Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Эфириумийн Шанхай буюу Shapella шинэчлэлт (EIP-4895) нь, ETH гадаслагчдад гадасласан хөрөнгөө гаргаж авах боломжтой баталгаажуулагчийн давуу эрхийг олгох юм. PoS нэвтэрсний дараа хэрэглэгчид өөрсдийн хөрөнгөөс 32 ETH-ийг гадаслаж, баталгаажуулагчийн эрхийг олж авах боломж бүрдсэн ч, ийн гадасласан хөрөнгө нь тодорхойгүй хугацаагаар түгжигдсэн байсан билээ. Тус шинэчлэлтийн ачаар, ETH-ийн нийт нөөц тодорхой хэмжээгээр буурч, тэр хэмжээгээр эрэлт болон нийлүүлэлтэнд өөрчлөлт орох байх гэсэн хүлээлт үүсээд буй.

Өмнөх шинэчлэлтүүд


Эфириумийг стейкин хийсэн байгаа хэрэглэгчдийн хувьд, Шанхай шинэчлэлт нь Эфириумийн PoS төрлийн зөвшилцлийн алгоритмын нилээдгүй хүлээлтийг үүсгээд буй өөрчлөлтийн хэсэг билээ. Гадаслалтаас гадна, зах зээл дээрх ETH-ийн эрэлтэнд бас нөлөө үзүүлэх төлөвтэй байгаа тул Stake хийсэн, хийхээр сонирхож байгаа, эсвэл зүгээр дарж байлаа ч уг шинэчлэлтийн талаар зохих мэдээллийг олж авсан байх хэрэгтэй болов уу. Учир нь Merge-н үеэр Эфириумийн үндсэн сүлжээ, PoS Beacon Chain-тэй нэгдэх үед, хөрөнгөө гадасласан хэрэглэгчдийн хөрөнгө түгжигдсэн алдаа гарсан бөгөөд тэрхүү алдааг тус шинэчлэлтээр засаж, таталтын эрхийг бий болгож өгч байгаа юм. Шанхай шинэчлэлтийг Сэт салаалалтаар суулгах шийдвэрийг хөгжүүлэгчид 2023 оны 1-р сарын 5-нд олонхийн саналаар баталж, 2023 оны 3-р сард хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө нийтэд танилцуулсан билээ. 2023 оны 2-р сарын сүүл үе буюу тус нийтлэлийг бичиж байхад тус шинэчлэлтийн нийтэд зориулагдсан туршилтын шат явагдаж байлаа.

Хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө

Тухайн хэрэглэгчийн байгаа нөхцлөөс шалтгаалж харилцан адилгүй нөлөөллийг үзүүлнэ. Дээр тайлбарласанчлан, гадаслаад гацсан хөрөнгөө гаргаж авах боломж бүрдэхээс гадна, гадаслалтаас олсон ашгаа гаргаж зарахаар хүлээж суугаа хэрэглэгчид цөөнгүй байгаа нь ойлгомжтой. Энэ нийтлэлийг бичиж байх үед нийт ETH-ийн 13.82% гадаслагдсан байсан ба энэ тоон үзүүлэлтийг анхаарч байх нь арилжаачид, хөрөнгө оруулагчдын аль алинд тодорхой хэмжээгээр чухал юм.

Хойших шинэчлэлтүүд


Capella шинэчлэлт нь Shanghai-тай зэрэг гүйцэтгэгдэхээр товлогдсон байгаа.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Ethereum Shanghai Hard Fork гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad