Crypto Market Capitalization гэж юу вэ?
Крипто зах зээлийн үнэлгээ нь, хөрөнгийн зах зээлийн үнэлгээтэй төстэй ойлголт бөгөөд тухайн 1 крипто валют эсвэл Блокчэйн сүлжээний зах зээл дээрх өнөөгийн үнэлгээг харуулдаг хэмжигдэхүүн юм. Зах зээлийн нийт үнэлгээ нь, зах зээлийн үнэлгээнээсээ дутахааргүй чухал үзүүлэлт бөгөөд, крипто болон Блокчэйн салбарын нэгдсэн үнэлгээг илтгэнэ.
Крипто валютийн төслийн зах зээл дээрх үнэлгээг тооцох их амархан. Төсөл тус бүрийн үнэлгээнээс гадна, нийт үнэлгээг харж байх нь зүйтэй. Биткойн болон Эфириум нь, өөрийн зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч зоосууд мөн боловч, нийт үнэлгээг бусад бүх токенуудын үнэлгээний хамтаар тооцно.
Ихэвчлэн market cap хэмээн товчлох уг ухагдахууныг, эргэлтэн дэх нийт хөрөнгийн хэмжээ болон нэгж хөрөнгийн ханшын үржвэрээр тооцоолдог. А Болон Б гэсэн 2 зоосыг жишээ болгоё л доо.
А зоос, нийт 1'000 ширхгийн нөөцтэй бөгөөд, тэдгээр нь бүгд эргэлтэнд орсон байг. Харин Б зоос нь, PoW алгоритмаар нийлүүлэгддэг, нийт 100'000 ширхгийн нөөцтэй бөгөөд түүний 60'000 нь эргэлтэнд орсон байгаа гэж үзье. А зоос яг одоо, 100 төгрөг, Б зоос 2 төгрөгийн ханштай байгаа гэвэл:
Зах зээлийн үнэлгээ = Нийлүүлэлтийн хэмжээ × Ханш
томъёоны дагуу:
А зоос нь, 100'000 төгрөг, Б нь 120'000 төгрөгийн үнэлгээтэй байх нь. Хэдийгээр, нэгж Б зоосны ханш, А зоосоос 50 дахин бага байгаа ч, нийт үнэлгээгээрээ Б зоос 20% илүү үнэ цэнтэй байна.
Зах зээлийн нийт үнэлгээ гэж юу вэ?
Биткойн болон бусад бүх зоосуудын (үүнд тогтвортой зоос, токен зэрэг бүхий л төрлийн крипто валютийг хамруулна) нийлбэр үнэлгээг ийн нэрлэдэг. Крипто ертөнцийн нийт үнэ цэнийг илэрхийлдэг учир, уг үнэлгээг чухалд тооцохгүй байх боломжгүй юм.
Ханшийн савлагаа ихтэй учир, үнэлгээ их өөрчлөгддөг бөгөөд, түүхийнхээ эхний 6.5 жилд нийт үнэлгээ $20'000'000 USD хүрч байгаагүй ч, 2018 он гэхэд $770 сая USD хүрсэн амжилтыг үзүүлээд байна. Энэ хугацаанд олон зуун сая хүртэл өссөн тохиолдол ч бий.
Крипто зах зээлийн үнэлгээтэй холбоотой бүхий л мэдээллийг агуулсан, хамгийн том веб бол CMC. Уг вебийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД-ээс үзээрэй.
Зах зээлийн нийт үнэлгээ яагаад чухал вэ?
1 зах зээлийн үнэлгээг, нөгөөтэй харьцуулснаар, эдийн засгийн илүү өргөн цар хүрээнд шинжилгээ гүйцэтгэх боломж бүрдэнэ. Жишээ нь, крипто зах зээлийн үнэлгээг, үнэт цаас болон ашигт малтмалынхтай харьцуулах шинжээчид тун олон бий.
Ирэх онд эсвэл дараагийн 10 жилд, уг салбар хэр өсөлтийг үзүүлэхийн тооцоолохын тулд ийн харьцуулдаг. Гэхдээ, хэн ч ирээдүйг харж, зөгнөж, бодитоор таамаглаж чадахгүй учир, ийм шинжилгээний дүгнэлтэнд шууд, бүрэн итгэж хэрхэвч болохгүй.
Өөр өөр салбарууд учир, өөр өөр төрлийн хөрөнгө оруулагчдыг татна. Тиймээс ийм харьцуулалт үр дүн өгөх нь ч бага байдаг. Ялангуяа, тогтворжиж эхлээгүй крипто валютийн залуухан салбарыг, гадаад валютийн зэрэг бусад хөрөнгийн зах зээлүүдтэй харьцуулах нь утгагүй хэрэг ч байж болох юм.
Крипто зах зээлийн нийт үнэлгээг яагаад зөв заадаггүй гэж үздэг вэ?
Крипто зах зээлийн нийт үнэлгээнээс хамаарч шийдвэр гаргахгүй байх олон шалтгаан бий. Хамгийн эхний анхаарах шаардлагатай зүйл бол, нэгж хөрөнгийн зах зээл дэх үнэлгээг зөв тооцоологдсон эсэхийг шалгаж тогтоох явдал байдаг. Тухай хөрөнгийн эргэлтэнд орсон байгаа нийт хөрөнгийн хэмжээг буруу тодорхойлсон бол, уг тооцоолол худал болох эрсдэлтэй учраас тэр.
Зарим төслүүд, хуурамчаар өндөр үнэлгээг тогтоон, зах зээлийг зориудаар төөрөгдүүлдэг ба үнэлгээг нь яагаад ийм хэмжээнд хүрснийг судалж байх нь зүйн хэрэг юм. Эс бөгөөс, луйвардуулах аюултай.
Эцэст нь, зах зээлийн үнэлгээг тухайн агшин дахь үнэ цэнийг л харуулж буй тоо гэдгийг ойлгож байх хэрэгтэй байдаг. Өнөөдөр 10 оронтой тоонд хүрч байлаа ч, сарын дараа 7 орон хүртлээ буурч болно.
Зах зээлийн бодит үнэлгээ гэж юу вэ?
Зах зээлийн үнэлгээг тооцоолох хэд хэдэн арга бий. Тэдгээрийн 1 нь, diluted market cap буюу бодит үнэлгээг тооцоолох арга юм. Энэ тооцоололд, эргэлтэнд хараахан орж ирээгүй, алсдаа орж ирэх боломжтой хөрөнгийг хамруулдаг онцлогтой. Жишээ нь, Биткойн нийт 21 сая ширхгийн нөөцтэй, өнөөдөр ~18.8 сая нь эргэлтэнд орсон байна. Нэгж BTC, $49'200 USD ханштай байгаа учир, зах зээлийн үнэлгээ нь $924'960'000'000 USD болно.
Бодит үнэлгээ нь, 21 сая ширхгээр тооцогдох учир, 1'033'200'000'000 хүрнэ гэсэн үг. Уг үнэлгээг бусад крипто валютууд дээр адил аргаар бодно. Хэдийгээр, уг тоо ямар 1 баттай утгыг илтгэхгүй ч, тухайн хөрөнгийн үнэлгээ хэт өндрөөр эсвэл дутуугаар үнэлэгдсэн байгаа эсэхийг тодорхойлоход хэрэглэх боломжтой байдаг.
Дифляцжих токен
Алсдаа олон токений эргэлтийн хэмжээ нэмэгдэх болно. Энэ нь, ханш энэ хэвээрээ царцсан ч, зах зээлийн үнэлгээ өнөөгийнхөөс харьцангуй өссөн байна гэсэн үг.
Гэхдээ, нөөцийн хэмжээгээ бууруулж байдаг токенууд байдаг. Ингэж бууруулах олон арга байдаг ч, дийлэнх нь шатаалтаар танагддаг. Хөрөнгийн үнэ ханш өсөхгүй байгаа тохиолдолд, нөөцийг нь багасгаснаар, үнэлгээ болон үнэ цэнэ өсч болно. Жишээлбэл, 20 саяын нөөцтэй, тус бүр нь 10 төгрөгийн ханштай буюу нийт 200 саяын үнэлгээтэй токений нөөцийн 10 хувийг шатаасны дараа, 18 саяын нөөцтэй болох ба, энэ нь эрэлтийг ихэсгэж, тус бүрийн ханшийг 11.2 төгрөгт хүргэж чадсан гэж үзвэл, нийт үнэлгээ нь 201.6 саяд хүрч байгаа юм.
Гэхдээ, шатаалтын дараа ханш уруудах боломж бас байдгыг мартаж болохгүй. Шатаах мэдээ зарлагдах төдийд л (дээрх жишээгээр бол бодит үнэлгээ, 180 сая байна) ханш ихээр өөрчлөгдөж болох ба ингэхдээ, яаж ч өөрчлөгдөж болно. Шатаагддаг зоосны хувьд, бодит үнэлгээ нь илүү дөхүү үзүүлэлт болох ба, эндээс тухайн токений ирээдүйд хүрч болох үнэ ханшийг баримжаалж болох юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation