Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Байнанс бирж болон Байнанс DEX-ийн загвар, өнгө төрх, хэлбэр бүтэц ерөнхийдөө их төстэй байдаг. Бусад DEX-ийн адилаар, хэтэвчээ холбосны дараа л арилжааны самбарт хандах боломжтой болох ба тэрхүү самбартай хэрхэн ажиллах зааврыг энэхүү нийтлэлээрээ танилцуулахыг зорьлоо.

Байнанс DEX дээр хэтэвч үүсгэх, холбох болон ашиглахтай холбоотойгоор уншиж судласан байх шаардлагатай нийтлэлүүдийг доор жагсаав. Харгалзах сэдвийн гарчиг дээр товшоод, нийтлэлтэй нь танилцаарай.


TradingView граф

Дэлгэцийн голд TradingViewлаан графийг байрлуулсан байх ба, түүн дээр хүссэн үзүүлэлтээ үүсгэх, шугам зураг зурах болон TA гүйцэтгэх боломжыг олгоно. TradingView-тэй хэрхэн ажиллах зааврыг ЭНД-ээс үзээрэй.


Удирдлагын самбарууд

Дэлгэцийн доод хэсгийн зүүн хагаст, Open Orders буюу нээлттэй захиалгууд, Order History буюу захиалгын түүх, Trade History буюу арилжааны түүх, Balances буюу дансны үлдэгдэл зэргийг харуулна.

  1. Нээлттэй захиалгууд: Хараахан бүхлээр биелэгдээгүй байгаа захиалгуудыг энд харуулна.
  2. Захиалгын түүх: Цуцлагдсан, хэсгээр болон бүтнээр биелэгдсэн, биелэгдээгүй байгаа зэргээр төлөв хамаарахгүйгээр, оруулж байсан бүх захиалгуудын жагсаалтыг энд харуулна.
  3. Арилжааны түүх: Биелэгдсэн захиалгуудын жагсаалтыг энд харуулна.
  4. Дансны үлдэгдэл: Хэтэвчин дэх нийт хөрөнгийн хэмжээг энд харуулна.


Нөхцөлт захиалга

Байнанс DEX дээр одоогоор зөвхөн Limit Order л өгөх боломжтой байгаа ба, захиалга оруулах талбар нь, цонхны баруун доод буланд байрладаг. Нөхцөлт захиалга гэж юу болох, яаж ашиглахыг ЭНД-ээс уншиж болно.


Захиалгын жагсаалт

Захиалгын жагсаалт гэдэг нь, нийт хэрэглэгчдийн оруулсан, одоогоор биелэгдээгүй байгаа захиалгуудыг шүүж харуулдаг самбар юм. Захиалгуудыг, АВАХ болон ЗАРАХ төрлөөр нь ангилсан байх бөгөөд, тэдгээрийн дунд хамгийн сүүлийн хэрэгжсэн захиалгын ханшийг харуулж байдаг. Захиалгын жагсаалтын талаар дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараад, "Крипто тайлбар толь" цуврал нийтлэл дээрх танилцуулгыг нь уншаарай.



Арилжааны түүх

Амжилттай хэрэгжсэн захиалгууд буюу гүйцэтгэгдсэн арилжаануудын огноо, хэмжээ, ханшийн мэдээллийг энэ самбараас олж харах боломжтой.


Арилжааны хослолууд

Арилжаалахыг хүсч буй зоос болон токенуудын хослолыг эндээс сонгон ашиглана. Түүнчлэн арилжааны тухайн хослолуудын, сүүлийн 24 цагийн хугацаан дахь ханшийн өөрчлөлт болон арилжааны хэмжээг энд хувиар харуулж байдаг.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Байнанс DEX-ийн харилцах загвар"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad