Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Системийн ил тод байдал нь, Блокчэйний онцлог давуу талаар нэрлэгддэг. Тухайн сүлжээнд холбогдсон нэгж буюу зангилаа бүр, журмуудын үнэн бодит байдлыг хянаж, хадгалж, баталгаажуулах ба, ихэнх дэлгэмэл бүртгэлийн блокууд, гүйлгээнүүд болон хаягуудыг, блокын хөтчийн тусламжтайгаар тулган шалгаж болдог.

Хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах талаас гэхдээ энэ нь, тийм ч таатай шийдэл болохгүй. Биткойн мэтийн сүлжээнд, гүйлгээ бүр нь өмнөх блоктой уягдаж байдаг буюу зоос 1 бүр нь, бусдыгаа орлох чадвартай учир, нэгж зоосыг харгалзах гүйлгээнд холбож болдог. Биткойныг шилжүүлэх эрхийг тань хэн ч хааж, хориглож чадахгүй боловч, хэрэв Таны шилжүүлэх гэж байгаа зоос өмнө нь хориглогдсон хаягаар дамжиж байсан бол, хүлээн авагч нь түүнийг зөвшөөрөхгүй байх боломжтой. Хамгийн муугаар бодоход, орлох чадвар нь энэ мэтээр, системийнхээ гол зорилгыг үгүйсгэж чадах юм. Өөрөөр хэлбэл, шинэ зоосууд илүү үнэ цэнтэйд тооцогдож, харин хуучин зоосууд түүхээсээ шалтгаалан адлагдаж болно.

Биткойны сүлжээний ил тод байдал, хувийн мэдээллийн нууцлал нь, зоосуудаас гадна хэрэглэгчдийг ч мөшгиж олж болох нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Хэрэглэгчийг нийтийн түлхүүрээр нууцласан байх хэдий ч, шинжилгээний нарийн аргууд, олон хаягуудыг нэгтгэн мөшгих замаар уг нууцлалыг эвдэж болдог. Эдгээрээс хамгаалж, гүйлгээг бүрэн нууцлахаар зохиосон шийдэл нь, Confidential Transactions (CT) буюу далд гүйлгээ юм.

Blockstream-ийн гүйцэтгэх захирал Адам Бэк (Adam Back) анх, 2013 онд CT-ний талаар хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд, Биткойныг хөгжүүлэгчдийн 1 болох Грегори Максвелл (Gregory Maxwell) түүнийг нь өлгөн авснаар, нийтийн сонирхлыг татах болсон гэдэг. Максвелл өөрийн илтгэлийн эхний бүлэгт орлох чадвар ба сул нууцлал сэдвийг онцлон хөндсөний дээр, өөрийн шийдлийг танилцуулсан байдаг. Тэрээр энэхүү шийдэлдээ, гүйлгээний хэмжээг нийтээс нуух буюу зөвхөн оролцогч талууд л шилжүүлгийн дүнг харах боломжтой байх зохицуулалт хийхийг санал болгосон байна.

Энгийн зохицуулалтын үед, илгээсэн дүн нь өөрийн эзэмшлийн хөрөнгийн хэмжээнээс хэтрээгүйг бүх нийт харж болохоор тохируулагдсан байдаг. Энэ нь, тухайн гүйлгээний үнэн мөнийг хянах, давхар зарцуулагдаагүйг таних бололцоог олгодог давуу талтай байдаг.

Ашиглагдах криптограф

Мэдээллийг далдлахын тулд нууцлалыг ашиглах нь ойлгомжтой. Харамсалтай нь, уламжлалт аргуудыг ашигласан үед, нууцалсан мэдээллийг тайлж автал, хэрэглэх ямар ч боломжгүй болдог дутагдал бий. Гэтэл бидэнд, доторх мэдээллээ бүрэн илчлэхгүйгээр, тодорхой хэдэн шинж чанрыг нь гадны этгээдэд батлуулах зорилгоор харуулж чадах шийдэл хэрэгтэй болоод байгаа. Үүнийг Homomorphic encryption буюу гомоморф нууцлалын арга, тэр дундаа Pedersen commitment буюу Педресийн хаалтыг гүйцэтгэж болно. Энэ аргын үед, энгийн хэшлэлийг ашиглан өгөгдлийг дараа тайлж авахаар нууцалж болох ба, ингэхдээ хаалтын цаана утга оруулах боломжтой байдаг.

Х(Н1 + Ө1) + Х(Н2 + Ө2) = Х(Н1 + Н2, Ө1 + Ө2)

Дээрх томъёонд, Х нь Хаалт, Н нь нэгтгэгч, Ө нь өгөгдлийг илэрхийлнэ.

Үүн дээр, Elliptic curve cryptography буюу эллипс муруйн криптограф болон зайн баталгаа зэргийг нэмж тусгах ёстой ч, үндсэн санаа нь хэрэглэгчийн хаяг дээр Педресийн хаалтыг хэрхэн хэрэгжүүлэн ашиглаж болохыг танилцуулах зорилготой юм. Хөрөнгө илгээх үед, 2 нэмэлт хаалтыг үүсгэх бөгөөд, тэдгээрийн 1 нь хариулт буцаах үед хэрэглэх хаяг, нөгөө нь хүлээн авагчийн хаяг байна. Өөрөөр хэлбэл, хэр их хөрөнгө шилжиж байгааг хэн ч харж, мэдэх боломжгүй боловч, хүлээн авагч болох илгээгчийн хаягуудыг харах боломжтой байх юм. Томъёоны дагуу, оролт болон гаралт адил гарч чадсан тохиолдолд, уг гүйлгээг зөрчилгүй гэж үзэж болно.


Далдлагдсан гүйлгээ ямар ашгийг авчирч чадах вэ?

Нууцлагдсан гүйлгээг, Биткойнд нэвтрүүлснээр хувийн мэдээлэлдээ санаа зовох шаардлагагүй болж, орлох чадвар илүү үр дүнд хүрэх боломжтой болох юм. Гэвч одоогоор үүнийг нэвтрүүлэх сонирхол бага байгаа тул, ойрын хугацаанд нууцлалтыг сайжруулахгүй болов уу. Ихэнх хэрэглэгчид сүлжээний өргөжих чадвар, хурданд илүү анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаас, нууцлалыг сайжруулах санал түрдээ хойш тавигджээ.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Далд гүйлгээ"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad