Биткойны үнэ цэн

Биткойныг үнэ цэнтэй болгож буй олон хүчин зүйлс бий. Крипто болон фиат валютуудын аль алийнх нь үнэ цэн, итгэлцэл дээр тогтож байдгаараа төстэй. Гэхдээ, крипто валют нь банкгүй, өвөрмөц тогтолцоотой систем дээр тогтож байдгаараа ялгаатай. Түүний технологийн давуу тал, найдвартай байдал, нөөцийн хязгаарлагдмал байдал зэргээс нь харвал Биткойн нь, алттай дүйхүйц үнэ цэн бүтээгч гэж тооцогдох боломжтой.

Шинээр сонирхож буй хэн бүхэнд, Биткойн яаж үнэ цэнтэй байгаад байгаа нь хачин санагддаг байж болох юм. Гэвч, яг бодоод үзвэл бидний өдөр тутамдаа хэрэглэж буй цаасан дэвсгэртүүдээс ялгаагүй байдаг.

Таны түрийвч болон дансанд байгаа мөнгөн дэвсгэртүүдийн үнэ цэнийг барьж байгаа алт ч юм уу, ямар 1 өөр хөрөнгө хаа нэгтээ байхгүй. Уламжлалт санхүүгийн тогтолцооны хэсэгчилсэн нөөцийн системийн ачаар, дэлгэцэн дээр харагдах эсвэл цаасан дээр хэвлэсэн хэдэн тоо л Таньд харагдаж байгаа. Даан ч, энэ тогтолцооны үед, төв банк болон ЗГ ийм дэвсгэртүүдийг хүссэнээрээ нэмж хэвлээд байж болно гэдэг 1 том бараан сүүдэр дагуулдаг.

Мөнгө яагаад үнэ цэнэтэй байдаг юм бэ?

Товчхондоо бол, итгэл тэдний үнийг бий болгож байдаг. Үнэ цэнийг тодорхойлж, солилцоход туслах гол хэрэгсэл нь мөнгө юм. Нийгмээрээ, бараа үйлчилгээг сольж авч болно гэж хүлээн зөвшөөрсөн ямар ч эд зүйлийг мөнгө болгон хэрэглэж болно. Хүн төрөлхтөн эрт үед, чулуу, хясаа зэргийг хүртэл мөнгө болгон хэрэглэж байсан гэдэг.

Фиат валют гэж юу вэ?

Тухайн улс үндэстнийг удирдаж буй цөөнх хэсгийн төлөөлөл болох засгийн газрын баталгаажуулан гаргасан мөнгөн дэвсгэртийг fiat currency гэнэ. Өнөөгийн зах зээлд, бид цаасан, зоосон болон тоон (цахимд) хэлбэрээр фиат валютийг өдөр тутам хэрэглэж байна.

Урьд нь, цаасан мөнгөний үнэ цэнийг баталгаажуулах алт болон бусад үнэт материалыг банкинд харгалзах ханшаар нь байршуулж, хүмүүс тэдгээр үнэт материалаар худалдаа хийж болдог байсан боловч алтны систем халагдсанаар өдгөө бараг бүх улс фиат валютийг санхүүгийн гол хэрэгсэл болгон ашиглаж байгаа. Алттай дүйцүүлэх шаардлагагүй болсноор хэсэгчилсэн нөөцийн системийг хэрэгжүүлэх, мөнгөний тоо хэмжээг хүссэнээрээ өөрчлөх эрх нь ЗГ болон төв банкуудад бүрдсэн.

Фиат валютийн гол онцлогууд нь:

  1. Төв банк эсвэл түүнтэй адилтгах байгууллагын хяналтанд байдаг;
  2. Бодит үнэ цэн гэж байхгүй;
  3. Үйлдвэрлэгдэж болох нөөцийн хязгаарлалтгүй;

Фиат валют яаж үнэ цэнээ хадгалаад байна вэ?

Өдөр тутмын хэрэглээний бүхий л зардалд хэрэглэгдэж байгаа тул, үнэ цэнтэй хэвээр байна гэсэн итгэл үнэмшил дээр л фиат валютийн үнэ цэн тогтож байдаг. Үүнийг алдагдуулалгүй, барьж байх ажлыг төв банк бодлогоороо зохицуулж гүйцэтгэнэ. Үнийн хэт хөөрөгдөл зэрэг үзэгдлийг үед, ЗГ болон төв банкинд итгэл алдрах нь, цаасан дэвсгэртийн үнэлгээг унагах аюултай.

Крипто яаж үнэ цэнтэй байгаад байна вэ?

Мөнгө гэдэг ойлголттой тун адил зарчимтай боловч, уг ойлголтоос бас нилээдгүй ялгаа бий. PAXG мэтийн зарим зооснууд алт зэрэг бодит үнэт металтай тэнцэх үнэлгээтэй байдаг ч, дийлэнх крипто валютийн үнэ цэнийг тодорхойлох ямар 1 бодит зүйл байдаггүй. Энэ талаас нь харвал, цаасан тэмдэгтүүдийн адил, крипто валютийн үнэ цэн нь итгэлцэл дээр тогтож байдаг. Биткойн, түүний суурилсан технологид итгэн хөрөнгө оруулж байгаа нь, тэр хэмжээгээр түүний үнэ цэнийг илтгэнэ.

Биткойны хувьд дараах 6 гол чанар нь түүний үнэ цэнийн баталгаа болж байдаг. Үүнд:

  1. Хэрэгцээт байдал;
  2. Төвлөрсөн бус чанар;
  3. Түгээлтийн хэлбэр;
  4. Найдвартай байдал;
  5. Нөөцийн хязгаарлагдмал төлөв;
  6. Аюулгүй байдал;

Өөрийн үнэ цэн

Биткойнд өөрийн үнэ цэн гэж байгаа эсэх дээр хүмүүс ихээр маргалдаж, мэтгэлцдэг. Газрын тос, алт, сувд, нүүрс зэргийг харвал тэд бүгд өөрсдийн үнэлэмжтэй. Бүүр хувьцаа ч гэсэн өөрийн үнэлгээтэй байдаг шүү дээ. Түүнийг нь, хөрөнгө оруулагчид FA гүйцэтгэж тодорхойлдог бол фиат валютанд ийм үнэ цэн байхгүй. Нарийн ярьвал фиат валют нь зүгээр л 1 цаас төдий зүйл юм. Уламжлалт зах зээлд ийм итгэлцэл дээр тулгуурласан, яг өөрийн бодит үнэ цэнгүй хөрөнгө оруулалтын олон төрөл байдаг.

Биткойн яагаад үнэ цэнтэй гэж?

Дээр жагсаасан, үнэ цэнийг нь бүтээж буй 6 гол үзүүлэлттийг 1 бүрчлэн тайлбарлая. Тэгж байж сая 1, түүнийг хэр үнэд хүрэх эд вэ гэдгийг хувь хувьдаа дүгнэх боломжтой болох байх.

Хэрэгцээний үнэ цэн

Дундын зуучлалгүйгээр, асар өндөр хурдаар, маш их хэмжээний хөрөнгийг, хил дамнуулан илгээх боломж олгодог нь Биткойны онцлох давуу талуудын 1 мөн. Багахан дүнтэй гүйлгээнд шимтгэл өндөр төлөгдөх хэдий ч, өндөр дүнтэй гүйлгээний хувьд харьцангуй бага шимтгэлтэй байдаг. Бодит жишээ харуулъя л даа. 2021 оны 6-р сар гэхэд, $45'000'000 USD-тэй тэнцэх BTC шилжүүлсний шимтгэл, $50 USD ч хүрэхгүй байгааг доорх баримтаас харж болно.

Ингээд бодоод үзэхээр хэрэгцээтэй санагдаж байгаа биз дээ? Түүнчлэн, бага дүнтэй гүйлгээний зардлыг бууруулж, хурдыг нэмэгдүүлэх LN зэрэг шинэчлэлтүүд хийгдэж, тогтмол хөгжүүлэгдэн сайжирч байгаа тул үнэ цэн тэр хэмжээгээр л өсөх нь илт.

Төвлөрсөн бус чанарын үнэ цэн

Хэрэглэгчдэд илүү эрх мэдэл, эрх чөлөөг олгож байдгын хажуугаар, уг төслийн хөгжүүлэлтэнд хэн ч гар бие, тархи оюунаараа хувь нэмрээ оруулах боломжтой.

Банк шиг илүү эрх дархтай хэн нэгэн өөрийн хувийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж бусдыг хохироох, аль 1 хэрэглэгч дангаар сүлжээг хуурах, заналхийлэх боломжгүй зэргээс нь дүгнэвэл, яалт ч үгүй уламжлалт санхүүгийн системээс илүү үнэ цэнд хүрэх нь дамжиггүй мэт.

Тархалтын үнэ цэн

Хүссэн хэн бүхэн оролцож, хэрэглэж, хөгжүүлж, сонирхож болно. Тэр хэмжээгээр аюулгүй байдал нэмэгдэж байдаг ба түүнийг дагаад үнэ цэн нь өсөх ч боломжтой. Таны хийсэн гүйлгээ, дансны дүнг бусад хэрэглэгч бүр баталгаажуулж, Та ч өөрөө бусдын гэрч болж байдаг тул зари хэрэгчлэгчийн интернэт сүлжээний саатал, техникийн доголдол зэрэг асуудлуудын үед нийт ажиллагаа доголдохгүй давуу талтай.

Итгэлцлийн үнэ цэн

PoW алгоритмын ачаар, хэрэглэгчид харилцан 1, нөгөөгөө таних, уулзах шаардлагагүйгээр, тэдний хөрөнгийн дүнг, гүйлгээний мэдээллийг баталгаажуулах боломж бүрдсэн. Биткойны технологийн давуу тал нь, сүлжээнд холбогдсон бусад хэрэглэгчдэд сохроор итгэхэд бус, харин Биткойны эдгээр технологиудад итгэх итгэлцэлд тулгуурлан ажилладаг тул, үнэ цэнээ алдахгүй байх бүрэн боломжтойд тооцогдоно. Тэгэхдээ бүхий л дансны үлдэгдэл, гүйлгээний дүнг ил тод харуулж байдгын дээр, ажиллаж байгаа програмуудын эх кодуудын нээлттэй байдал зэрэг нь итгэхгүй байх боломжгүй нөхцлийг бүрдүүлж өгсөн.

Нөөцийн хязгаарын үнэ цэн

Биткойн нь, нийт 21 саяын л нөөцтэй, хязгаарлагдмал олдоцтой хөрөнгө юм. 2140 онд сүүлийн зоос хэрэглээнд нэвтрээд л, түүнээс цааш дахиж нэмж зоос үйлдвэрлэгдэхгүй. Алт, мөнгө, зэс, гууль мөн адил хязгаарлагдмал нөөцтэй ч, жилээс жилд шинэ орд олоод олборлосон хэвээр байгаа тул, тэдний нийт нөөц яг хэр их вэ гэдэг нь одоо болтол тодорхой болоогүй байна.

Зах зээлд бүх Биткойн нийлүүлэгдсэний дараа үнэ ханш нь унах магадлал өндөртэй хэдий ч, хөрөнгөө түгжиж, мартаж, буруу хаягт илгээн алдах зэргээр тоо хэмжээ нь улам бүр багасч байгаа нь эргээд үнийн өсөлтийг дагуулах боломжтой. Нийт хөрөнгийн хэмжээнээс нь хамааруулж, ирээдүйд хүрэх үнэ ханшийг таамаглах оролдлогууд нь, тогтмол өсөлтийг харуулж байдгыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй байх.

Аюулгүй байдлын үнэ цэн

Хөрөнгөө найдвартай хадгалж, хамгаалах шиг чухал асуудал хаана ч байхгүй. Тэр талаас нь харвал, хамгийн найдвартай, аюулгүй хөрөнгө бол Биткойн. Цахим атлаа хакдуулахгүй, хадгалсны төлөө зардал гарахгүй, банк, банкны ажилтны алдаа эсвэл бусад хэрэглэгчдийн зүй бус үйлдлийн нөлөөнд авах боломжгүй.

Биткойны сүлжээг хакд 1 арга нь 51% дайралт буюу 1 хэрэглэгчд дангаар бүх сүлжээний талаас илүүг эзэмших явдал юм. Гэвч, ийм олон хэрэглэгчтэй, ийм том сүлжээний хувьд энэ нь бараг бүтэшгүй хэрэг. Бүтээж чадлаа ч, тэрхэн зууртаа л эрх мэдлээ алдах тул, баргын аюул учруулж чадахгүй. Биткойн хадгалах үед анхаарах хэдхэн зүйлс л бий, эдгээрийг зохицуулж чадвал, тэгээд аюул гээчийг мартаж ч болно.

  1. Залилан, луйвар буюу фишинг халдлага;
  2. Далд түлхүүрээ бусдад алдах;
  3. Далд түлхүүрээ өөрөө эзэмшдэггүй хэтэвчинд хөрөнгөө хадгалах;

Цахим хөрөнгө, тэр дундаа далд түлхүүрээ найдвартай хамгаалах аргуудыг дараа зааж, тайлбарлаж өгье гэж бодож байна. Сонирхож байвал манай нийгмийн сүлжээг дагаад, энэ нийтлэлийг найз нөхөд, гэр бүл, хамаатан садантайгаа хуваалцаж, бидний хөдөлмөрийг дэмжээрэй. Хүсвэл бидэнд бас хандив илгээж болно шүү.

Хадгалахын үнэ цэн

Хадгалах тусам үнэ цэн нь өсч байдаг хөрөнгөнд Биткойныг зүй ёсоор тооцох болсон бөгөөд цахим алт хэмээн нэрийдээд байгаа. Үнэт металуудын адилаар Биткойн нь дараах чанаруудыг агуулдаг тул үнэ цэн нь өсч байдаг гэж хүлээн зөвшөөрдөг байна.

  1. Бат бөх чанар - Сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүд ажиллаж байгаа л бол Биткойны аюулгүй байдал алдагдахгүй. Цаасан мөнгө шиг устгагдахгүй.
  2. Зөөвөрлөгдөх чадвар - Интернэт холбогдсон төхөөрөмж л байвал, хаанаас ч, хэдийд ч хандах боломжтой.
  3. Хуваагдах чанар - 1 Биткойн нь, 100 сая сатоши буюу бутархай нэгжид задардаг. Түүнийхээ ачаар бусад хөрөнгөтэй шууд солилцож болдог.
  4. Хэмжээний хязгаартай байдал - Тоо хэмжээг нь зоргоороо өсгөж болдоггүй учир үнэ цэнийг нь хэн нэгний сонирхлоор хөдөлгөх боломжгүй.
  5. Хүлээн зөвшөөрөгдсөн байдал - Биткойныг төлбөрийн хэрэгсэлд хүлээн зөвшөөрч, хэрэглэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүд өдрөөс өдөрт нэмэгдэж, Блокчэйн технологийн судалгаа, хөгжил цаг, минутаар өргөсч байна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!