Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Ledger брэндийн Nano X загварын төхөөрөмжин хэтэвчийг танилцуулж байна.

Энгийн USB Flash Disk-г санагдуулам загвартай, хэмжээ багатай, энэ төхөөрөмжин хэтэвч, тохируулах, ашиглахад дэндүү гэмээр амархан учир, крипто валютийг шинээр сонирхогч ч ашиглах боломжтой. Хэтэвчин дээрх хөрөнгөө зохион байгуулахад, Ledger Live үйлчилгээ туслах ба, уг үйлчилгээг интернэт холбогдож чадах дурын төхөөрөмжөөс хандан авч болохоос гадна, Android үйлдлийн системтэй ухаалаг утсанд зориулсан хэрэглүүр ч бий. Уг хэтэвч нь, өөр дээрээ цэнэгээ 8 цаг барих, 5 жил найдвартай ажиллах Лити-Ион цэнэг хураагуур буюу зай, USB-C холболттойгоос гадна, Ledger Nano S загвартай харьцуулахад том дэлгэц, товчлуурын оновчтой байршлыг сонгож өгсөн зэргээрээ давуу талтай. Анхны тохируулга нь, криптог анхлан сонирхогч ч ойлгоод гүйцэтгэчихээр хялбар санагдсан.


Техник үзүүлэлт


Ledger Live нь, хөрөнгөө удирдах, хянах бүхий л цэс, боломжуудыг агуулсны дээр, SegWit шилжүүлэг, биржтэй холбох тохируулгын сонголтууд, өргөтгөсөн ил түлхүүрийг (.xpub өргөтгөлтэйгээр) экспортлох зэрэг үйлчилгээг санал болгодгооро бусад төхөөрөмжин хэтэвчүүдээс давуу талтай. Түүгээр зогсохгүй Ledger Nano S загвар нь, Binance DEX-тэй шууд холбох боломжтойгоор тохируулагдсан байдаг. Гэхдээ зарим токенуудыг, заавал өөр хэтэвчээс хандаж байж зохион байгуулах боломжтой байдгыг анхаарууштай.

Энэ хэтэвч нь, Ledger Nano S загварын багтаамжын дутагдлыг нөхсөн онцлогтой. Тодруулбал, 100 хүртэлх тооны аппуудыг багтаах чадвар нь, хөрөнгийн төрөлжүүлэлт гүйцэтгэхэд таатай нөхцлийг бүрдүүлж өгч чаджээ.


Хэтэвчийн давуу болон сул талууд


Хайрцганд дагалдах зүйлс

  1. Ledger Nano X;
  2. USB-C холбогч утас;
  3. Нууц үгээ (Үр үгс, PIN код) бичиж, хадгалахад зориулсан 3 ширхэг хуудас.
  4. Гарын авлага.
  5. Түлхүүрийн оосор.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Ledger Nano X"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad