Блокчэйн ба Хиймэл оюун
Технологийн ирээдүйг зөгнөхүй.
Хиймэл оюун гэж юу вэ?
Програмын суралцах чадварыг хиймэл оюун гэж нэрлэдэг. Гэхдээ, тооцоолуурын ухаалаг хэрэглүүрийн шинжлэх ухаан, загварчлалыг мөн ийн нэрлэх нь бий. Хиймэл оюуны алгоритмууд нь, хүний оролцоогүйгээр хэв маягыг таних, асар их өгөгдлийг ашиглан асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг. Гаднаас мэдээллийг олж, түүнээсээ суралцах нь хиймэл оюуны онцлог бөгөөд, тэрхүү мэдлэгийнхээ ачаар тэд даалгавруудыг гүйцэтгэж, зорилгодоо хүрч чаддаг.
Хиймэл оюуныг дотор нь, narrow буюу дагнасан болон strong буюу хүчирхэг гэж 2 ангилна. Дагнасан хиймэл оюун гэж, тодорхой 1 үүргийг гүйцэтгэхэд л зориулагдсан буюу, царай таних, шатар тоглох, SPAM-г ялгах зэрэг даалгавруудыг хэрэгжүүлэхээр тусгайлан бүтээгдсэн байх бол, хүчирхэг хиймэл оюун нь олон төрлийн даалгавруудад суралцаж, тэдгээрийг бүгдийг нь гүйцэтгэх чадвартай байдаг. Хүчирхэг хиймэл оюун нь, хүний дайны сэтгэх, суралцах чадвартай байхаас гадна, оюун ухаант хүний хийж чадах бүхнийг хийж чаддаг байх учиртай аж. Өнөөг хүртэл хөгжүүлэгдэн, туршигдаж буй бүхий л хиймэл оюун, дагнасан төрөлд хамаарна. Хүчирхэг хиймэл оюун одоохондоо зөвхөн мөрөөдөл төдий байгаа ч, ийм хийсвэр сэтгэхүйг бүтээх боломжтой эсэх тал дээр эрдэмтэд өдийг хүртэл талцан маргасаар байгаа юм.
Хүчирхэг хиймэл оюуны боломжит чадлуудын таамгуудыг, боломжгүй зүйлд тооцож байгаа хэдий ч, хиймэл оюуныг Блокчэйнтэй нэгтгэснээр, боломжгүйг ч бүтээх боломж бүрдэхийг үгүйсгэхийн аргагүй билээ. Технологийн хурдацтай хөгжлийн, айсуй жилүүд магадгүй Блокчэйн, хиймэл оюун 2-оор л амьсгалж ч болох.
Хиймэл оюун болон Блокчэйний нэгдлийн үр
Блокчэйнийг хиймэл оюунаар тэтгэх нь
Олборлолтонд маш их цахилгаан эрчим хүч, тооцоолох чадвар шаардагддаг. Хааж хориглох, дарж хаацайлах боломжгүй байдлын төлөө, үр ашигтай байдлаа золиослоод байгаа өнөөгийн тогтолцоог, эрчим хүчний зохистой хэрэглээгээр, өндөр өгөөжийг авч ирдэг хиймэл оюунтай хослуулснаар, алгоритмыг нь төгөлдөржүүлэх боломжтой.
Блокчэйнийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхийг эсэргүүцэх гол шалтгаануудын 1 нь, хэт их эрчим хүч зарцуулдаг явдал нь болоод байгаа. Аюулгүй байдал, крипто эдийн засгийг чанаржуулахын тулд л, бусдаар бол хэрэг болохгүй ийм их тооцоолох чадварыг шаардаж байдаг. PoW-ны эрчим хүчний энэ их зарцуулалтыг бууруулж чадвал, Блокчэйний хэрэглээг дэлгэрүүлэхэд хүчтэй түлхэц болох болно.
Түүгээр ч зогсохгүй хиймэл оюун нь, Блокчэйний багтаамжыг зохион байгуулах давуу талтай. Гүйлгээний мэдээлэл бүрийг, сүлжээн дэх зангилаа 1 бүр хадгалж байдгаас шалтгаалж, хэмжээ нь хэт тэлэх аюултай байдаг. Багтаамж ихээр шаардах нь, зангилаа ачааллуулахад шаардлагатай гарааны хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, улмаар төвлөрсөн бус чанар алдагдах эрсдлийг дагуулж болно. Хиймэл оюун түүнийг нь, бутлах шинэ аргыг сэдэн, нэвтрүүлж, зохион байгуулалтыг өөр түвшинд хүргэх боломжтой.
Төвлөрсөн бус өгөгдлийн эдийн засаг
Өгөгдөл гэдэг өөрөө хадгалахаас гадна, солилцож ашиглаж болдог үнэтэй хөрөнгө. Хиймэл оюуны үр дүн өндөртэй системүүд, голчлон өгөгдөлд тулгуурлан ажилладаг. Харин Блокчэйн нь, өгөгдлийг найдвартай хадгалахад хамгийн тохиромжтой өгөгдлийн сан болдог.
Төвлөрсөн бус өгөгдлийн биржүүд нь, Блокчэйн дээрх шинэ өгөгдлийн эдийн засгийг бүтээж байдаг бөгөөд, эдгээр биржүүдийн ачаар харгалзах Блокчэйнийх нь мэдээлэл, бүгдэд, үргэлж нээлттэй байхын хажуугаар, найдвартай хамгаалагдан, хадгалж болно. Ийм эдийн засагт, хиймэл оюуны алгоритмуудыг холбох нь, асар их өгөгдлөөс, маш хурдтай суралцах таатай нөхцлийг нь бүрдүүлдэг. Тэр ч бүү хэл, ийм алгоритмуудыг ч, тэдгээр биржүүд дээр солилцож болно гээд төсөөл дөө? Энэ нь эргээд, илүү олон хэрэглэгчдийг татах, цаашлаад хөгжлийг хурдасгах чухал ач холбогдолтой юм.
Төвлөрсөн бус өгөгдлийн солилцоонууд нь, өгөгдөл хадгалах орон зайд хувьсгалыг авч ирэх боломжтой. Хүн бүр өөрсдийн сул, илүү багтаамжыг түрээслэх боломж бүрдсэнээр, уламжлалт контент байршуулах үйлчилгээнүүд халагдах эсвэл илүү сайжирч, өрсөлдөхүйц хэмжээнд хүрэхийг зорих болно. Ийм өгөгдлийн зах хэдийн үүсээд, хэрэглээнд нэвтрээд эхэлсэн байгаа боловч, хараахан гүйцэт хэлбэржиж, буурь сууриа олж чадаагүй байна. Өгөгдлийг хадгалах ийм хэлбэрийг бүтээж чадвал, хиймэл оюуны хөгжилд үсрэнгүй өөрчлөлт орох нь дамжиггүй.
#CoinMarketCap
Төвлөрсөн бус дээд-зэргийн-тооцоолуур
Супер-компьютер гэж юу болохтой ЭНД-ээс танилцаарай. Асар их өгөгдлөөс суралцахын тулд, хиймэл оюунд хүчирхэг тооцоолуур хэрэг болно. Ихэнх хиймэл оюун, artificial neural network (ANN) буюу хиймэл мэдрэлийн сүлжээ гэх тооцооллын системийг ашигладаг. ANN нь маш олон жишээний тусламжтайгаар, даалгавар гүйцэтгэх аргад суралцдаг бөгөөд үүний тулд асар өндөр тооцоолох чадварыг шаардаж байдаг.
Өгөгдлийг Блокчэйнээр дамжуулан, түгээж, тарааж байршуулж болж байгаагийн адилаар, тооцооллын хүчийг мөн олон төхөөрөмжөөс хамж, цуглуулах боломжтой. P2P захтай холбогдон, өөрийн төхөөрөмжийн тооцоолох чадварыг зээлдүүлэн ашиглуулж, нарийн төвөгтэй тооцоололд хувь нэмрээ тусгаж болдог. Үүнийхээ шанд, токены урамшууллаас хүртэх ба, олборлолтын сангууд яг ийм зарчмаар ажиллаж байгаа.
Хиймэл оюуныг нэвтрүүлснээр, эдгээр тооцооллын захуудын хүчин чадлын зарцуулалт, зохицуулалт, төвлөрүүлэлт илүү нягт уялдаа, зохион байгуулалтанд орж, тэр хэмжээгээр зардлаа бууруулж, ашгаа нэмэгдүүлэх боломжтой. Одоохондоо тооцооллын хүчин чадлыг гол төлөв, 3 хэмжээст зураг дүрслэлд хандуулж байгаа ч, алгуурхнаар хиймэл оюунд шилжсээр байна.
DApps-ийн хөгжил нь, тооцоолох чадвар санал болгогч байгууллагуудын ирээдүйд заналхийлж, тэдэнтэй өрсөлдөхүйц орон зайг бий болгох боломжтой. Сул болон илүү байгаагүй тооцоолох чадлуудыг нэгтгэснээр, асар хүчтэй системийг бүтээж болох учраас тэр. Онолын хувьд, хэрэглэгдээгүй байгаа CPU, GPU бүр, төвлөрсөн бус супер тооцоолуурын зангилаа болох боломжтой гэдэг.
Хиймэл оюуны хөгжил дэвшил
Хиймэл оюуны дэвшүүлсэн санаа, гаргасан шийдвэрүүдийг хүн ойлгоход маш хэцүү байх нь бий. Хүний бүх насаараа суугаад ч танилцаж амжихгүй их өгөгдлийг судлах, түүндээ нийцсэн шийдвэрийг гаргах чадвар нь, ийм байдлыг бий болгодог. Өгөгдөл боловсруулалт бүрийн дараа, дүгнэлт болон шийдвэрээ танилцуулаад байвал харин хүн ойлгоход хялбар болж болно. Ойлгомжтой болгож чадахын хэрээр, хиймэл оюун, түүний шийдвэрт итгэх хүний итгэл нэмэгдэнэ. Ийм боломжыг, өгөгдлүүдийг блоклож хадгалдаг Блокчэйн технологи л санал болгож чадна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation