Криптотой холбоотой цуврал нийтлэлийнхээ хүрээнд, крипто валют арилжааны Монгол биржүүд болон Монгол крипто валютуудыг цувралаар танилцуулахаар болсон ба түүний 2 дахь дугаарын сэдвээр, trade.mn-г онцлон сонголоо.
"Монгол крипто" цувралын дугаарууд
Биржийн танилцуулга
Монголын крипто валют арилжааны ууган бирж бол, trade.mn.
2017
Үйл ажиллагаа эхэлсэн огноо
250'000+
Хэрэглэгчдийн тоо
(2021-10 байдлаар)
₮500'000'000 MNT
Зарлагын дээд хэмжээ
Хаяг, холбоос, нийгмийн сүлжээ
Боломжууд
Давуу талууд
Бүртгүүлэх, хэрэглэхэд хялбар.
Анхлан сонирхогч ч амархан учрыг нь олж чадахуйц ойлгомжтой, цэвэрхэн, цэгцтэй загвартай.
Шинэ хэрэглэгчдэд хэрэгтэй бүх заавар зөвлөгөөг нийтэлсэн байдаг. Тэдгээрийг
ЭНД-ээс уншаарай.
Найзаа уриад, 2-уулаа урамшуулалд хамрагдах боломжтой. Хэрэв Та уг
биржид өмнө нь бүртгүүлж байгаагүй, анх удаа бүртгүүлэхээр сонирхож байвал
бидэнтэй холбогдоод, урилга авч болно шүү. Урамшууллаа авахын тулд бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай ба, манай урилгаар бүртгүүлсэн хэрэглэгч бүрт бид, бүртгүүлэх, бүртгэлээ баталгаажуулах,
арилжаа хийх зэрэг шаардлагатай бүхий л зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх болно.
Digital Exchange Coin (TRD) гэх анхны нэрлэсэн ханш нь ₮1 MNT үнэлгээтэй, өөрийн унаган
зоостой бөгөөд, хийсэн
арилжааны үнийн дүнгийн 0.1 хувьд харгалзах хэмжээний TRD хүртэх урамшуулал зарлагдсан байгаа. Мөн уг
токений
арилжаанаас хуримтлагдсан
шимтгэлийг улирал бүр, нийт эзэмшигчдэд 100% ногдол ашиг болгон хуваарилдаг. Дараагийн нийтлэлээрээ уг
токений талаар дэлгэрэнгүй танилцуулъя.
Захиалга, Орлого/Зарлага, Урамшуулал, Хандалтын түүх тайланг бүрэн харуулдаг.
ЭНД товшоод өөрийн тайланг харж болно.
Дутагдалтай талууд
Апп болон вебийн хөгжүүлэлт, шинэ
зоос нэмэх гэж уддаг. Гэхдээ, тасралтгүй сайжирсаар байгаа.
Хэлний тохиргоо, сонголт байхгүй. Гадаадын хэрэглэгчдийг татаж, хэрэглэгчдийн бааз, цар хүрээгээ өсгөх сонирхолгүй байгаа гэмээр, сэтгэгдэл төрөхүйц. Анх уг нь англи хэлний сонголт байсан ч, одоо алга.
Зарлагын хүсэлтийг, 24/7 шийдвэрлэдэггүй. Ажлын өдөр бүтэн, амралтын өдөр тал ажилладаг зохицуулалттай. Гэхдээ, яг энэ хугацаандаа бол их шуурхай ажилладаг юм байна лээ.
Харилцагчийн үйлчилгээний төв нь, зөвхөн
ц-шуудан болон нэвтэрч орсны дараа зурвасаар харилцах гэсэн хязгаарлагдмал сонголттой. Эдгээр сувгуудаараа асуудал шийдвэрлэх, асуултанд хариулт өгөхдөө бага зэрэг удаанаас гадна, хэрэглэгчдийн албан ёсны
Telegram,
Discord,
Facebook зэрэг бүлгэм байхгүй. Гэхдээ, ажилтан нь харилцааны соёл сайтай байсан.
Арилжааны хослол,
крипто валютийн нэр төрөл цөөн. Дотоодын
биржүүдтэй харьцуулахад муугүй ч, "Монголдоо тэргүүлэгч байх" гэсэн эрхэм зорилгоосоо арай л хоцроод байх шиг санагдсан.
Арилжаа сайн хийгдэхгүй байсаар хасагдсан DASH, EOS, TRX, ICX, VEN
токенуудын түүх давтагдахаас эмээгээд байгаа байж болох юм.
Урьд нь USD данс холбож, түүгээрээ орлого/зарлага,
арилжаа хийж болдог байсан, одоо долларын данс холбох битгий хэл, гадаад валютаар хийх
арилжааны хослолууд ч байхгүй болсон байна.
Томоохон арга хэмжээний үеэр
сервер нь,
сүлжээний ачааллаа даахгүй унах тохиолдол хэд хэд тохиолдсон нь, сайжруулалт хангалтгүй хийгдэж байгааг илтгэх мэт.
Уг биржийн талаарх бүхий л мэдээ мэдээллийг, ЭНД дараад CMC дээрх харгалзах хуудсаас нь авах боломжтой хараахан бүрдээгүй байна. Гэхдээ, крипто валют, биржүүд, тэдгээрийн төслүүд, хаялага, нийгмийн сүлжээ зэрэгтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл доорх холбоосуудаар хандаарай.
Онцлох зүйлс болон сонирхолтой баримтууд
Бүртгүүлэх
Бүртгүүлэх урилга хүлээн авахыг хүсвэл, ЭНД дараад манай нийгмийн сүлжээгээр дамжуулан, хувь чатаар бидэнтэй холбогдоорой.
Урамшуулал
Манай урилгаар, 10 хэрэглэгч бүртгүүлж, бүртгэлээ гүйцэт баталгаажуулах тутамд, тэдгээр хэрэглэгчдийн дундаас азтай 1 хэрэглэгчид 5'000 TRD-ыг бэлэглэх онцгой урамшууллыг зарласан байна. Ингэхдээ, шагналын гүйлгээний хураамжыг бидний зүгээс төлөх болно.
Тавигдах шаардлага
Бүртгүүлж, бүртгэлээ бүрэн баталгаажуулах.
Үргэлжлэх хугацаа
Дуусгавар болсныг мэдэгдэх хүртэл хүчинтэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation