Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Сивилл дайралт гэдэг нь, интернэт холбогдсон системүүдэд учирдаг, олон бүртгэл, зангилаа, төхөөрөмжүүдийг ашиглан хийх цахим халдлага, заналхийллийн хэлбэр юм. 1 хэрэглэгч, нийгмийн сүлжээнд олон өөр хаяг үүсгэн, хэрэглэхийн төдийгээр л хэрэгжүүлж болох энэ дайралтын төрлийг, крипто валютийн ертөнцөд, Блокчэйний сүлжээнд олон тусдаа зангилаа үүсгэн ашиглах байдлаар гүйцэтгэдэг.

Сивилл гэх нэр нь, Сибил Изабель Дорсетт (Sybil Dorsett) гэх зохиомол нэрээр төлөөлүүлсэн, бодит түүхээс сэдэвлэгдсэн "Сивилл", ("Сибил" гэх нь ч бий) номоос (мөн кинонууд ч бий) улбаатай. Сибилийн жинхэнэ нэрийг Ширли Арделл Мейсон (Shirley Ardell Mason) гэдэг байсан бөгөөд, тэрээр сэтгэц хуваагдлын буюу 1 биед олон хувь хүн бүрэлдэх (түүний биед, нийт 16 тусдаа оюун ухаан зэрэгцэн оршиж байсан гэдэг) эмгэгтэй нэгэн байсан аж.

Сибил дайралт ямар аюулыг учруулж чадах вэ?

  1. Шударгаар хөдөлмөрлөгч зангилаануудаас олон хуурамч зангилаа үүсгэж чадвал, халдлагыг үйлдэгч нь, системийг өөрийн шийдвэрээр залах чадварыг олж авах боломжтой. Ингэж чадсан үед, шинэ блок хүлээн зөвшөөрөх, эсэх болон бусад хэрэглэгчдийн сүлжээнд хандах эрхийг, халдлагыг үйлдэгч шийдэх эрхтэй болно.
  2. Маш өргөн хүрээнд хэрэгжүүлж чадвал буюу сүлжээний хяналтыг гартаа авсан нөхцөлд буюу хэшлэх нийт чадлын тэн хагасаас илүүг захирч чадсан үед, халдлагын хэлбэрээ 51% дайралтанд шилжүүлэх боломжтой болно. Энэ тохиолдолд, тэд гүйлгээний мэдээллийг өөрчлөх, тэдгээрийг цуцлах, цаашлаад буцаах болон давхар зарцуулах ч эрхийг олж авах аюултай.

Компьютерийн шинжлэх ухаан үүссэн цагаас хойш эрдэмтэд энэ төрлийн халдлагаас хэрхэн сэргийлэх аргыг эрэлхийлж, олон өөр аргыг боловсруулсаар байгаа ч, найдвартай хамгаалж чадах шийдлийг олж чадаагүй хэвээр байна.


Сивилл дайралтыг, Блокчэйн яаж эсэргүүцдэг вэ?

Блокчэйнүүд, PoW, PoS, DPoS зэрэг олон өөр зөвшилцлийн алгоритмыг ашигладаг ба, тэдгээр нь энэ төрлийн халдлагаас сэргийлэх гол хамгаалалт нь болж өгдөг. Гэхдээ, эдгээр алгоритмууд энэ төрлийн халдлагаас бүрэн дархлаажуулдаггүй, харин халдлагыг амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн төвөгтэй болгох зарчмаар ажилладаг. Жишээлэхэд Биткойны ийм алгоритм нь, блок шинээр үүсгэхэд мөрдөх дүрмүүдтэй байдаг бөгөөд, тэдгээрийн 1 нь блок үүсгэхийн тулд тодорхой хэмжээний боловсруулах хүчин чадалтай байх хэрэгтэй гэж заасан байдаг. Энэ нь, халдлага үйлдэхийн тулд маш их хөрөнгө мөнгийг зарах шаардлагатай болгож байдаг давуу талтай.

Биткойныг олборлох нь зардал өндөртэй ч, чамгүй урамшуулалтай тул, халдлага хийх гэж мөнгө, цагаа барснаас, ажиллаад "цалингаа" хүртсэн нь илүү ашигтайд тооцогдоно. Блокчэйний сүлжээ, крипто валютийн орон зайруу чиглэн гүйцэтгэгдэх халдлагууд болон, тэдгээрээс хамгаалах аргуудыг ЭНД-ээс уншиж танилцаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Sybil Attack гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad