Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Крипто валютийн зах зээлд, хувийн мэдээллийн нууцлалыг маш чухал шалгуур үзүүлэлтэнд тооцдог. Ийм нууцлал нь, мөнгөний үндсэн чанаруудын 1 болох, бутархай нэгжинд хуваагдах нөхцөл боломжыг нь бүрдүүлж өгдөг. Зарим арилжаачид болон хөрөнгө оруулагчид өөрийн хадгаламж, гүйлгээний мэдээллийг нийтэд илчлэхээс ч цааргалах нь бий бөгөөд, Блокчэйний мэдээллийг илүү өндөр нууцлалтай болгох зорилготойгоор хөгжүүлэгдэж буй олон криптограф аргууд байгаагын дундаас, zk-SNARKs, zk-STARKs 2 нь хамгийн онцлууштай төрлүүд юм.

zk-SNARKs гэдэг нь, zero-knowledge succinct non-interactive argument of knowledge буюу үгсэн тохиролцож илчлэхгүйгээр, товч бөгөөд тодорхой батлах, zk-STARKs нь zero-knowledge succinct transparent argument of knowledge буюу нээлттэй ярилцаж илчлэхгүйгээр, товч бөгөөд тодорхой батлах гэсэн үгсийн товчлол бөгөөд, zk-SNARKs-г өдгөө Zcash, болон JP Morgan Chase-ийн Блокчэйнд суурилсан төлбөрийн систем зэрэгт хэрэглэж байна. zk-SNARKs нь, хэрэглэгчийг сервэрт маш өндөр хамгаалалтан доор, баталгаажуулан холбох боломжыг олгож байгаагаас гадна, өргөнөөр суурилуулагдан хөгжүүлэгдэх болсон. Харин zk-STARKs нь, түүний шинэчлэгдсэн, илүү боловсронгуй хувилбараар нэрлэгддэг ба, zk-SNARKs-ын олон дутагдлыг нөхсөн, гайхалтай бүтээл билээ.

Али-Бабагын агуйн сургамж

1990 онд, Жан-Жак Крисус (Jean-Jacques Quisquater) тэргүүтэй зохиолчдын нийтлүүлсэн, "Илчлэхгүйгээр батлах журмыг хүүхэддээ хэрхэн тайлбарлах вэ" нэртэй бүтээлд, ZK баталгааны Али Бабагын агуйг оролцуулсан сургамж багтсан байдаг. Түүнээс хойш уг сургамж маш өргөнөөр хэрэглэгдэж, цаг хугацааг даган хувьссаар, олон өөр хувилбартай болжээ. Гэвч, өгүүлэх гээд байгаа санаа, таниулах сэдэв, зорилго нь хэвээр хадгалагдаж чадсан.

Цагариг хэлбэрийн, 1 гарцтай агуй байлаа гээд төсөөлцгөөе. Тэр агуй дотор 1 шидэт хаалга бий бөгөөд, агуйн салаа замуудыг тэр хаалга тусгаарлаж байг. Шидэт хаалгаар орохын тулд, зөв нууц үгийг хэлэх ёстой. А (шар) хүн, Б (цэнхэр)-д нууц үгийг хэлж мэдэгдэлгүйгээр, мэддэг гэдгээ нотлох шаардлагатай байгаа гэж бодъё. Ингэхийн тулд Б-г агуйн гадаа үлдээгээд, А боломжит 2 замын 1-р явж, хаалганд хүрэх хэрэгтэй. Жишээн дээрээ А хүнийг, 1-р замаар явсан гэж тооцоцгооё.

Хэсэг хугацааны дараа Б хүн, агуйн амаар орж, уулзвар дээр хүлээгээд, А-г аль замаар ирэхийг чангаар хашхирч хэлэх ёстой. Жишээнд, 2-р замыг сонгосон гэж үзье.

Хэрэв А, нууц үгийг үнэхээр мэдэж байгаа бол 2-р замаар ирэх бүрэн боломжтой.

А хэрэглэгчийг сохор азаар зөв замаар хаалган дээр оччихоод, буцаад тэр замаараа ирээд байгаа эсэхийг тогтоохын тулд дээрх шалгалтыг нилээд хэдэн удаа давтах хэрэгтэй болно.

Али Бабагын агуйн энэ сургамж илчлэхгүйгээр батлах (ZKP) аргын хамгийн энгийн тайлбар болдог ба, zk-SNARKs болон zk-STARKs-ын ажиллах зарчим үүнтэй тун төстэй байдаг. Ямарваа мэдээллийг мэдэж байгаа гэдгээ, тухайн мэдээллийн нууцыг задруулалгүйгээр нотлох чадварыг, илчлэхгүйгээр батлах гэнэ.

zk-SNARKs

Уг аргыг ашигласан анхны төсөл бол Zcash. Монеро зэрэг бусад алдартай төслүүд, хэн, юуг илгээснийг далдлах утаат хөшгийн аргыг хэрэглэдэг бол, zk-SNARKs нь өгөгдлийг түгээх аргыг үндсээр нь өөрчилсөн онцлогтой. Өөрөөр хэлбэл, Zcash-ийн гүйлгээний мэдээллүүд бүрэн нууцлагдсан байх боловч, баталгаажуулахад саадгүй байна. Ийм зохицуулалттай системд, зөвшилцлийг хэрэгжүүлэгчид нь, гүйлгээнүүдийн цаадах мэдээллийг харахгүйгээр, түүнийг шударгаар гүйцэтгэгдэж байгааг мэдэх боломжтой байдаг. Гэхдээ, Zcash-ийн энэ нууцлал, анхны тохиргоогоороо идэвхгүй байдгыг, хэрэглэгч өөрөө тохируулах шаардлагатайг анхаараарай.

Zcash гэх энэхүү крипто валют, түүний зах зээлийн үзүүлэлт, амжилт, хувь хэмжээ, нөлөөлөл, хэрэглэгчдийн нийгмийн сүлжээ зэрэг бүхий л мэдээ мэдээлэлд хандахыг хүсвэл, ЭНД товшоод CMC дээрх хуудсанд нь зочлоорой.


ZKP-ийн ачаар, нууц мэдээллээ ил зарлахгүйгээр, түүнийг мэдэж байгаа, тэр нь үнэн бодит гэдгийг нотлох боломжтой бөгөөд, ийм харилцаанд оролцогч талуудыг батлагч, баталгаажуулагч гэж нэрлэдэг. Ийм баталгаажуулалтын гол зорилго нь, эдгээр талуудын хооронд аль болох бага мэдээллийг л задруулах явдал байх бөгөөд, SNARK-ийн нэршлийн "товч бөгөөд тодорхой" гэсэн хэсэг нь, баталгаажуулахад маш бага хугацааг л шаардахыг, "үгсэн тохиролцохгүйгээр" гэдэг нь, оролцогч талууд хоорондоо харилцахгүйгээр гэсэн санааг илэрхийлнэ. ZKP-ийн хуучин загваруудад, оролцогч талууд заавал хоорондоо харилцдаг байсан дутагдлыг энд зассан ба, баталгаагаа илгээх төдийд л асуудлыг шийдэх боломж бүрдсэн.

zk-SNARKs нь, одоогоор батлагч, баталгаажуулагчдын хоорондын далд/хувийн гүйлгээний суваг, харилцан зөвшөөрсөн ZKP-ийн, нээлттэй утгууд дээр тохируулсан орчинг шаардаж байгаа. Эдгээр утгууд нь, тоглоомын дүрэмтэй адил буюу гүйлгээг албан ёсных болохыг гэрчлэх зорилгоор журмуудад тусгагдсан байх юм. Гэвч, ихэнх ийм зохион байгуулалт нь, жижиг бүлгүүд дунд бүтээгдэж, хэрэглэгддэг тул, хэт төвлөрсөн тогтолцоог үүсгэдэг дутагдалтай.

Урьдчилан бүтээсэн ийм зохион байгуулалтгүйгээр zk-SNARKs-г ашиглах боломжгүй байдлыг өөрчлөх, итгэлцлийг илүү хялбараар бүтээх зорилгоор эрдэмтэд судалгаа, туршилтыг тасралтгүй гүйцэтгэж байгаа ч, үүнгүйгээр найдвартай байдлыг бүтээх өөр шийдэл одоогоор зохиогдоогүй байна. Хэдийгээр, батлагчийн гаргасан зүй бус үйлдэл, системийг хуурах магадлал туйлын бага боловч, онолын хувьд батлагчийн тооцоолол боловсруулах хүчин чадлын хэмжээнээс хамаарч магадлал нь өсөх боломжтой. Тийм ч учраас, квант компьютерийг Блокчэйн технологи болон zk-SNARKs-д заналхийлнэ гэж үздэг.

ZKP нь, Биткойны энгийн гүйлгээнээс харьцангуй бага хэмжээтэй байдаг тул, нууцлалыг нэмэгдүүлэхээс гадна, сүлжээг өргөтгөхөд тустай гэж үзэж болно.

zk-STARKs

zk-STARKs-г, Израилийн Технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Эли-Бен Сассон (Eli-Ben Sasson) гэгч зохиосон бөгөөд, zk-SNARKs-ийн энэ хувилбарыг, суурилуулалтаас хамаарч илүү үр дүнтэй, хурдан, зардал багатай байх боломжтойд тооцдог. Гэхдээ, урьдчилж итгэлцлийн суваг байгуулах шаардлагагүй чанрыг нь хүмүүс илүүд үзэх нь бий.

Уг давуу талыг олж авахын тулд, зөрчилдөөнөөс сэргийлэх хэш бүхий криптографыг ашигласан ба, үүнийхээ ачаар квант компьютерийн аюул, тооцооллын зардлыг бууруулж чадсан нь онцлог шийдэл болсон. zk-SNARKs-тэй харьцуулахад zk-STARKs нь, криптографын энгийн бүтэцтэй зэрэг олон давуу талуудтай боловч, үүсгэх баталгааны хэмжээгээр zk-SNARKs-ийг давж чадахгүй байгаа дутагдалтай. Том хэмжээтэй фаял үүсгээд байгаа нь, хэрэглээнээс хамаарч асуудал дагуулж болох ч, технологи хөгжиж, хэрэглээ нь нэмэгдэхийн хэрээр энэ асуудалд зохих гаргалгааг олох боломж байгаа нь илт.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "zk-SNARKs, zk-STARKs гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad