Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Ил тод байдал нь, крипто валютийн хамгийн чухал чанруудын 1. 1 эсвэл цөөн хэдэн давуу эрхтэй хэрэглэгч л бүгдийг мэдэж, захирахаас сэргийлж чадсанаараа Блокчэйн өнөөгийн алдар нэрээ олж, олны анхаарлыг татаж чадсан. Тэгвэл хэрхэн түүний шилэн дансруу шагайж, хэрэгтэй мэдээллээ олж болохыг энэхүү нийтлэлээрээ зааж өгье.

Уг заавартаа, Биткойны Блокчэйний хөтчийг танилцуулахаар сонголоо. Эфириум, Лаяткойн, Байнанс болон бусад сүлжээний хөтчүүд дээр энэ зааврын дагуу гүйцэтгэхэд айхтар зөрүү гарахгүй учир, хүссэн Блокчэйн дээрээ харгалзах хөтчийг нь туршиж, хэрэглэж үзэж болно.

Уламжлалт санхүүгийн системд, "шилжүүлнэ гэсэн", "шилжүүлсэн гэсэн" гэж маргасаар, эцэст нь банк, шүүх зэрэг 3-дагч талын оролцоогоор шийдвэрлүүлдэг, гажиг үзэгдэл улиг болоод байгаа. Тэгвэл, Блокчэйнд хэн ч, хэзээ ч, хандаж болох ба, тухайн сүлжээн дээр хэрэгжсэн бүхий л гүйлгээний мэдээлэл бүх нийтэд, үргэлж ил тод байдаг онцлогтой.

Блокчэйний хөтөч яаж ажилладаг вэ?

Блокчэйн бүр, Command Line Interface (CLI) буюу тушаалын харилцах самбартай байдаг ба, түүнийх нь тусламжтайгаар, сүлжээнийх нь түүхийг харж болдог. Гэвч CLI хөтчүүд нь, ихэнх хүнд, харилцахад төвөгтэй, ойлгомжгүй, ажиллагаа ихтэй санагддаг тул, Graphical User Interface (GUI) буюу хэрэглэгчийн зурагт харилцах самбаруудыг хөгжүүлсэн байна.

Хамгийн их хэрэглэгдэж буй Блокчэйний хөтчүүдийн 1 болох blockchain.com-д зочилцгооё. Хүсвэл, blockchair.com болон blockcypher.com зэрэг хаягуудруу ч хандаж болно шүү.

Нүүр хуудсан дээрээс, Биткойны Блокчэйнтэй холбоотой, ханш, хэшлэх хурд, өдөрт хийгдсэн гүйлгээний тоо, хэмжээ зэрэг чухал өгөгдлүүд, графууд, хамгийн сүүлийн үеийн блок болон гүйлгээнүүдийн мэдээллийг олж харах боломжтой. Бусад хуудсуудаас, олборлолт болон сүлжээний хүндрэл, нэгж гүйлгээнд харгалзах шимтгэлийн хэмжээ, баталгаажуулалтын дундаж хугацаа зэрэг мэдээллүүдийг бас олох боломжтой. Зарим ийм хөтчүүдээс API-р нь, эдгээр өгөгдлүүдийг татаж авч, ашиглаж ч болдог.


10'000 Биткойноор Пицца авсан захиалгыг яаж харах вэ?

10'000 ширхэг Биткойноор 2 том пицца авсан арилжааг, Биткойны түүхэн дэх чухал гүйлгээнүүдийн 1-д тооцож, "Пиццаны өдөр" хэмээн нэрлэдэг. Тэгвэл, тэрхүү гүйлгээний мэдээллийг Блокчэйний хөтөч ашиглах зааврынхаа жишээ болгож яагаад болохгүй гэж? Тухайн гүйлгээний хэшийг доор нийтлэлээ, дээр нь товшоод, хөтчид хандаарай.

a1075db55d416d3ca199f55b6084e2115b9345e16c5cf302fc80e9d5fbf5d48d

Блокчэйн хөтчийнхөө хайлтын талбарт дээрх хэшийг буулгаад, Пиццаны өдрийн шилжүүлгийн түүхэн хуудсанд зочил.

Хуудасны дээд хэсэгт, хийгдсэн гүйлгээнүүдийн мэдээлэл харагдах ба, түүний зүүн багананаас, пицца авахаар тушаасан 10'000 BTC-ний гүйлгээг харах боломжтой.

Хүлээн авагч нь, пиццаг хүргэгч байсан бөгөөд, түүний хаяг дээр дарж ороод, тухайн хаягийн дэлгэрэнгүй түүх, харгалзах хаягруу шилжүүлэг хийхэд ашиглаж болох QR код зэргийг харж болно.

Түүнчлэн, гүйлгээний үндсэн хуудасны доод хэсгээс, баталгаажуулалтын төлөв, баталгаажсан тоо, огноо, давтагдашгүй хэш дугаар, нийт орлого болон зарлага, олборлолтын шимтгэл зэрэг гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг олж харах боломжтой. Тухайн үед, гүйлгээний шимтгэлд 0.99 BTC тушааж байсныг, эндээс мөн харж болохоор байна.

Block Height буюу блокын өндөр гэсэн мөр дэх 57043 гэсэн тоон дээр товшсоноор, уг гүйлгээг агуулсан блокын талаарх мэдээлэлд хандаж болно.

Уг блокт ердөө 2 гүйлгээ бичигдсэн байгаагийн 1 нь, пиццаны төлбөр, нөгөө нь уг блокыг хаасан олборлогчын урамшуулал байгаа бөгөөд, улаан болон ногоон өнгөөр, харгалзах Биткойнууд, уг гүйлгээний дараа өөр зүйлд зарцуулагдсан эсэхийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, пицца хүргэгч маань төлбөр болох 10'000 BTC-оо, өөр хаягруу шилжүүлсэн байхад, тухайн блокыг хаасан олборлогч, 50.99 BTC-оо өнөөг хүртэл дарсаар байгаа байх нь.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Blockchain Explorer хэрэглэх заавар"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad