Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

WalletConnect нь, олон хэтэвчинд ашиглагддаг, DeFi-ийн олон олон DApps-тай хялбархан холбогдох боломжыг олгодог протокол юм. Хэтэвчээ холбохыг хүсч буй DApp-ийнхээ QR кодыг уншуулах эсвэл холбоосоор ороход л холболт үүсдэг учир, хэрэглэхэд маш амар бөгөөд хурдан байдаг. Гэхдээ аюулгүйн үүднээс, хэрэглэж дууссан л бол холболтоо салгаж хэвшээрэй.

Крипто валютаа зүгээр 1 HODL хийж байхаар, олон сонирхолтой, өгөөжтэй DApps-д оруулж, эргэлдүүлэх боломж цаг, минут, бүр секундээр нэмэгдэж байна. DApp-тэй харилцах, түүнийг ашиглахын тулд хэтэвчээ холбож, гүйлгээ хийх эрхийг тухайн DApp-тээ олгох шаардлагатай байдаг ба, түүнийг гүйцэтгэх хамгийн өргөн дэлгэрсэн арга нь, WalletConnect ашиглах явдал юм.

WalletConnect нь нээлттэй эх дээр хөгжүүлэгддэг, хэтэвчийг DApps болон бусад хэтэвчүүдтэй холбох, нийцтэй ажиллуулах боломжыг олгодог журам юм. Холболт нь нууцлагдсан сувгаар дамжих бөгөөд, гүйлгээтэй холбоотой мэдэгдлүүдийг харуулах чадамжтай байдаг. Trust Wallet, MetaMask зэрэг хэтэвчүүдийн тохиргоо болон цэсэнд, WalletConnect сонголт байж байдгыг Та магад хэдийн анзаарсан байх. WalletConnect дэмжин ажилладаг хэтэвчүүдийн жагсаалтыг ЭНД-ээс харж болно.

DApps-ийг WalletConnect-той холбох заавар

WalletConnect-ыг хэрэглэх явц, компьютер дээрх интернэт хөтөч болон гар утасны апп дээр ялгаатай гүйцэтгэгдэнэ. Гэхдээ, ойлгож, хэрэглэж ядаад байх зүйл огт байхгүй бөгөөд хэдхэн секунд л шаарддаг. Гэхдээ, заримдаа холбогдохгүй, алдаа зааж, саатах нь бий. Тэр тохиолдолд, холбох ажиллагааг дахиад эхнээс нь гүйцэтгэж, тэгэхдээ алхмуудыг дарааллын дагуу, алгасалгүй гүйцэтгэх хэрэгтэй. Тэгээд бас, холбох гээд байгаа хэтэвчээ, WalletConnect дэмждэг эсэхийг эхлээд 1 шалгаж, бататгаарай.

1. Холбох DApp-ээ нээ. Бид энэ заавартаа, жишээ болгон PancakeSwap-г сонголоо. DApp-ийн цонхны баруун дээд буланд Connect буюу холбох товч бий.

2. Хэрэв веб хөтөч ашиглаж байгаа бол, Connect дарсны дараа доорх холболтын сонголтууд гарч ирнэ. Эндээс WalletConnect-ыг сонгоод, QR кодонд нь ханд.

3. Гарч ирсэн QR кодыг, хэтэвч дээрээсээ уншуул. Бид жишээн дээрээ, Trust Wallet-г ашиглах бөгөөд холбохын тулд, хэтэвчийнхээ Settings буюу тохиргооны цэс дэх, WalletConnect сонголтоор орно. Доорх зурагт улаанаар хүрээлсэн цэс дээр товшмогц, камер нээгдэх бөгөөд, түүгээр DApp дээрх QR кодыг уншуулаарай.

4. Амжилттай уншсан даруйд, холбох эсэхийг лавласан, жижиг цонх нээгдэх ба, түүн дээрх Connect товчийг дарснаар DApp, хэтэвчинд тань хандах эрхийг олж, холбох ажиллагаа өндөрлөнө. Хэрэглэж дуусаад, холболтыг салгахдаа, дэлгэцийн зүүн дээд булан дахь Cancel буюу цуцлах товчийг дарахад л болно.

5. Гар утасны интернэт хөтчийг ашиглан холбох үед, дээр харуулсан 1 болон 2-р алхмын дагуу гүйцэтгэсний дараа, QR кодын оронд хэтэвчүүдийн жагсаалтаас сонгох шаардлагатай болдог. Жишээний дагуугаар, доорх зургаас Trust Wallet-ийг сонгож, тодруулсан байгаа. Хэрэв Та өөр хэтэвч ашиглаж байгаа бол, түүнийгээ сонгож өгөөрэй. Хэтэвчээ сонгосны дараа, дээр танилцуулсан 4-р алхмыг давтана.



WalletConnect-оор шилжүүлэг баталгаажуулах заавар

WalletConnect-оор хэтэвчээ DApp-тэй холбож ашиглаж байгаа үед, гүйлгээний мэдээлэл харуулж буй цонх дээрх мэдээлэлтэй ямагт, бүрэн гүйцэт танилцаж байх хэрэгтэй. Тэгээд зөвшөөрч байвал, Confirm буюу батлах товчийг дарна. Жишээлбэл, доорх зурагт PancakeSwap дээр багахан BNB-ыг BUSD-оор сольж буй явцыг харуулжээ.

Гүйлгээг зөвшөөрсөн даруйд, хэтэвч дээр мөн адил шилжүүлгийг баталгаажуулах цонх нээгдэнэ. Өмнөх шатанд харуулсантай адил дүн хэмжээ, мэдээллийг харуулж байгаа эсэхийг энд дахин нягтлаад, зөвшөөрч байвал Confirm дарж, шилжүүлгийг дуусгана.

WalletConnect ашиглах явцдаа аюулгүй байдалдаа ямагт анхаарал хандуулж бай

 DApp хэрэглэж дууссан л бол, холболтоо салгаж хэвших нь чухал. Түүнчлэн тухайн DApp-ийнхээ албан ёсны, бодит, зөв хувилбар нь мөн эсэхийг үргэлж шалгаж, баталгаажуулж байх хэрэгтэй. 


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "WalletConnect гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad