Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Хэрэглээндээ нийцсэн хэтэвчийг олж хэрэглэх нь чухал. Тэгэхдээ аюулгүй байдал, өмчлөлийн эрх, ухаалаг гэрээтэй харилцах чадвар 3-г нь онцгойлон анхаарах хэрэгтэй. Түүнчлэн, ямар төхөөрөмж дээр сууж, ажилладгыг нь бас эхлээд судлах нь зүйтэй.

Хөтөч дээр нэмэлтээр суулгаж болдог хэтэвчүүдийн хувьд, MetaMask, MathWallet, Binance Chain Wallet нар хамгийн оновчтой сонголт болно. Харин гар утасны хэрэглүүр хэлбэрээр суулгаж, ашиглахыг илүүд үзэж байгаа бол, MetaMask, MathWallet, Trust Wallet, SafePal нар хамгийн зохимжтой хэтэвчүүдээр нэрлэгдэж байгаа. Төвлөрсөн бус бөгөөд далд түлхүүртээ хандах эрхийг бүрэн олгодог давуу талтайн дээр, iOS болон Android үйлдлийн системүүдийн аль алин дээр суулгах боломжтой. Төхөөрөмжин хэтэвчүүдийг эс тооцвол дээрх хэтэвчүүд бүгд үнэгүй татаж, суулгаж, хэрэглэж болдог давуу талтай.

BSC нь зах зээлд нэвтрээд удаагүй байгаагаас, BEP-20 токенуудыг дэмжих хэтэвч харьцангуй цөөн байгаа. Гэхдээ, дэмжиж чадах хэтэвчүүд дотор дараах сонголтууд бий бөгөөд, тэдгээрийн бусдаасаа ялгаатай, онцлог талуудыг энэхүү нийтлэлээрээ танилцуулахыг зорьлоо.

Ямар төрлийн хэтэвч хэрэглэх хэрэгтэй вэ?

Хэрэглэх хэтэвчээ сонгохын тулд, эхлээд өөрт юу хэрэгтэйгээ мэдэж байх хэрэгтэй. Хэтэвчийн олон төрлүүд байдаг ба тэдгээртэй ЭНД дараад танилцаарай. Ихэнх хэтэвчүүд эзэмшлийн буюу далд түлхүүртээ хандах эрхтэй байдаг ч, зарим хэтэвчүүд хэрэглэгчиддээ өмчлөлийн эрх олгох нь бий. Түүнчлэн BSC-ний хэтэвчүүдийн дийлэнх нь, интернэт холбогдож ажилладаг загвараар бүтээгдсэн байдаг.

Төрлүүдийн ялгаа, давуу болон сул талуудтай танилцсаны дараагаар, өөрт хамгийн тохирох төрлийг сонгоод, тухайн төрлийнхөө хэтэвчүүдээс дахин сонголт хийх хэрэгтэй болно. Хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн найдвартай хэтэвчүүдтэй танилцсаны дараагаар сонгоход тань хялбар байх болов уу.

1. MetaMask

2016 онд, Блокчэйний ConsenSys хэмээх байгууллагаас хөгжүүлэн гаргасан уг хэтэвч, эхний хэдэн жилдээ зөвхөн интернэт хөтөч програмын нэмэлт хэлбэрээр хөгжүүлэгдсэн. Уг хэтэвч олон тооны Блокчэйний сүлжээнүүдтэй харьцах чадвартай бөгөөд, ухаалаг гэрээ болон DApps дэмжих бүрэн боломжтойгоороо онцлог.

Уг хэтэвчийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга, хэрэглэх зааврыг ЭНД-ээс уншаарай.

2. Binance Chain Wallet

Байнансаас хөгжүүлэн гаргасан албан ёсны хэтэвч нь энэ. Одоогоор уг хэтэвчBinance Chain, BSC, Ethereum гэсэн 3 үндсэн Блокчэйнийг дэмжин ажиллаж байгаа ба, бусад хэтэвчүүдтэй харьцуулахад маш энгийн, цомхон загвартай, интернэт хөтөч дээр суурилдаг нэмэлт юм. Энэхүү хэтэвч нь, Байнансийн хэлхээн дээр хөрөнгөө байршуулах сонирхолтой хэрэглэгчдэд илүү зохимжтойгоос гадна, DApps өргөн хэрэглэдэг хэрэглэгчдэд зориулсан Wallet Direct үйлчилгээг санал болгодог онцлогтой.

Уг хэтэвчийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга болон суулгаж, тохируулах зааврыг дараагийн нийтлэлээрээ хүргэхээр төлөвлөсөн байгаа тул, нийтлэгдсэн даруйд уншихыг хүсвэл манай нийгмийн сүлжээнүүдийг дагаарай.


3. Trust Wallet

Гар утасны апп хэлбэрээр, нээлттэй эх дээр хөгжүүлэгдэж буй, Байнансийн албан ёсны төвлөрсөн бус уг хэтэвчЭфириумийн экосистемBSCBinance Chain-уудаас эхсүүлээд олон арван Блокчэйнийг дэмжих чадвартай. Үр үгсээр дамжуулан, далд түлхүүртээ хандах боломжыг бүрдүүлж өгсөн байх ба, NFT хадгалах, DApps захад зочлох ч нөхцлийг бүрдүүлж өгсөн давуу талтай.

Trust Wallet-ийн өөрийн, TWT токен нь, түүнийг эзэмшигчдэд засаглалын эрх болон хэрэглээний сонголтуудыг олгодог. Уг токений талаарх бүхий л мэдээ мэдээллийг CMC дээрх хуудсаас нь харахыг хүсвэл ЭНД дарна уу.


4. MathWallet

Интернэт хөтчийн нэмэлт байдлаар бүтээгдсэн өөр 1 алдартай хэтэвч бол MathWallet. Гэхдээ, уг хэтэвчийг вебээр хандаж хэрэглэх болон гар утасны хэрэглүүр байдлаар суулгаж, ашиглах боломжтой. 40 гаруй Блокчэйн дэмждэг энэ хэтэвч, BSC-г дэмжсэн анхны хэтэвчүүдийн 1 бөгөөд, хөгжүүлэгч MATH сан нь, 2017 онд 2 дахь санхүүжилт босгох хөтөлбөрөөрөө нийт 12 сая АНУ долларыг татан төвлөрүүлж чадсан түүхтэй.

Олон өөр төрлийн төхөөрөмж ашигладаг, тэдгээр дээрээ хэтэвчээ чөлөөтэй ашиглахыг эрхэмлэж байгаа үед, уг хэтэвч хамгийн оновчтой сонголт байж болох юм.

5. SafePal

Эл төхөөрөмжин хэтэвч нь, мөн гар утасны апп байдлаар суулгаж хэрэглэх боломжтойгоор загварчлагдсан байдаг. Trust Wallet-тай тун төстэй ч, DeFi дэмжлэгийг тусгаснаараа ялгарах энэ хэтэвч, өөрийн гэсэн урамшуулал, хямдралд хэрэглэх зориулалттай SFP токентой. SFP токенийх нь талаар маш дэлгэрэнгүй үзүүлэлт, мэдээ мэдээллийг ЭНД дараад, CMC дээрх хуудсаас нь аваарай.

SafePal-ийн S1 загварын төхөөрөмжин хэтэвч нь, Trezor болон Ledger Nano хэтэвчүүдээс хямд бөгөөд, эдгээрээс дутахгүй хамгаалалтыг санал болгодог учир, аюулгүй байдлыг эрхэмлэгчдийн гол сонголтуудын нэгээр нэрлэгддэг. Удахгүй эдгээр төхөөрөмжин хэтэвчүүдийг хэрэглэж үзээд, дүгнэлт, танилцуулга бичиж оруулах тул, сонирхож байвал, уг нийтлэлийг нийгмийн сүлжээгээр түгээж, манай үйл ажиллагааг дэмжээрэй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "BSC-нд хамгийн тохиромжтой хэтэвчүүд"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad