Крипто тайлбар толь [27-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах нэр томъёо, үг хэллэгийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар хүргэж байна.
Гарчгуудыг ДАЛДЛАХ-ыг хүсвэл, ЭНД дарна уу.
- Шал/Support [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Тааз/Resistance [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Захиалгын жагсаалт
- Өндөр давтамжтай арилжаа
- Халимнууд буюу Том тоглогчид
- Суурь шинжилгээ [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- IPO
- IEO
- Зөвшөөрөгдсөн жагсаалт
- SEC
- Санамсаргүй түүврийн арга
- Хөрөнгийн багц/Portfolio [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Сатоши
- Танилцуулга/Whitepaper
- Фьючерс хэлцэл [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Гадаад валютийн арилжаа/Forex
- Барьцаа
- Хөрөнгө оруулагч сахиусан тэнгэр
- Нэр дэвшигч блок
- Буулт
- Эцэслэлт
- BEP-721
- Токений худалдаа [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Хэмжээний хязгаар
- BEP-95
- Үүл буюу Клауд [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Доллар өртгийн дундажлал/DCA [+ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлийг нь уншаарай.]
- Блумын шүүлтүүр
- Гаднын буюу Оффшор данс
- Вей
Төвлөрсөн ба Төвлөрсөн бус
Байгууллага эсвэл сүлжээнд эрх мэдэл, хүч чадлыг цөөнхид тусгайлан олгох явдлыг Centralization гэнэ. Ийм төвлөрсөн тогтолцоотой үед, төлөвлөх болон шийдвэр гаргах ажиллагаа тодорхой 1 хэсэг эсвэл нэгжээс шууд бүрэн хамаардаг. Засаглал заавал байх ёстой бөгөөд түүний ачаар л зорилго зорилт тодорхойлогдож, үр дүнд хүрэх боломжтой болдог боловч засаглалын хэмжээ харилцан адилгүй байж болно. Төвлөрсөн бүтэцтэй нэгдлийн хувьд, нийтийн эрх, үүргийг цөөнх шийдэж байдаг бол, төвлөрсөн бус буюу Decentralized хэлбэрийн тогтолцоонд үүнийг бүгдэд тэнцүү хуваарилсан байдаг. Тэгвэл төвлөрсөн системийн давуу болон сул талуудыг харьцуулан харцгаая.
Давуу талууд
- Урт хугацааны төлөвлөгөөнүүдийг сайтар хянаж, удирдан зохион байгуулах боломжтой.
- Үүрэг хариуцлагын хуваарилалт маш тодорхой гүйцэтгэгддэг.
- Шийдвэр гаргах явц нь тодорхой бөгөөд цаг хугацаа хэмнэнэ.
- Гол төлөөлөл нь, нийтийн эрх ашиг, сүлжээний ирээдүйг бататгах зорилготой байна.
Дутагдалтай талууд
- Төв болон бусад хэсгүүдийн хооронд үл ойлголцол, зөрчил үүсэх явдал их гардаг.
- Авлига, хээл хахуульд идэгдэх нь их.
- Эрх мэдэл, хүч чадлаа хадгалж, барьж байх шаардлагатай, эс бөгөөс бүхэлдээ сүйрэх аюултай.
- Зохих мэдлэг, туршлагатай чухал нэгжүүдийг санаатай болон санамсаргүйгээр орхигдуулдаг.
Биткойныг гарч ирэх хүртэл, асар их хохирол хүлээлгүйгээр төвлөрсөн бус системд зөвшилцлийг бүтээх боломжгүй гэж тооцож байсан ч, одоо эдгээр тогтолцоонууд зэрэгцэн орших боломжтойн баталгаа хэдийн бий болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг "Биткойн гэж юу вэ?" нийтлэлээс гүнзгийрүүлэн судлаарай.
Шифр
Криптографийн хувьд Cypher гэдэг нь, бичвэрийн мэдээллийг нууцлах эсвэл нууцлалаас задлахад хэрэглэгдэх тусгайлан тодорхойлсон зааварчилгаа юм. Эдгээр үйлдлийг гүйцэтгэхийн тулд Cryptographic Key буюу криптографийн түлхүүр гэх тусгайлан зохиосон нууц мэдээллийг ашиглах бөгөөд уг түлхүүрээс шалтгаалан нууцлах, түүнийг тайлах арга хэлбэр нь өөр өөр байдаг. Түлхүүрийг дотор нь тэгш хэмт болон тэгш бус хэмт гэж 2 ангилах ба эдгээрийн ялгаа, ажиллах зарчим зэргийг "Symmetric & Asymmetric Encryption гэж юу вэ?" нийтлэлээс дэлгэрүүлэн унших боломжтой.
Веб 1.0
Та бидний өдөр тутамдаа үзэж харж буй веб хуудсууд нь Web 2.0 хувилбарын бүтээгдэхүүнүүд билээ. Тэгвэл түүний өвөг дээдэс болох Web1 нь өөр хоорондоо интернэт холбоосоор залгагдсан, зөвхөн харж л болдог хуудсуудаас бүтсэн байсан. Харин технологийн дэвшлийн ачаар мэндлэх боломжтой, ирж айсуй шинэ хувилбар болох Web3 нь, үзэж, харилцаж болохоос гадна төвлөрсөн бус шинж чанрыг агуулсан байх гэнэ. Энэ талаар илүү дэлгэрэнгүйг "Интернэтийн хувьсал - Web 3.0" нийтлэлээс уншаарай.
Хувийн мэдээлэл
Credentials гэх хэллэг нь, хувь хүн, түүний хувийн бүртгэлтэй холбоотой бүхий л мэдээллийг илэрхийлнэ. Жишээлбэл үүнд, хэрэглэгчийн буюу нэвтрэх нэр, нууц үг, ц-шуудангийн хаяг, ажил мэргэжил, нас, хүйс, төрсөн болон одоо харъяалагдаж буй хаяг байршил, овог нэр, хоч нэр, яс үндэс, бичиг баримтын дугаар, утасны дугаар гэх мэт.
Мөсөн уулын захиалга
Нийт захиалгын хэмжээг нуун дарагдуулахын тулд урьдчилан тодорхойлсон, бага хэмжээгээр, их хэмжээний хөрөнгийг худалдах, худалдан авах нөхцөлт захиалгыг Iceberg Order гэнэ.
#CoinMarketCap
Хөгжүүлэлтийн төлөвлөгөө
Ойрын болон холын зорилгыг уян хатан цагийн хуваарийн хамтаар боловсруулж, дэлгэн харуулсан бизнес төлөвлөлтийн аргыг, Roadmap гэнэ. Дөнгөж сууриа босгож буй төсөл эсвэл бүтээгдэхүүний хувьд хөгжүүлэлтийн ийм төлөвлөгөө нь, түүний зорилго зорилт, алсын хараа, хөгжүүлэлтийн үе шатууд, тэдгээртээ хүрэхээр зорьж буй хугацааг урьдчилсан тооцооллоор дүгнэн танилцуулах боломжыг олгоно. Тийм ч учраас энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь, хөгжүүлэгчдэд хөгжүүлэлтийн явцыг тодорхой болгож, эцсийн үр дүнд хүрэх хугацаа болон ажлыг цэгцэлж өгөх, харин хөрөнгө оруулагчдад төслийн хөгжлийг хэмжих, хүрэхээр тэмүүлж буй зорилттой ерөнхийд нь танилцах боломжыг олгодог давуу талтай. Энэ төрлийн төлөвлөгөөг ихэвчлэн урт цуваа хэлбэрээр дүрслэх бөгөөд түүндээ гараа, өртөөнүүдийг хугацаа болон товч тайлбарын хамтаар багтааж өгсөн байдаг.
Полкадот Нийтийн Зээл
Товчхондоо бол, DOT-ыг Polkodat Slot Auction буюу Полкадотын Сувгын Дуудлага Худалдаа дээр гадаслаж, дэмжиж буй төсөлдөө хөрөнгө оруулах үйлдлийг Polkadot Crowdloan гэж нэрлэдэг. Дэмжигчдийг эргээд төслийн ашгийн сангаас урамшуулдаг бөгөөд Байнанс дээрх ийм дуудлага худалдааны самбарт хандахыг хүсвэл ЭНД дарна уу.
Зэрэгцээ хэлхээг, Дамжуулагч хэлхээнд залгахын тулд зэрэгцээ хэлхээн дээрх төслүүд Полкадотын Сувгын Дуудлага Худалдаагаар дамжуулан зэрэгцээ хэлхээний сувгыг түрээслэх шаардлагатай байдаг. Үүний тулд тэдгээр төслүүд DOT-ыг гадаслаж, үнэ хаялцах бөгөөд хамгийн өндөр дүнг амлаж чадсан төслүүд, Полкадотын зэрэгцээ хэлхээний байр суурийг 12-оос 96 хоногийн турш эзэгнэх эрхийг хожно. Ялалтаа бататгах үүднээс тэдгээр төслүүд ийм нийтийн зээлийг санал болгож, өөрсдийн дэмжигчдээр хөрөнгийн сангаа баяжуулуулдаг байна. Дуудлага худалдаа өндөрлөсний дараа ялахад нь туслалцаа үзүүлсэн бүх хөрөнгө оруулагчдад урамшууллыг тухайн төслийн нэрийн токен эсвэл NFT, тогтвортой зоос гэх зэрэг янз бүрийн хэлбэрээр олгоно. Дэмжигчдийн санал болгосон хөрөнгө, дуудлага худалдааг дуустал түгжигдэх бөгөөд дэмжсэн төсөл нь ялалт байгуулж чадсан тохиолдолд тухайн төслийн зэрэгцээ хэлхээг, дамжуулагч хэлхээнээс салах хүртэл уг түгжээс тайлагдахгүй.
Владимирийн бүлэг
Анх 2012 онд BitcoinTalk дээр анх дурьдагдсан Vladimir Club хэмээх нэршил нь, тухайн үедээ зөвхөн Биткойнтой хамааралттай хэллэг байсан бөгөөд Владимир гэх хэрэглэгчийн нэртэй гишүүн, нийт нөөцийн 1%-ийн 1% буюу 2'100 ширхгийг (21'000'000 / 10'000) эзэмших нь маш зөв зүйтэй санаа хэмээн, өөрийн бодлыг илэрхийлснээр үүссэн гэдэг. Өөрөөр хэлбэл, 2'100 буюу түүнээс дээш тооны Биткойн эзэмшиж байгаа хүмүүс энэ бүлэгт хамаарна. Тэр үед, уг бүлэгт элсэх маш амархан байсан буюу 1 ширхэг Биткойн ердөө $11 USD, нийт 23'100 USD шаардаж байсан бол өдгөө 1 ширхэг нь бараг $23'000 USD хүрсэн байгаа нь, гишүүд нь тус бүрдээ 48'300'000 USD эсвэл түүнээс илүү үнэ бүхий Биткойн эзэмшиж байгааг илтгэх нь ээ. Гэвч одоогоор энэ бүлэгт яг хичнээн гишүүн байгааг олж мэдэхэд маш хүндрэлтэй болсон байгаа хэдий ч, ойролцоогоор 500-аас 600 гэсэн таамаг бий. Владимирийн бүлгийн энэ үзэл санаа бусад зоос, токенуудад ч хүчтэй нөлөөлдөг бөгөөд тэдгээр дээр ч мөн адил бүлгүүд үүссэн байдаг. Ямар крипто валют дээр хэрэглэгдэж байгааг нь ялгах үүднээс тухайн хөрөнгийн товчлолыг урд нь бичиж ашигладаг байна. Жишээлбэл, BNB Vladimir Club г.м. Хэдийгээр BNB-ны нийт нөөц нь 200'000'000 (гишүүнд тооцогдох хөрөнгийн хэмжээ: 20'000 BNB) боловч, тогтмол шатаалтаар 100'000'000 хүргэх бодлого хэрэгжиж байгаагаас шалтгаалан, BNB Владимирийн бүлгийн гишүүдийн тоо харьцангуй бага байх төлөвтэй байна.
Хов журам
Компьютерууд эсвэл өөр бусад тоон тооцоолуурт төхөөрөмжүүдийн хооронд хэрэглэгдэх тусгай хэлбэрийн P2P харилцааг, Gossip Protocol гэдэг. Адил сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдээс 1-ээс нөгөөд өгөгдөл дамжуулах замаар бүгдэнд нь мэдээллийг хүргэх энэ ажиллагааны нэршил нь, бодит амьдрал дээр хов тараахтай адил зарчмаар явагддаг тул ийн нэрлэсэн аж. Өдгөө, хэрэглэгч болон бүлгийн зохион байгуулалтаас хамаарч, энэ журмыг хэрэглэх хэд хэдэн ялгаатай арга хэлбэрийг зохион, ашиглаж байна. Сегедийн их сургуулийн профессор Марк Желаситигийн (Márk Jelasity) үзэж байгаагаар бол, ховыг олонд түгээх 2 үндсэн арга зам байдаг ба тэдгээрийн 1 нь дэлгэрүүлэх, нөгөө нь нэгтгэх явдал байдаг аж. Дэлгэрүүлэх арга нь, 1-ээс нөгөөд ганцаарчилсан хэлбэрээр буюу "ам дамжих"-тай адил замаар тараагдана. Харин нэгтгэх арга нь товчилж хураангуйлсны дараа цацдагаараа дэлгэрүүлэх аргаар ялгагдана. Ингэж урьдчилсан боловсруулалт хийдгээс нь улбаалж, энэ аргыг дэлгэмэл өгөгдөл олборлолт гэж тодорхойлох нь бий. Үүнийг ашигласан хамгийн алдартай, сонгодог жишээ нь, Лемон Бэрдийн (Leemon Baird) 2016 онд бүтээсэн Византийн алдаа тэсвэрлэлт бүхий, дэлгэмэл зөвшилцлийн алгоритм болох Hashgraph юм. Энэ алгоритмд зангилаанууд хийгдсэн гүйлгээний мэдээллийг хүлээж авч, боловсруулсныхаа дараа, санамсаргүй түүврээр сонгогдсон хөрш зангилаанд илгээх зарчмаар ажилладаг учир, уламжлалт аргын адилаар блок давхарладаггүй харин ширхэг ч мэдээллийг орхигдуулалгүйгээр, бүгдийг нь модны мөчир мэтээр салаалуулан бичдэг байна.
Гүн веб
World Wide Web (www) буюу Дэлхийг хамарсан торон сүлжээн дэх нуугдмал хэсгийг нь Deep Web гэдэг. Тэнд орших веб хуудсуудын мэдээллийг ихэнх алдартай хайлтын хэрэглүүрүүд (Google, Bing, DuckDuckGo г.м.) илрүүлж бас харуулж чаддаггүй бөгөөд үүнийг мөн Hidden Web буюу Далд веб, Invisible Web буюу Үл үзэгдэгдэгч веб зэргээр нэрийдэх нь бий. Түүний эсрэг болох, бидний сайн мэддэг, ил вебийг, Surface Web буюу Гадаргын веб гэнэ. Интернэт дэх нийт веб хуудсуудын 99% нь Гүнд оршдог. Хэдийгээр Гадаргын веб хуудсууд, тэдгээр дээрх мэдээллүүд тоолж баршгүй их боловч, 2001 оны байдлаар гэхэд Гадаргын вебийн эзлэх хэмжээ 0.05% хүрэхгүй болсон байсан гэсэн тоо байдаг. Ийм далд вебүүдэд тусгай таниулалтын аргаар л хандах боломжтой ба тэдгээрийн замчлагч хаяг, холбоосыг нь алдаатай бичсэн тохиолдолд, зөв хаягруу шууд үсрэх эсвэл ямарваа хайлтын илэрцээс олох боломжгүй байх юм. Түүнчлэн тэдгээр гүнд орших вебүүдийн ихэнх нь бүртгэлийн нэр болон нууц үгийг заавал шаарддаг нь, нийгмийн сүлжээ, ц-шуудан болон банкны системтэй адил санагдаж болно. Тэдгээрийн ихэнх нь нийтэд нээлттэй бус, ил тод биш өгөгдлүүд, тэдгээрийн сангуудыг агуулж байдаг бөгөөд тэдгээрийн тодорхой хувийг CFTC, National Oceanic and Atmospheric Administration (NOAA) буюу Тэнгис болон агаарын дотоодын цэргийн алба, SEC тэргүүтэй байгууллагууд ашиглаж байдаг байна.
Гүн веб ба Харанхуй веб
Гүн вебийн, илүү өндөр нууцлал бүхий хэсгийг нь, Dark Web гэнэ. Энд ихэвчлэн гэмт хэргийн чанартай буюу хууль бус үйлдэл гүйцэтгэх, сурталчлах эсвэл шүгэл үлээгчдээс нуугдах зорилгоор ашиглаж болох веб хуудсууд хамаарна. Харанхуй веб нь, гүн вебийн ердөө 0.01%-ийг л эзлэх бөгөөд Tor зэрэг тусгай платформын тусламжтайгаар л хандаж болох, ихэвчлэн хар малгайт хакеруудын зочилдог газар юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation