Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

DeFi-ийн экосистемд олон сайхан хэрэглээ бий бөгөөд, тэдний 1 болох NFT нь, сүүлийн үед маш хурдацтай хөгжин цэцэглэж байна. NFT-г гарч ирэхээс өмнө цахим контентийн зохиогчийн эрхийг хамгаалах нь маш хүнд асуудал болдог байлаа. Түгээр ч зогсохгүй, NFT нь цахим бүтээлчдэд үзэсгэлэн гаргах, бүтээлээ худалдах, бэлэглэх, аюулгүй хадгалах зэрэг олон боломжуудыг бүрдүүлж өгсөн.

1. NFT Урлагын бүтээл

Ховор цахим контент бүтээх боломжыг NFT олгоно. Хэдийгээр түүнийг нь хуулбарлаж, дуурайлгах боломжтой ч, жинхэнэ эх бүтээлийг хялбархан ялгаж таних боломжтой байх юм. Түүнийхээ ачаар жинхэнэ бүтээл нь үнэ цэнээ алдалгүй, хадгалах, бүр өсгөх ч боломжтой.

Хэн ч, CryptoPunkЭфириумийн Блокчэйн дээрээс олж хараад, зурган хэлбэрээр хуулбарлаад авч болох ч, дараа нь түүнийгээ жинхэнэ эх мөн гэж батлаж чадахгүй тул, тэр нь үнэд хүрэхгүй гэсэн үг.

Pak гэх нэрээр цахим бүтээл урлаачийн нэгэн цуврал NFT-д агуулагдах зургууд нь, нэр болон үнээрээ л ялгаатайгаар бүтээгдсэн байгааг доорх зургаас харж болно.

Эдгээр 3 төрөл нь, Cheap буюу хямд, Expensive буюу үнэтэй, Unsold буюу зарагдаагүй гэж нэрлэгдсэн байх бөгөөд түүндээ харгалзах ханшийг оноосон байна. Зураг нь, ямар ч авъяас, мэдрэмж, утга санааны ялгаа гаргахгүй байсан ч хамаагүй, тэдгээрийг эзэмших эсвэл эзэмшиж байгаа гэдгээ харуулах нь хэр чухал гэдгээс үнэ ханш хамаарч болдог гэдгийг энэ мэтчилэн NFT дээрээс харж болохоор байна.

2. Цуглуулгын NFT

PancakeSwap-ийн туулай байна уу, Байнансийн ойн NFT байна уу, хамаагүй цуглуулах боломжтой NFT бүрийг хүмүүс ихээр эрэлхийлэх болсон. Түүнийг нь мэдэрч, амжилттай ашиглаж чадаж байгаа онцлох төсөл бол, NBA цуглуулгын хөзрийн NFT маргаангүй мөн. Урлагын NFT-оос дутахааргүй ихээр арилжаалагдаж буй NFT-ийн энэ төрөл нь, дээрхтэй адил хамгийн эрчимтэй хөгжүүлэгдэж байгаа NFT билээ.

Цуглуулгын болоод урлагын ангиллуудын аль алинд хамаарах NFT ч бас бий. Түүний жишээ болгон CryptoPunks-г нэрлэж болох юм.

Jack Dorsey-ийн анхны "жиргээ" нь цуглуулгын NFT-ий 1 сонирхолтой жишээ мөн. Valuables гэх, жиргээг NFT-д хөрвүүлэгч талбарын тусламжтайгаар тэрээр анхны жиргээгээ бараг 3 сая АНУ доллараар зарж чадсан, гайхалтай тохиолдлын баримтыг доор зургаар харуулав.

Жиргээг бичсэн хүн, өөрийн жиргээн дээр ханш тогтоож, түүнийг нь давсан ханш нэрлэж чадсан хүмүүсээс сонгож, түүнд жиргээгээ NFT болгон зарах боломжтой байх ба жиргээг NFT болгох эрх нь зөвхөн жиргэгчид л олгогдох буюу түүний бүртгэлийн дугаараар баталгаажих тул, бусад этгээд дуурайлган гаргахад тухайн хуулбар нь албан ёсны, жинхэнэ эх болж чадахгүй давуу талтай байх юм.

Жиргээний NFT нь хадгалах, зарахын алинд ч тохиромжтой боловч, жиргээг худалдаж авах хүн хэр бараг гарах бол гэдэг нь бас эргэлзээтэй. Магадгүй, ирээдүйд хүмүүсийн сонирхол өөрчлөгдөж, жиргээний NFT, өнөөгийн урлагын NFT шиг мандах цаг ирэх ч юм билүү? Ямартай ч, уг жишээ нь цуглуулгын NFT-ий хөгжлийн бас 1 илрэл болж байна. Яваандаа, алдартнуудын гарын үсэг, хөрөгтэй NFT худалдаанд гарахыг хэн ч үгүйсгэхгүй шүү дээ.

3. Санхүүгийн NFT

NFT гэхээрээ заавал зураг, бичлэг, дуу хөгжим, цуглуулгын эд зүйлс байх ёсгүй. DeFi, NFT хослосон санхүүгийн сайхан шийдэл, төслүүд бас байж болно. Мэдээж энэ нь, урлаг тэр дундаа зургыг өөртөө шингээсэн байх хэдий ч, үзэмжээрээ бус хэрэглээгээрээ үнэлэгддэгээрээ, урлагын NFT-с ялгарна.

Жишээ нь, VIP буюу онцгой эрхтэй хэрэглэгчдэд тасалбарын үүрэг гүйцэтгэх NFT олгож, түүгээрээ дамжуулан, тусгай үйлчилгээ, бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой. Үүнтэй төстэй хэлбэрийн NFT-г JustLiquidity болон BakerySwap олгодог.

4. Тоглоомын NFT

Орчин цагт тоглоом хөгжүүлэгчид, энэ салбарыг ихээр сонирхох болсон. Тоглоом дээрх төлбөрийн хэрэгсэл нь, бодит амьдрал дээр мөнгөөр үнэлэгдэх боломжтой, эд зүйлс, дүр, хэрэгслүүд нь бодит мэт үнэлэгдэж, арилжаалагдах боломжтойн дээр өгөгдлийн санг нь хакдах бараг боломжгүй, сервер ажиллуулж зардал чирэгдэл гаргах хэрэггүй, хэрэгцээт кодуудаа нээлттэй эхийн төслөөс цуглуулах боломжтой, хөгжүүлэлтэнд нь хүмүүс сайн дураар гар бие оролцож, санхүүжүүлж болдог гээд л давуу тал ихтэй учир арга ч үгүй биз.

Одоогоор том, баян тоглоом хөгжүүлэгчид NFT, Блокчэйн дээр нэгээхэн ч төсөл хэрэгжүүлээгүй байгаа нь жаахан онцгүй хэдий ч, одоо байгаа хэд маань тийм ч их гологдоод байхааргүй л байгаа. Жишээ нь:

  1. Акси бүр өөр өөрийн гэсэн тулааны өвөрмөц чадваруудтай, түүнээсээ хамаарсан үнэ ханштай байхад,
  2. CryptoKitty буюу крипто муужийнууд нь, үржлийн чанараасаа хамаараад ялгаатай үнэлгээтэй байдаг.

5. Хөгжмийн NFT

Бичлэг, зургаас гадна мэдээж дуу хөгжмийг NFT болгож болно. Цомог бүрийнхээ анхны хувилбарыг ийм өвөрмөц цахим хэлбэрээр гаргаж яагаад болохгүй гэж?

Онцлох бодит, тод томруун жишээ хараахан гарч ирээгүй байгаа учир энэ сэдэв их авсаархан болчихлоо. Гэхдээ, алсдаа сайхан хөгжих байх аа.



6. Бодит ертөнц дээрх хөрөнгийн NFT

Бодит хөрөнгийнхээ эзэмшлийн нотлогоог, NFT-оор цахимжуулснаар (токенжуулах) түүнийгээ алдагдах эрсдлээс хамгаалахын хажуугаар, хялбархан арилжаалагдах боломжтой болгож болох юм. Жишээ нь, байрны "ордер" буюу гэрчилгээг, NFT болгочихвол шилжүүлэх, баримт болгон бусдад харуулахад маш хялбар болно. Гэвч одоогоор ийм хэлбэрээр хөгжүүлэгдэж буй төсөл нэгээхэн ч зарлагдаагүй байна.

Гэхдээ, 2021 оны 4-р сард, Shane Dulgeroff гэгч нэгэн эрхэм, Калифорни дахь эдлэн газар, хашаа байшингаа NFT-оор төлөөлүүлж зарахаар, дуудлага худалдаа зарласан байгаа ба тэрхүү NFT нь өөр дээрээ дараах зургыг мөн агуулжээ.

Дуудлага худалдаанд ялсан хүн, NFT-г байшин газрын хамтаар авна гэж заасан байгаа ч, хуулийн дагуу түүнийгээ шилжүүлэх үед юу ч болж мэдэхээр эргэлзээтэй байгаа тул уг хөрөнгө өдийг хүртэл зарагдаагүй хэвээр байсаар байна.

Үнэт эдлэлийн хувьд харин, NFT нь баримт болж чадах учир, түүний тусламжтайгаар дахин арилжаалж болно. Жинхэнэ алмаз, өөрийн гэрчилгээтэй байдаг ба түүгээрээ эзэмшлийг баталгаажуулж байдаг тул, гэрчилгээг нь, NFT-оор орлуулахад, хуулиараа бараг асуудалгүй зохицуулагдах боломжтой.

7. Нэгдсэн хяналт зохицуулалтын NFT

Logistics-ийн салбарт, өөрчлөгддөггүй, шилэн систем маш чухал хэрэгцээтэй байдаг. Нийлүүлэлтийн хэлхээний өгөгдөл мэдээллүүд, үнэн зөв, алдаагүй байх хэрэгтэй. Амархан мууддаг, хүнс зэрэг барааг хаана, хэр удаж байгааг мэдэх чухал. Ийм боломжыг Блокчэйн технологи бүрэн олгож чадна.

Харин NFT нь, бараа бүрийг тусгайлан бүртгэх боломжыг олгоно. Жишээлбэл, гарал үүсэл, тээвэрлэх үед дамжин өнгөрсөн бүсүүд, хугацаа, хадгалалтын орчин, байршил, зэргийг энд тодорхойлж өгч болно. Илүү дэлгэрүүлэн тайлбарлая л даа.

  1. Өндөр чанарын гутал Италид үйлдвэрлэгдсэн байг гэхэд, тэрхүү мэдээллийг нь NFT-д оруулж өгч болно. Түүнийг нь хайрцаг дээрээс нь, уншуулж шалгаад баталгаажуулчих боломжтой байх юм.
  2. Гутлын үйлдвэрлэгдсэн огноо болон үйлдвэрлэгч байгууллагын хаяг байршлыг мөн NFT-д бүртгэж өгч болно.
  3. Тээвэрлэх үед, дамжлага дээр NFT-г уншуулаад, агуулахад ирсэн, агуулахаас гарсан огноог NFT-д нэмж оруулах боломжтой.
  4. Эцэст нь, дэлгүүр дээрээ ирэх үед, дэлгүүрийн ажилтан NFT-г дахин 1 удаа уншуулж, хүлээн авсан мэдээллийг хуулна. Хэрэглэгч, тухайн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг гарал үүслээс нь эхсүүлээд, бүгдийг шалгаж болно гэсэн үг.

Ийм систем нэвтрүүлснээр, олж авах ашиг маш их боловч, дамжлагын үе шат бүр 1 адил бүтэцтэй байхгүй л бол, ажиллах боломжгүй учир, амьдрал дээр үүнийг хэрэгжүүлэхэд туйлын "бүрхэг" байгаа юм. Одоогоор цөөхөн хэдхэн байгууллага л, Блокчэйн шийдлийг туршиж, зах зухаас нь нэвтрүүлээд байгаа ч, цаашдаа NFT-г энэ салбарт өргөнөөр нэвтрүүлэн хэрэглэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "NFT-ийн онцлох 7 хэрэглээ"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad