Trezor Model T

Trezor брэндийн Trezor Model T загварын төхөөрөмжин хэтэвчийг танилцуулж байна.

Trezor One болон Model T загварууд хоорондоо тун төстэй мэт боловч, тэс ондоо санагдаж болно. Model T загвар нь өмнөх бүх загваруудаасаа хэмжээ, жингээр илүү хэдий ч, атганд багтахуйц жижиг хэвээр байгаа. Гэхдээ, мэдрэгчтэй, өнгөт дэлгэц нь, 2 товчит, хар/цагаан дэлгэцээс хамаагүй дэвшилтэт шийдэл болсон. Одоогоор тодорхой хэрэглээгүй байгаа ч, Micro SD уншигчийг тусгаж өгсөн нь мөн, хуучин загваруудаасаа онцлог болжээ.

Техник үзүүлэлт


Аюулгүй байдлын хувьд, уламжлалт үр үгсийг, санамсаргүй түүврийн аргаар үүсгэж, түүнийгээ тэмдэглэж, хадгалах, шаардлагатай үед хэрэглэх зарчмаар ажиллана. Model T-ийн хувьд 12 үгт үрийг ашиглах бөгөөд, үүнгүйгээр хөрөнгөндөө хандах боломжгүй байх юм.

Програм хангамж талаас нь харвал, нээлттэй эх дээр хөгжүүлэгдэж байгаа учир, олон зоос/токен дэмжин ажиллах боломжтойн дээр, үйлдвэрлэгчээс хөгжүүлэн гаргасан, хэтэвчийн веб хянагч самбар болох wallet.trezor.io-ийн тусламжтайгаар Биткойны шилжүүлэг, MultiSig зэрэг бусад хэрэглүүр, үйлчилгээтэй холбож ашиглаж болно. Гэхдээ, уг самбарын санал болгож чадахаас илүү боломжуудыг, Electrum-аас авах бас боломжтой байдаг шүү.

Түүнчлэн 2FA хэрэглэхийг эрхэмлэдэг хэрэглэгчдийн хувьд, Model T-ийг U2F жишгийн дагуу, бүртгэл нэвтрэлтийн хамгаалалтанд нэмэлт давхарга болгон ашиглаж болдог давуу талтай.


Хэтэвчийн давуу болон сул талууд


Хайрцганд дагалдах зүйлс

  1. Trezor Model T;
  2. USB-A-г, Micro-USB-д хөрвүүлэгч утас;
  3. Нууц үгээ (Үр үгс, PIN код) хадгалах 2 ширхэг хуудас;
  4. Trezor-ийн лого дүрстэй 2 ширхэг хуулга;
  5. Гарын авлага;
  6. Trezor Model T-ийн соронзтой суурь.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!