OMG Network гэж юу вэ?
Өдгөө OMG Network гэсэн нэртэй болсон байгаа, Эфириумийн өргөтгөлийн шийдэл, OmiseGO нь ETH болон ERC-20 токенуудтай бүрэн нийцдэг.
Баталгаажуулалтын хугацаа болон хийн хураамж багатай уг сүлжээг, Эфириумийн тулгамдаад буй гол асуудал болох өргөтгөх боломж хязгаарлагдмал байдлыг өөрчлөн, сайжруулах зорилгоор хөгжүүлж байна.
OMG гэж юу вэ?
Хуучнаар, OmiseGO буюу өнөөгийн OMG Network гэдэг нь, Эфириумийн 2-р давхаргын шийдэл бөгөөд, уг сүлжээ нь, Эфириумийн аюулгүй байдлыг алдагдуулалгүйгээр, шимтгэлийн хэмжээг бууруулах, гүйлгээний баталгаажилтыг хурдасгах зорилготой.
Хэрхэн ажилладаг вэ?
Үндсэн хэлхээнд, зэрэгцээ холбогдсон хэлхээний зарчмаар буюу 2-р давхаргын бүтэцтэйгээр зохион байгуулагдсан байх ба уг дэд сүлжээний хамгаалалтын зэрэг нь Эфириумийнхтэй адил түвшинд байдаг.
Дэлхийн хамгийн том, тогтвортой зоос болох USDT нь OMG Network дээр хөгжүүлэгдсэн гээд бодохоор уг төслийн хэр үр дүнтэй нь ойлгогдож байгаа биз? Гэхдээ, уг өргөжих чадварыг сайжруулах шийдэлтэй өрсөлдөхүйц өөр төслүүд байдгыг бас мартаж болохгүй. Жишээлбэл, Optimism, Loopring, zkSync г.м.
Онцлох давуу талууд нь юу вэ?
Энгийн үед, Эфириум сүлжээн дээрх гүйлгээ 10-20 секундэд л баталгаажих боломжтой хэдий ч, хийн үнэ өсөхийн хэрээр хүлээх хугацаа цаг, бүүр өдрөөр уртсах сөрөг талтай байдаг. Хийнд өндөр шимтгэл төлж буй гүйлгээ түрүүлж баталгаажих тул, бага төлсөн хэрэглэгчид удаан хугацаагаар хүлээх шаардлагатай болно. Энэ бүхэн нь, сүлжээн дээр хийгдэж буй гүйлгээний тоо нэмэгдсэнээс шууд хамаарч байгаа гээд төсөөл дөө.
Хэрэглээнд өргөн нэвтрэхийн хэрээр, удаан хүлээх эсвэл их шимтгэл төлөх хэрэгтэй гэхээр онцгүй сэтгэгдэл төрөхүйц болж ирэх аюултай. OMG үүнийг 1 секундэд олон мянган гүйлгээ хийх чадвар болон өнөөгийн дундаж зардлаас 3 дахин бага шимтгэл хураамжтай болгож чадна.
Дан ганц арилжаанд ч бус, тухайн сүлжээ, экосистемийн хувьд энэ нь асар том дэвшлийг авч ирэх боломжтой. Хэдийгээр Эфириум 2.0 шинэчлэлтээ авахаар зэхэн бэлтгэж байгаа ч, түүний дараа ч эдгээр 2-р давхаргын шийдлүүд чухал хэрэгцээтэй хэвээр байна гэдэг нь тодорхой. Тэгээд ч, Эфириум 2.0-г гарах хүртэлх урт хугацаанд, илүү шимтгэл төлөөд суухыг хүсэх хүн байхгүй шүү дээ.
Хэрэглээнд нэвтрүүлэх боломж хэр вэ?
Биржүүд уг сүлжээг нэвтрүүлснээр дээрх боломж, давуу талуудыг бүрэн дүүрэн эдлэх боломжтойн дээр, харьцуулсан судалгаагаар OMG сүлжээг маш найдвартай болохыг тогтоосон байдаг.
Ялангуяа ERC-20 токенуудын хувьд, өндөр хурд, бага шимтгэлтэй биржийг хэрэглэгчид сонгох нь маргаангүй. OMG-г мөн, онлайн урамшууллын систем хэлбэрээр хэрэглэж болно. Reddit-ийн үнэнч гишүүдийг урамшуулах онооны систем нь, OMG сүлжээн дээр бүтээгдсэн.
OMG токений хувьд?
Төслөө санхүүжүүлэх зорилгоор гаргаж байсан, гадаслагддаг токен бөгөөд 2017 онд ICO хэрэгжүүлж, нийт 25 сая USD цуглуулж чадсан байдаг. Сүлжээн дээрх гүйлгээний хураамжыг мөн уг токеноор тушааж болдог ба удахгүй бусад зоосуудаар тушаах боломжыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Мэдээж, баталгаажуулагчдын урамшууллыг ч мөн уг токеноор олгодог.
Токеноо хаана хадгалах боломжтой вэ?
ERC-20 токен учир хадгалах боломжтой хэтэвчийн сонголт өргөн байгаа. Хадгалах, арилжаалах боломжтой бирж, хэтэвч, хөгжүүлэгчдийнх нь талаар болон төслийнх нь явц, түүхтэй танилцах, цаашлаад үнэ ханш, хэмжээ, зах зээлийн үнэлгээг нь харах, нийгмийн сүлжээнд нь нэгдэхийг хүсвэл, ЭНД дараад, CMC дээрх хуудсаар нь зочлоорой.
Хаана арилжаалж болох вэ?
Хадгалж болж байгаа бүхий л бирж дээр арилжаалах боломжтой ч, хамгийн хялбар аргаар, манай дотоодын крипто валют арилжааны trade.mn биржийг нэрлэж болох юм. Манай дээр танилцуулагдсан бусад Bittrex, Bitfinex, Cex зэрэг биржүүд болон дэлхийд тэргүүлэгч Binance бирж дээр 1-5 хослолоор арилжаалагдаж байгаа.
Уг нийтлэл нь, OMG сүлжээ, түүний төсөл, токений талаарх танилцуулга болохоос, санхүүгийн зөвлөгөө биш гэдгийг анхаарна уу.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation