Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

БиткойнElliptic Curve Digital Signature Algorithm (ECDSA) буюу Эллипс муруйн цахим гарын үсгийн алгоритмыг ашиглаж эзэмшлийн эрхийг олгож, бататгаж, хамгаалж байдгыг өдийд манай уншигчид мэддэг болсон байгаа байх. Уг алгоритм нь хэрэглэгчид, хувийн/далд түлхүүр гэх 1 дугаарыг олгох ба, түүнээсээ салаалсан нийтийн/ил түлхүүр(үүд)ийг үүсгэж ашиглах боломжыг олгодог. Энэ аргын 1 онцлох давуу тал нь, далд түлхүүрээс хичнээн ч олон ил түлхүүр үүсгэж болох ч, ил түлхүүрээс буцаан хөөж далд түлхүүрийг олох боломжгүй байдаг явдал юм.

Хувийн түлхүүрийг, Биткойны сүлжээн дэх Таны үнэмлэх гэж тооцож болох ба, түүн дээрээ хаяг авснаар, Та зоос хүлээн авах, илгээх эрхтэй болно. Энэхүү нийтлэлийг гүйцэт ойлгохын тулд, цахим гарын үсэг хэмээх нийтлэлтэй заавал танилцах шаардлагатай тул, ЭНД дараад тус нийтлэлийг уншаарай.

Харин Schnorr Signatures буюу Шнорын гарын үсэг гэдэг нь, ECDSA-тай адил зарчмаар ажилладаг боловч, түүнээс хамаагүй олон давуу талыг агуулсан, илүү хүчирхэг шийдэл юм. Гарал үүслийн хувьд ECDSA-аас өмнө бүтээгдсэн уг аргыг, Биткойнд анхнаасаа яагаад шууд тусгаагүйг олон хүн гайхдаг. Хамгийн боломжит тайлбар нь магадгүй, түүнийг санаачлагч Клаус П. Шнор (Claus P. Schnorr) нь уг санаагаа оюуны өмчөөр хамгаалуулсан байсантай холбоотой байх. Оюуны өмчийн гэрчилгээний хүчинтэй хугацаа нь, 2008 онд буюу Биткойны танилцуулга гарахаас хэдхэн сарын өмнө дууссан боловч, хяналтын зөвлөлөөс уг аргыг жишигжүүлэлгүй удааснаас шалтгаалан Сатоши Накамото, нээлттэй эхийн, илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөнөөр нь ECDSA-ыг ашигласан байж болно.

Шнорын гарын үсэг юугаараа илүү вэ?

Бусад аргуудтай харьцуулахад, Шнорын энэ схем харьцангуй энгийн бөгөөд найдвартайд тооцогддог. Хальт харахад 1 их ялгаагүй мэт боловч, linearity буюу шулуун шинж чанартайгаараа онцлог. Уг чанар нь, MultiSig гүйлгээ зэрэгт маш тохиромжтой байдаг. Биткойн хэдийгээр MultiSig дэмждэг ч, одоогийн байгаа байдал нь, нилээд бохир, болхи ажиллагааг гүйцэтгэдэг. MultiSig төрлийн хаяг үүсгэгчрүү, хөрөнгө шилжүүлэгч нь, түүнийг ирсэн хөрөнгөө ямар нөхцөлд зарцуулахаар тохируулсныг мэдэх шаардлагагүй. Тэр ч бүү хэл, анзаарч харахад хаягийн эхний орон нь 3-ын тоогоор тэмдэглэгдсэн байгаагаас бусдаар, MultiSig хэлбэрийн хаягруу илгээж байна гэдгээ ч мэдэхгүй байх боломжтой. Гэтэл А хэрэглэгч, 3-аас 3 хэлбэрээр Б болон Г хэрэглэгчидтэй дундын данс үүсгэсэн байсан гэж үзвэл, хөрөнгөө гаргаж авах үед, тэдгээр 3 хэрэглэгчийн тус бүрийнх нь нийтийн түлхүүрүүд болон гарын үсгүүд хэрэг болохоос гадна, гаргах үйлдлийг гүйцэтгэсэн даруйд сүлжээн дэх бүх хэрэглэгчид тэнд чухам яг юу болсныг шууд мэдчих боломжтой байдаг. Хувийн мэдээллийн нууцлалаюулгүй байдлын дээрх асуудал дээр нэмээд, том MultiSig үүсгэхийн хэрээр, Блокчэйн дээр их зай эзэлж, гүйлгээ бүр уртсаж, тэр хэмжээгээр илүү шимтгэл төлөх шаардлага тулгардаг дутагдал бий.

Тэгвэл Шнорын гарын үсэг нь, өргөжих чадвар болон нууцлалын эдгээр асуудлуудын аль алийг нь шийдвэрлэх гаргалгаа болж чадна. Шнорын аргын үед гарын үсгүүдийг нэгтгэж болдог бөгөөд, үүний ачаар олон хэрэглэгчийн гарын үсгүүдээс бүтсэн 1 гарын үсгийг үүсгэн ашиглах боломж бүрдэх давуу талтай. Тэрхүү гарын үсгийгmaster signature буюу ерөнхий гарын үсэг гэх ба, уг гарын үсэг нь нийт уртаар ердийн гарын үсгүүдтэй адил хэмжээтэй байна. Ерөнхий гарын үсгийг ашиглаж байгаа үед, оролцогчдын хэн нь гарын үсгээ ашигласан, хэн нь ашиглаагүйг танихад маш бэрх болохын сацуу, m-с m хэлбэрийн зохион байгуулалттай үед, энгийн гарын үсэг үү, MultiSig үү гэдгийг ялган таних боломжгүй болно. Түүгээр ч зогсохгүй, Шнорыг хэрэглэж байгаа тохиолдолд, солилцоо болон LN зэрэг технологиудад бусад олон дэвшлийг нэвтрүүлэх боломжтой.


Шнорын гарын үсгийг, Биткойнд хэзээ нэвтрүүлэх вэ?

Одоогоор тодорхойгүй байгаа. Бусад сайжруулалтуудын адилаар, Биткойны сүлжээнд Шнорыг тусгахыг олонхи дэмжсэний дараа л оруулах ажлыг төлөвлөж, хэрэгжүүлэх тул, нийтийн хэрэглээнд нэвтэртэл багагүй хугацаа шаардагдах байх. Биткойны Цөмийн хөгжүүлэлтэнд гар бие оролцогчид болох Питер Уил (Pieter Wuille), Жонас Ник (Jonas Nick) Тим Раффин (Tim Ruffing) нар, Bitcoin Improvement Proposal (BIP) буюу Биткойныг сайжруулах саналаа танилцуулсан байгаа ч, түүнийг гүйцэтгэтэл нилээд ажил болох нь дамжиггүй.

Blockstream аль хэдийн MuSig-г нэвтрүүлснээ зарласан байгаа бөгөөд, энэ нь Шнорын уг нийтлэлд танилцуулсан давуу талуудыг олгохын зэрэгцээ, Биткойнд Шнор гарын үсгийг нэвтрүүлэх үндсийг тавьж болох юм. Шнорын гарын үсгийн кодыг, сул салаалалтаар л суулгачихаж болох тул, тусдаа шинэ хэлхээ үүсгэхгүйгээр, системээ хөнгөхөн шинэчлэх төдийд л хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой. Зөвшилцөлд хүртэл дахиад хэдэн жил шаардаж болох ч, алсдаа нэвтрэх нь бол тодорхой байх гэж бодож байна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Schnorr Signatures гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad