ETH Merge гэж юу вэ?

Эфириумийн үндсэн сүлжээ тун удахгүй PoW хэмээх зөвшилцлийн алгоритмаас PoS-руу шилжих гэж байна. Тэрхүү шилжилтийг бодитоор хэрэгжүүлэх явцыг нь The Merge буюу Нэгтгэл гэж нэрлэж байгаа бөгөөд тус шинэчлэлт нь араасаа цөөнгүй өөрчлөлтүүдийг дагуулах бөгөөд тэдгээр нь The Surge, The Verge, The Purge, The Splurge нар билээ. Энэ бүх өөрчлөлт сайжруулалт нь Эфириумийн өргөжин тэлэх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, эрчим хүчний зарцуулалтыг бууруулах чухал зорилготой хэрэгжиж байгаа нүсэр их ажлын үр дүн билээ. The Merge нь 2022 оны 9-р сард, тодруулбал Улаанбаатарын цагаар 15-ны өдрийн 15:00 цагт хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа. Гэхдээ хөгжүүлэлттэй холбоотой шалтгааны улмаас энэ хугацаа хойшлогдох боломжтойг анхаараарай.


2015 онд анх мэндэлснээсээ хойш, Блокчэйний салбарт олон сая төслийг мэндлэх боломжыг нь бүрдүүлж, төвлөрсөн бус тооцооллын эриний хөгжилд хүчтэй түлхэцийг өгч ирсэн Эфириум нь орчин цагийн хамгийн чухал Блокчэйнээр нэрлэгдэх болоод багагүй хугацааг үджээ. Гэвч түүний анхны загварчлал нь энэ их хэрэгцээ шаардлагагыг дааж хүчрэхээргүйгээр бүтээгдсэн байсан. Тийм ч учраас түүнийг хөгжүүлэгчид нь Эфириумийн хувьслыг хийж, түүнийг илүү шинэ, илүү дэвшилтэт Блокчэйнд хувиргахаар олон жилийн турш шаргуу хөдөлмөрлөсөөр ирсэн юм.


Эфириумийн шинэчлэлт

Блокчэйнүүд ихэнхдээ төвлөрсөн бус чанарт хүрэх зорилгоор хөгжүүлэгдсэн байдаг. Тэр нь зөвшөөрөл болон итгэлцэл шаардлагагүй байдлаас гадна илүү аюулгүй байдлыг бий болгож өгдөг давуу талтай хэдий ч, хэрэглээ болон сонирхлын хэмжээ өсөхийн хэрээр өргөжин тэлэх буюу ачаалал даах чадварын асуудалд хүргэдэг. Энэ асуудал нь гүйлгээнүүдийг олон цаг, өдрөөр хүлээлгэх, цаашлаад шимтгэлийн хэмжээг үлэмж ихээр өсгөх аюулыг дагуулж болзошгүй тул төвлөрсөн бус болон аюулгүй байдлыг нь алдагдуулалгүйгээр, Блокчэйнийхээ өргөтгөлийн асуудлыг шийдэх шаардлагатай нүүр тулсаар удаж байна. Эфириумийн хувьд энэ асуудлын гол шалтгаан нь тус системийн ашиглаж буй PoW алгоритмаас нь хамааралтай гэж түүнийг бүтээгч Vitalik Buterin үзсэн бөгөөд тэрээр ийн үзэх болсон шалтгаанаа, PoW-ын нэгж блокт бичиж чадах гүйлгээний мэдээллийн хэт хязгаарлагдмал байдал, мөн блок шинээр бүтээх хугацааны баригдмал тохиргоотой холбон тайлбарласан байдаг.

Эфириумийг Эфириум 2.0 хувилбарт хөрвүүлэх шинэчлэлүүдтэй холбоотойгоор бидний бэлтгэн хүргэж байсан нийтлэлүүдийг доорх холбоосуудаас авч болно.


Алсын хараа

Эфириумийн шинэчлэлт дарааллын дагуу доорх үе шатуудыг дамжин гүйцэтгэгдэнэ. Үүнд:


Эдгээр шинэчлэлтүүд бүгд бүрэн нэвтэрсний дараа Эфириумийн сүлжээ урьд өмнөхөөсөө илүү өргөжих чадвартай, хүрээлэн буй орчинд үзүүлэх хөнөөл багатай, аюулгүй болохын дээр, төвлөрсөн бус чанараа хэвээр хадгалан авч үлдсэн байх юм.

Beacon Chain

0 буюу Суурь үе хэмээн нэрлэгдэх Заагч хэлхээ нь томоохон шинэчлэлтэд агуулагдах дэд цуврал шинэчлэлтүүдийн анхных нь байсан бөгөөд 2020 оны 12-р сарын 1-ний өдөр хэрэглээнд нэвтэрснээр, Эфириумийн сүлжээнд анх PoS алгоритмыг танилцуулсан аж. Хэрэглэгчид, тус хэлхээтэй дараах 2 аргаар харьцах боломжтой байдаг.


Эдгээр нэр томъёоны тайлбар, дэлгэрэнгүй танилцуулгыг доорх холбоосуудаас аваарай.


Нэгтгэл

Өргөтгөлийн асуудалтай тэмцэх дараагийн томоохон, чухал алхам нь The Merge юм. Энэ шатанд Эфириумийн экосистемд зэрэгцээ оршин, бие даан ажиллаж буй давхаргуудыг хооронд нь нийлүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Тэдгээр давхаргууд нь:


The Merge хэрэгжсэний дараа, Эфириумийн сүлжээнд зөвшилцөлд хүрэхдээ зөвхөн PoS алгоритмыг хэрэглэдэг болох юм.

Зөвшилцлийн шийдэл

Тодруулбал, нэгтгэлийн дараанаас эхлэн блокыг олборлохгүй, харин хэвлэдэг болно гэж ойлгож болно.


Үндсэн сүлжээний гүйлгээ

Одоогоор Beacon Chain нь нийт гүйлгээний багахан хэсгийг л баталгаажуулж байгаа бол, The Merge-ийн дараа үндсэн баталгаажуулагч болон хувирах учиртай.

Токенууд

Нэгтгэлийн дараа Эфириумийн гүйлгээний түүх, Заагч хэлхээнийхтэй уусч, нэгдэх боловч Эфир (ETH)-д ямар ч өөрчлөлт орохгүй байхаар заагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч талаас юунд ч санаа зовох болон ямарваа үйлдэл хийх шаардлагагүй юм. Тус нийтлэлийг бичиж байх үед өдөрт дөнгөж 13'000 орчим ETH-ийг олборлолт болон гадаслалын урамшуулалд олгож байсан бол, The Merge-ийн дараа олборлолт бүрэн ашиггүй болж, харин гадаслалаас өдөрт ойролцоогоор 16'000 хүртэлх ETH-ийг хүртэх боломж бүрдэнэ.



Нэгтгэлийн дараах сайжруулалтууд

Одоогоор The Merge-ээс хойших шинэчлэлтүүдийн талаар ямар 1 албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч дээр дурьдсанчлан, The Surge, The Verge, The Purge, The Splurge болон Sharding буюу Хэлтлэлийн шинэчлэлтийн ажлууд хэдийн хөгжүүлэгдээд эхэлчихсэн, 2023 он гэхэд нэвтрэх төлөвтэй байгаа юм.

Хэлтлэл

Sharding нь Эфириумийн өргөжих чадварыг өсгөх бодлогуудын 1 бөгөөд Shard Chains гэх үндсэн Блокчэйний өгөгдлүүдийн өчүүхэн хэсгийг агуулсан, салаа хэлхээний бүтэцтэй Блокчэйнүүдийг нэвтрүүлэх гаргалгаа билээ. Эдгээр хэлхээний ийм цомхон өгөгдлийн ачаар зангилаанууд гүйлгээг илүү үр дүнтэйгээр баталгаажуулах боломжтой болно. Уг шийдлийг бүтээж, нэвтрүүлэх ажил нь өөрөө асар их хүч хөдөлмөр, цаг хугацааг шаардах боловч, нэгэнт нэвтрүүлсний дараа Эфириумийн түүхэн дэх хамгийн чухал, хамгийн нүдээ олсон өргөтгөлийн сайжруулалт тэр дундаа, өгөгдлийн хандалт болоод хадгалалтын илүү чанартай гарц болж чадна. Хэлтлэх ажиллагаа нь дараах 2 шатыг дамжин гүйцэтгэгдэх ба эдгээр хувилбаруудын хоорондын харилцан холбоог, хөгжүүлэлтийн дунд бүтээж, нэвтрүүлэх нь эргэлзээгүй.


Хэлтлэлээс бусад шинэчлэлтүүдийн хувьд тэдний ирээдүй огтоос тодорхой болоогүй байгаа ба Vitalik Buterin-ий мэдэгдсэнээр бол, тэдгээрийг үе шаттай шинэчлэлтийн дараагийн алхмууд гэхээс илүүтэйгээр The Merge-тэй зэрэгцээ хөгжүүлэгдэн гүйцэтгэгдэж буй тогтмол сайжруулалтууд гэж ойлгох нь зүйтэй гэнэ.


Яагаад өргөтгөлийн ийм олон шийдлийг нэвтрүүлээд байна вэ?

Эфириум ирээдүйдээ бүрэн дүүрэн итгэлтэй байгаагын хажуугаар, алс хэтдээ манлайлан тэргүүлсэн байр сууриа хэвээр хадгалах зорилготой байгаа болохыг нь эндээс ажиглаж болохоор байна. Энэ олон шийдэл, шинэчлэлтүүд нь Эфириумийг ямар ч нөхцөлд хамгийн хүчирхэг, шилдэг нь байх боломжыг олгохын хажуугаар аль 1 шийдлээс урган гарсан тооцоолоогүй доголдол, дутагдлын үед зохих арга хэмжээг шуурхай авах, өөр гаргалгааг хэдийн нэвтрүүлсэн байх давуу талуудтай.


The Merge-ийн ETH-д үзүүлэх нөлөө

2 дугаар үеийн Блокчэйнүүд дундаас хамгийн ирээдүйтэйд тооцогдох болсон энэ төсөл нийтдээ 72 сая ширхэг Эфирийг л зах зээлд нийлүүлэх нөөцтэй байдаг. PoW алгоритмын нөлөөгөөр тэдгээрийн ихэнхийг олборлогчдод тарааж байсан бол, PoS нэвтэрснээр жилийн нийт нийлүүлэлт 90% багасч, эрэлт/нийлүүлэлтийн хуулийн дагуу ETH-ийн ханш өсөх боломжтой гэж таамагладаг. Гэсэн хэдий ч крипто зах зээлийн тогтворгүй байдлаас шалтгаалж ийм үр дүнд хүрэхгүй байх боломжтойг бас үгүйсгэхийн аргагүй билээ.

The Merge-ийн BETH-д үзүүлэх нөлөө

Байнанс дээрх токенжуулсан ETH-ийг BETH гэх ба Нэгтгэлийн дараа, Байнанс дээрх BETH, ETH-ийн адилаар баталгаажуулагчдад Maximum Extractable Value (MEV) буюу Орлогын боломжит дээд хэмжээнээс хувь хүртэх боломжтой болсон даруйд өгөөжийн жилийн хувь хэмжээний өсөлтийг мөн адил үзүүлэх боломжтой.


Байнансын хэрэглэгчдэд үзүүлэх нөлөө

Харилцагчдын ETH хөрөнгө болон Эфириумийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн хувьд бараг ямар ч өөрчлөлт мэдрэгдэхгүй. Гэхдээ шинэчлэлтийн дараа Байнансын олборлолтын сангаас ETH-ийг хасах, мөн шинэчлэлтийн үеэр ETH-ийн зээл, орлого болон зарлагыг түр хугацаанд хаах нь мэдээж.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!