Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

TA-ний үед, лаан граф дээрээс таньж, хэрэглэж сурах хамгийн чухал 12 лааг цувралаар танилцуулж байна.


5. BULLISH MORNING DOJI STAR

3 лаанаас бүтэх, чиглэл "урвалтын" нилээн чухал дохиологч бол, яах аргагүй Үүрийн цолмон/Үдшийн гялаан байдаг. Урт хар/улаан лаагаар эхэлж, алслагдсан дожигоор үргэлжлээд, урт лааны их биерүү нилээн гүн нэвтэрсэн богино цагаан/ногоон лаагаар төгсөх энэ загвар, онцлон ахаарах загваруудын 1 билээ.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Чиг хандлагын уруудах шинж илүүрхсэн байх;
  2. Эхний өдрийн лаа нь, урт бөгөөд улаанаар дүрслэгдсэн байх;
  3. Дараагийн өдөр нь, эхнийхээс харьцангуй хол зааглагдсан дожи зурагдах;
  4. Сүүлийн өдөр нь, хандлага эргэсний баталгаа болсон ногоон лаа үүсэх.

Тайлбар

Урт хар лаа, баавгайнуудын дарангуйлал үргэлжилж байгааг баталж байсан хэдий ч, дожи гарч ирснээр ханшийг унагаан зарах, худалдаачдын тоо илт буурсныг гэрчилж байна. Хүчтэй түрэн оргилох цагаан лаа нь, бухан төвөргөөнийг илтгэх мэт. Уг загвар дээрх дожигийн их бие 2 талаасаа алслагдсан байх нь сайн боловч, ард талд алслалт үүсэх нь ховор байдаг. Гэхдээ, араас үүсэх алслалтын хэмжээ, загварын чанарт нөлөө үзүүлэхгүй.

Анхаарах зүйлс

1-ээс олон дожи үүсч болох ба дожигийн алслалтууд чухал үзүүлэлт болж чадахгүй. Хэдийгээр, уг загвар үр дүн өндөртэй байдаг ч, 3 дахь лаагаар баталгаажуулах нь зүйтэй. Ингэхдээ, тухайн лааны өндөрт хаасан, ногоон өнгөөр нь баталгаажуулалт мөн гэж таньж болох ба, дээш алслагдсан байвал сайн байдаг.


6. BULLISH ABONDONED BABY

Энэхүү загвар нь, ханш эргэхийг дохиолдог, нэн ховор таарах загвар юм. 2 лааны дунд байрлах боловч, сүүдэр нь хүртэл тэднээс зааглагдсан дожигоор дүрслэгдэнэ.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Чиг хандлагын хувьд, уналт давамгайлсан байх;
  2. Эхний өдрийн лаа нь, урт, улаанаар дүрслэгдсэн байх;
  3. 2 дахь өдрийн лаа дожи хэлбэрээр зурагдаж, уналтын чиглэлийг үргэлжлүүлэх хэдий ч, өмнөх өдрийн лаа болон түүний сүүдэртэй ч зэрэгцэхгүйгээр алслагдсан байх;
  4. 3 дахь өдөр нь, ногоон лаа үүсэх боловч, түүний сахал нь, дожигийн голоос ихээхэн тусгаарлагдсан байна.

Тайлбар

Дээрх загвар нь, 3 өдрийн од загвартай тун төстэй харагддаг. Эхний өдрийн лаа нь баавгайг, 2 дахь өдрийн дожи урвалтыг, 3 дахь өдрийн лаа нь бухыг илэрхийлнэ. Дожигийн нээлт болон хаалт адил эсвэл ойролцоо байх бөгөөд, дожигоос алслагдсан зайнууд нь, урвалт явагдах магадлал хэр өндөр байгааг илтгэж болно.

Анхаарах зүйлс

Үнэн бодит дохио өгөх магадлал өндөртэй ч, хэр ортойг нь шалгаж, баталгаажуулахад хэзээд илүүдэхгүй шүү дээ. Сүүлийн лааг ногоон өнгөтэй бөгөөд өндөрт хаагдсанаар нь урвалтыг баталгаажуулж болно. Тэгээд алслалтын хэмжээг бас анзаархаа мартуузай.



7. BEARISH ENGULFING

Ханшын өсөлттэй үед, жижиг цагаан/ногоон лааг бүрэн халхлах, том хар/улаан лааны дараалал үүсч байвал, өсөлт энэ хүрээд өндөрлөж байгааг илтгэж байгаа байх боломж өндөртэй байдаг.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Өгсөх чиг хандлага зонхилж байх;
  2. Эхлээд цагаан лаа үүсээд, араас нь том хар лаа үүснэ. Тэгэхдээ, хар лаа, цагаан лааг аль ч талаараа давуулахааргүй урт байх ёстой.

Тайлбар

Бух тааваараа, тайван идээшиж байсан ч, олон тооны short-логчид орж ирснээр ногоон лаа сүндэрлэсэн байна. Ийм огцом үсрэлтийн дараа, бараг үргэлж их хэмжээний зарах захиалга хийгддэг ба түүнээс шалтгаалж, хаалтын ханш өмнөх өдрийн нээлтийн ханштай тэнцүү эсвэл түүнээс доогуур түвшинд очих нь бий. Энэ үед, сандарч зарах зэргээр, өсөлтийн эрчийг үгүй хийж, улмаар баавгайг сэрээж орхино.

Анхаарах зүйлс

Уг загвар дахь, лаануудын хэмжээ хоорондын харьцаа маш чухал. Эхний лаа хэр богино (бараг эсвэл яг дожи хэлбэртэй ч дүрслэгдэх боломжтой), 2 дахь лаа хэр урт их биетэй байгаагаар нь, хандлага эргэх хэр их дөхсөнийг багцаалж болно. Уг загвар бүрдэхдээ, хэт их сунжирсан эсвэл асар хурдтайгаар бүтсэн бол чадамжтай арилжаачид хэдийн long орсныг эсвэл зах зээл цаашид өсөөд байж чадахгүйгээр ханасныг илтгэнэ. Хэт ширүүн хөдөлгөөн нь, ашигаа гаргахад эрсдэлтэй болгож байдаг тул, ийм огцом өөрчлөлтийн дараа үүсч байгаа баавгайн нүүгэлтийг сайтар анзаарч байх хэрэгтэй. Түүнчлэн, 2 дахь лааны их бие дээрх, арилжааны хэмжээг анхаарч, түүнийг 1 дэх лаан дээрх арилжааны хэмжээтэй харьцуулж харж байвал зохино. 2 дахь лааны арилжааны хэмжээ маш их эсвэл 1 дэхийнхээс харьцангуй илүү байвал, уг загварын чанар илүү батжих юм. Уг загварын араас зурагдсан лаа нь, улаан өнгөтэйгээс гадна, доошоо огцом унасан буюу өмнөх өдрийн лаанаас алслагдсан эсвэл хаалтын ханш нь өмнөх өдрийнхөөс доогуур байвал, эргэлт батлагдлаа гэж ойлгож болно.


8. BEARISH DARK CLOUD COVER

Өсөлттэй эсвэл хэт хэлбэлзэлтэй үед үүсдэг, уналт дөхсөнийг илтгэх, 2 лаанаас бүтсэн загварыг хар үүл бүрхэлт гэнэ. Хүчтэй харван өссөн цагаан/ногоон лааг бараадсан, огцом уналтын хар/улаан лаагаар дүрслэгдэх энэхүү загварын үед 2 дахь лаа, эхний лааны голоос ч өндөрт нээгдэж, түүний их биеэс дооргүй ч, нээлтийн ханштай нь ойролцоо дүн дээр хаагдаж зурагдана.

Таньж, баталгаажуулахад шаардагдах үзүүлэлтүүд

  1. Чиг хандлагын хувьд, өсөлт илүү давамгайлсан байх;
  2. Эхний өдрийн лаа нь, урт бөгөөд ногоон өнгөтэй байх;
  3. Дараагийн лааны их бие нь, улаан өнгөтэйгээр зурагдахаас гадна, өмнөх өдрийн лаанаас харьцангуй өндөрт нээгдэж, өмнөх лааны их биеээс доош хэтрэлгүй хаагдана.

Тайлбар

Өсөлт үргэлжилнэ гэх итгэлээр хурцлагдан, дээш харвасан лаа маань, худалдаж авах чадварыг даган, өсөлтийн хурдаа бага багаар алдсаар, энэнээс дээш өсч чадахгүй байх гэсэн айдаст хүрэн зогсож, түүнээс улбаалсан сандралаар түрэгдэн доош бууна. Short-логчид орж, long-чид нь хүлээж эхэлснээр ханш дахин өсөх ирээдүйгүй болох боломжтой.

Анхаарах зүйлс

Улаан лааны их бие, тэр дундаа хаалтын ханш, ногоон лааны их биерүү хэдий чинээ гүн цөмлөнө, уналт эхлэх магадлал төдий чинээ өснө. Зарим Япон шинжээчид, улаан лааны их биеийг, ногоон лааны их биеийн хагасаас доош нэвчихийг хүлээдэг ба хэрэв тэгж чадахгүй бол, дараагийн өдрийн лааг хүлээх хэрэгтэй болно. Чадсан ч, дараагийн өдрийн лааг хүлээж, баталгаажуулахад гэмгүй. Баталгаа нь, холоос эхэлж уруудсан эсвэл доогуур ханшаар хаагдсан, улаан лаагаар үргэлжилж мэдэгдэнэ.


САНАМЖ: Лаанууд, дээрх зургуудтай 100% адил үүсэхгүй, үүссээд баталгаажсан ч, тэдний араас ханшийн чиглэлийн өөрчлөлт ирнэ гэсэн баталгаа байхгүйг анхаараарай. TA, тэр дундаа шугам зураг нь дангаараа, шийдвэр гаргах үндсэн үзүүлэлт болж чадахгүй гэдгийг мартаж болохгүй бөгөөд, уг нийтлэл нь санхүүгийн зөвлөгөө БИШ тул, судалгаа, шинжилгээгээ сайтар гүйцэтгэсний дараагаар, шийдвэрээ гаргаарай. Таны өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй тул, эрсдлийн зохицуулалтаа ч зохих хэмжээнд хийх хэрэгтэй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "12 чухал лаа [2-р бүлэг]"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad