг (Brian Armstrong) нь, Airbnb-д програм хангамжийн инженер, IBM-д хөгжүүлэгч, Deloitte-д зөвлөхөөр ажиллаж байгаад, дэлхий нийтэд зориулсан санхүүгийн системийг цогцлоохоор зориглосон нь, өнөөгийн Coinbase-н үндсийг тавьсан байна. 2021 оны 8-р сард, Forbes сэтгүүлээс, Армстронгыг крипто ертөнцийн хамгийн баян хүнээр өргөмжилсөн бөгөөд түүний нийт хөрөнгө нь тухайн үед, $10.3 тэрбум USD-оор үнэлэгдэж байжээ.

Боломжууд

Энгийн хувилбар дээр, 100 гаруй (2021-10 сарын байдлаар) нэр төрлийн крипто валютийг авч, зарж, арилжаалах боломжтойгоос гадна, ц-шуудангийн хаяг, гар утасны дугаар, хэтэвчийн хаягаар шилжүүлэг хийх боломжтой байдаг. Pro. хувилбар дээр, дээрхээс гадна, лаан граф, зах зээлийн үнэлгээ болон бусад хэмжүүрүүдийг харуулна. Coinbase 600 гаруй токен, CryptoKitties зэрэг алдартай NFT-г дэмждэг онцлогтой. Түүнчлэн дэлхийн хаана ч хэрэглэж болох, Coinbase нэрийн, төлбөрийн Visa картыг авснаар, түүгээр хийсэн гүйлгээ бүрийн нийт дүнгээс 4 хувийг буцаан авах боломжтой байдаг. Coinbase гэх нэр дуулдсан мэдээ гарах бүрт тухайн хөрөнгийн ханш өсдөг нь, энэ биржийн хэр их нөлөөтэйг илтгэнэ.

Онцлог

Coinbase-н хөрөнгийн санг, нийт $320 сая USD-оор даатгасан байдаг ба крипто валютийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ихэнх томоохон байгууллагууд, Coinbase-г сонгон үйлчлүүлдэг.

Хууль эрхзүйн орчин

Coinbase нь Нью-Йоркийн санхүүгийн хэлтсээс баталгаажсан байгууллага бөгөөд, өдгөө дэлхийн 40-өөд улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн систем болоод байна.


Уг биржийн талаарх бүхий л мэдээллийг, крипто ертөнцийн хамгийн том мэдээллийн самбар болох CMC дээрх хуудсаас нь авахыг хүсвэл, ЭНД дарна уу. Мөн Coinbase-н токенжуулсан хувьцаа болох COIN-н талаарх мэдээллийг ЭНД-ээс авч болно.


Шимтгэл

Coinbase нь салбартаа хамгийн өндөр шимтгэлтэй биржүүдийн 1-д тооцогддог. Крипто валютийн биржүүдийн шимтгэлийн дундаж хэмжээ 1.42%, АНУ-ын хамгийн бага шимтгэлтэй Kraken хэмээх бирж 0.26% заасан байхад, Coinbase дээр $200 USD-оос бага дүнд $0.99-ээс $2.99 USD, АНУ дахь банкны данстай харьцах үед 1.49%, карт болон төлбөрийн апп ашигласан үед 3.99% тогтоосон байдаг. Pro. хувилбарыг ашиглах үед, сарын нийт шилжүүлгийн дүн $10'000 USD-оос бага үед 0.5%, $100'000-аас 1 саяын хооронд 0.2-оос 0.1% байдаг бөгөөд төлж чадах хүмүүст л зориулагдсан чанартай үйлчилгээтэй гэж өргөмжлөгдөх нь бий.

Давуу болон сул талууд


Бүртгүүлэх


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!