Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

KeepKey хэмээх төхөөрөмжин хэтэвчийг танилцуулж байна.

Хэлбэр, хэмжээний хувьд, гартаа барих болон халаасандаа авч явахад нэн тохиромжтой уг хэтэвчийн арыг хамгаалалтын давхаргаар бүрсэн хөнгөн цагаанаар урлажээ.

Энэхүү хэтэвч нь, ShapeShift гэх арилжааны платформтой шууд холбогдон ажилладаг онцлогтой бөгөөд, тохируулахад маш амархан загвар, бүтэцтэй. Гэхдээ мэдээж, бусад хэтэвчийн програм хангамжуудтай холбож ашиглах бүрэн боломжтой.

Техник үзүүлэлт

ShapeShift-ийн зохицлыг нь бүрэн утгаар нь ашиглахын тулд уг бирж дээр нь бүртгэл үүсгэж, KYC баталгаажуулах шаардлагатайг эс тооцвол, өөр ноцтой дутагдал байхгүй. Крипто валют хүлээж авах, хадгалах, илгээх төдийд ашиглах бол, бүртгэл үүсгээд шууд хэрэглэж болно. ShapeShift дээр үртгэл үүсгэхийг огтоос хүсэхгүй байгаа бол, KeepKey Client интернэт хөтчийнх нь тусламжтайгаар, хэтэвчийн програмуудад хандах замаар ашиглах бас боломж бий.


Хэтэвчийн давуу болон сул талууд


Хэтэвч гэж яг юу болох, ямар ямар төрөл байдгыг ЭНД-ээс уншиж судлах боломжтой. Мөн бидний танилцуулсан бусад төхөөрөмжин хэтэвчүүд болох SafePal S1, Trezor One, Ledger Nano S болон, интернэт хөтчид суурилсан, програм хангамж хэлбэрийн хэтэвчүүд болох MetaMask, Trust Wallet, Binance Chain Wallet зэрэгтэй харгалзах нийтлэлүүдээр нь танилцаарай.

Крипто валют, түүний ард орших технологиудын талаар суурь мэдлэг олгох цуврал нийтлэлүүдийнхээ хүрээнд бид бусад хэтэвч, бирж, токенуудыг үргэлжлүүлэн танилцуулсаар байх болно. Тиймээс, хэрэв манай нийтлэлүүд Таньд багахан ч болов хэрэгтэй мэдээллийг өгч чадсан бол, манай нийтлэлүүдийг нийгмийн сүлжээгээр түгээж, бидний хөдөлмөрийг дэмжээрэй.

Анхаарах шаардлагатай зүйлс

KeepKey-н Chrome хөтчид зориулсан албан ёсны нэмэлтийн хөгжүүлэлт зогссон буюу түүнийг хэрэглээнээс халсан хэдий ч, луйвар, залилан хийх зорилгоор дуурайлган бүтээсэн нэмэлтүүд ихээр тараагдаж байгааг анхаарна уу.

Хайрцганд дагалдах зүйлс

  1. KeepKey;
  2. USB утас;
  3. Үр үгсээ сэргээхэд хэрэглэх карт;


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "KeepKey"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad