Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Цахим мөнгөний системд тулгарах боломжтой 1 том асуудал нь, тухайн 1 хөрөнгийг, 2 тусдаа хүлээн авагчид зэрэг илгээх буюу давхар зарцуулах явдал юм. Сэргийлэх зохих арга хэмжээг аваагүй үед, тухайн хөрөнгийг өөр зүйлд бас зарцуулс байгааг мэдэх боломжгүй байдал үүсэх, мөнгөө хувилж ашиглах нөхцөл бүрдэх аюултай.

Цахим хөрөнгийн хувьд, тухайн нэгж тус бүр, нэгж хугацаанд 1 л удаа ашиглагдах нь зайлшгүй шаардлага болох ба, энэ байдлыг бүрдүүлж эс чадвал, мөнгөний үнэ цэн тэр чигтээ алдагдах юм.

Давхар зарцуулалтаас сэргийлэх ямар аргууд байдаг вэ?

Төвлөрсөн хэлбэрээр зохицуулах

Төвлөрсөн бус байдлаас, төвлөрсөн нь хянаж, зохицуулахад илүү хялбар байх нь ойлгомжтой. Нийт нэгжүүд болон нэгж тус бүрийн бүртгэл, нийлүүлэлтийг нэгдсэн 1 системээр бүртгэлжүүлж, хянаж, зохион байгуулах нь, удирдлага, зохицуулалтыг бат тогтоох чухал ач холбогдолтой. Энэ аргын гол жишээгээр, Дэвид Чаумын (David Chaum) eCash-г нэрлэж болно.

Мөнгөн дэвсгэртийг, цахим тэмдэгтээр солихдоо, банк уг солилцоог далд гарын үсгээр баталгаажуулах ёстой. Далд гарын үсгийн санааг Чаум 1982 онд, "Мөшгих боломжгүй далд гарын үсгүүд" нэрээр хэвлүүлсэн нийтлэлдээ тодорхой танилцуулсан байдаг ба, далд гарын үсэг нь, нууцлагдсан мэдээллийг баталгаажуулахад хэрэглэгдэх, цахим гарын үсгийн 1 төрөл юм. Ийнхүү сольж авсан цахим мөнгөө, тухайн хэрэглэгч P2P сүлжээгээр солилцох замаар, бараа болон үйлчилгээг авах боломжтой боловч, цахим мөнгөтэй болох, эсвэл түүнийгээ цаасан мөнгөөр солиулахыг хүсвэл, заавал банкинд хандах шаардлагатай.

Дансан дахь дүндээ л тааруулж цахим мөнгө авч болох ба, хичнээн хувааж авахаас хамааруулан, тус бүрт харгалзах санамсаргүй/дурын байдлаар үүсгэсэн тоонуудыг ашиглана. Жишээлбэл, $100 USD-г, 20-р 5 хуваан авах хүсэлт гаргасан гэж үзвэл, тэдгээрт харгалзах санамсаргүйгээр үүсгэсэн тоонуудаа далдлагчаар халхалсны дараа, данснаасаа 100 АНУ долларыг суутгуулж, тус бүр нь $20 USD-той тэнцэх 5 хэсэг мэдээллийн зурвасан гэрчилгээг бичүүлж авна гэсэн үг.

Тэдгээрийгээ зарцуулах үедээ, далдласан, санамсаргүй аргаар бүтээсэн тоонуудаа илчилж, ашиглана. Ингэж илчлэх нь, тухайн гэрчилгээг хүлээн авагчид, харгалзах мөнгөн дүнг нь гаргаж авах боломжыг бүрдүүлж өгөх боловч, хүлээн авагч нь тэдгээрийгээ тэр даруйд хөрвүүлж авах шаардлагатай тулгарна. Учир нь, гаргаж авалгүй удаах нь, зарцуулагч этгээдэд, түүнийгээ дахин өөр газарт төлбөр болгон тушаах боломжыг олгож болзошгүй. Банк, тэдгээр дугааруудыг, өөрийн бүртгэлтэй тулгаж үзээд, зөрчилгүй тохиолдолд, фиат валютанд шилжүүлж өгснөөр, тухайн eCash хэрэглээнээс халагдах буюу шатаагдах юм.

eCash нь, хувийн хэрэглээнд зохимжтой боловч, нийтийн хэрэглээнд нийцэхгүй. Банк ийм солилцоог хийхийг хүсэх эсэхээс хамаарч гүйцэтгэгдэх, хөрөнгийн гэрчилгээ нь бодит үнэ цэнгүй, солихын тулд заавал банк очих шаардлагатай зэрэг нэрлэж болох олон дутагдалтай учраас тэр. Гэхдээ, үүнийг шийдвэрлэсэн гаргалгаа байгаан нь, крипто валют юм.

Төвлөрсөн бус зохион байгуулалт

Хянагчгүйгээр, мөнгийг нийтэд тараана гэдэг тун эрсдэлтэй үйлдэл юм. Бүх хүн дагаж мөрдөх шаардлагатай дүрмүүдийг, дийлэнх хэрэглэгчид нэгдэн нийлж зохиохгүй л бол боломжгүйд тооцогдож байсан явдлыг, Биткойн өөрчилж чадсан. Энгийнээр бол, Блокчэйн гэх нэрээрээ өдгөө олонд танигдаад буй технологийн ачаар, давхар зарцуулалтын асуудал бүрэн шийдэгдээд байгаа юм. Гэхдээ, гүйлгээний мэдээлэл нь блокт багтаж, тэр нь Блокчэйнд бичигдэх хүртэл, тухайн гүйлгээ баталгаажихгүй тул, бага зэрэг хүлээх шаардлагатай байдаг.

Нэгэнт бичигдсэний дараа, сүлжээнд холбогдсон бүхий л зангилаа түүнийг нь шалгаж, баталгаажуулах учир, ийнхүү бичигтэл хүлээх нь найдвартайд тооцогдоно. Эс бөгөөс, тухайн зоос, токенийг дахин өөр зүйлд зарцуулах оролдлого хийгдэж болно. Хамгийн багадаа 6 удаагийн баталгаажуулалт хийгдсэн буюу, гүйлгээ блокт бичигдсэнээс хойш, дараагийн 5 блок хуулагдсаны дараа, тухайн гүйлгээг цуцлах, буцаах боломжгүй болсонд тооцох нь зүйтэй. Араас нь хэдий олон блок нэмж бичигдэнэ, төдий чинээ найдвартайгаар хамгаалагддаг гэж ойлгож болно.


Биткойн дээрх давхар зарцуулалт

Биткойны журмууд нь, давхар зарцуулахаас найдвартай сэргийлэхээр бүтээгдсэн. Хийсэн гүйлгээ нь, блокт бичигдсэн л бол, түүнийг буцаах, цуцлах, өөрчлөх бараг боломжгүй болдог. Блокчэйн дээрх мэдээллийг өөрчлөхийн тулд, төсөөлөхийн аргагүй их боловсруулах хүчин чадалтай төхөөрөмж(үүд)тэй байх шаардлагатай учир, бараг гэж тодорхойлсон болно.

Гэхдээ, баталгаажаагүй гүйлгээг хүлээн зөвшөөрдөг хэрэглэгчидрүү чиглэсэн давхар зарцуулах халдлагын төрлүүд цөөнгүй үйлдэгдэх болсон. Маш хямд бараа, үйлчилгээний төлбөрийг хүлээн авахдаа, борлуулагч тал, блокт бичигдэж, баталгаажихыг нь хүлээлгүй, наймаагаа дуусгах элбэг байдаг. Ялангуяа, түргэн хоолны газар, баталгаа хүлээгээд, хэрэглэгчдийг оочирлуулаад байж чадахгүй шүү дээ. Үүнээсээ болоод гэхдээ, давхар зарцуулах халдлагад өртөх магадлал ихтэй байдаг. Жишээлбэл, бургер эсвэл пицца аваад, төлбөрөө шилжүүлмэгцээ, яг адил дүнг өөрийн хаягруу илгээхдээ, арай өндөр шимтгэл төлсөн тохиолдолд, сүүлийн гүйлгээ нь түрүүлж баталгаажуулах магадлал өндөртэй байх юм. Давхар зарцуулахад ашигладаг үндсэн 3 аргыг доор танилцуулав.

  1. 51% дайралт - Нийт хэшлэх чадварын талаас илүүг 1 хүн эсвэл байгууллага дангаар эзэмшиж байгаа үед, гүйлгээнүүдийг өөрчилж засах, хааж цуцлах боломжтой болно. Биткойн шиг том сүлжээний хувьд ийм халдлагад өртөх боломж бараг байхгүй ч, олон олон жижиг сүлжээнд тохиолдож байсан түүх, баримтууд өчнөөн бий.
  2. Уралдах дайралт - Адил хэмжээний дүнг бичих замаар тухайн 1 хөрөнгийг 2 өөр хаягруу илгээгээд, тэдгээрээс аль өөрт ашигтайг эхэлж баталгаажуулуулах замаар өөрт ашиг олох явдал нь, энэ төрлийн халдлагын гол зорилго болдог. Үүний тулд мэдээж, хүлээн авагчийг баталгаажаагүй гүйлгээг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай.
  3. Финни дайралт - Гүйлгээний мэдээллээ блокт биччихээд, түүнийгээ сүлжээнд тараалгүйгээр хүлээлгэж, яг адил гүйлгээг өөр бусад бараа, үйлчилгээний төлбөр болгон илгээмэгцээ, хүлээгдэж байсан блокоо сүлжээрүү нийлүүлэх замаар, сүүлд гүйцэтгэгдсэн гүйлгээг хүчингүй болгодог халдлагыг Finney Attacks гэнэ. Ийм халдлагыг үйлдэхийн тулд, дээрхийн адилаар, хүлээн авагч талаар баталгаажаагүй гүйлгээг хүлээн зөвшөөрүүлэхээс гадна, харгалзах дарааллын дагуу үйлдлүүдээ зөв тооцож гүйцэтгэх хэрэгтэй болдог.

Гүйлгээ хүлээн авахдаа, тодорхой хэмжээгээр баталгаажтал хүлээж хэвших нь энэ төрлийн эрсдлээс бүрэн сэргийлэх боломжыг олгох ба, дээрх танилцуулга, тодорхойлолтыг, давхар зарцуулах явдал, түүнийг үйлдэх аргуудтай танилцах, сэргийлэх замыг олоход туслах зорилгоор бичсэн болно. Буруу зорилгод ашиглах нь, хууль зөрчсөн үйлдэл болохыг анхаарна уу!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Double Spending гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad