Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Digital Exchange Coin буюу Trade Coin (TRD) нь, Монголын анхны крипто валют болон хувьцаагаар баталгаажсан токений арилжааны бирж болох trade.mn-н нэрийн токен билээ.

Танилцуулга


Яваандаа, гүйлгээний шимтгэл болон биржээс зохион байгуулах үйл ажиллагаанд хэрэглэгдэх бай гэж харж байгаа энэ токений арилжаанаас цугласан цэвэр ашгийг, улирал тутамд нийт эзэмшигчдэд 100% бүрэн хуваарилах ба ингэхдээ эзэмшиж буй хувь хэмжээнд нь тэнцүүлэн, харгалзах дүнг фиат валютаар, тодруулбал MNT-өөр хэтэвчийг нь цэнэглэдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, хэрэв Та зах зээлд нийлүүлэгдээд буй нийт токений 1 хувийг эзэмшиж байвал, тухайн улирлын буцаан олголтын нийт дүнгийн 1 хувийг хүртэх юм. Сонирхуулах үүднээс, 2021 оны ногдол ашиг хуваарилалтын түүхийг доор дэлгэн харуулав.


Түүнчлэн, нийт эзэмшиж буй токений тоо хэмжээнээс хамаарсан дараах шатласан урамшууллыг биржийн зүгээс санал болгоод байгаа.


Тоон үзүүлэлт

TRD нь, BSC дээр хөгжүүлэгдсэн буюу BEP-20 төрлийн токен бөгөөд үүнтэй холбоотой зарим чухал тоон үзүүлэлтийг доор жагсаав. Уг нийтлэлийг бичиж байх үед, ₮2.06 MNT ханштайгаар арилжаалагдаж байлаа.


Хэрэглээ

Одоогоор, арилжаалагдахаас өөрөөр хэрэглээнд нэвтрээгүй байгаа ч, удахгүй олон сонирхолтой хэрэглээний төрлүүдийг нэмнэ байх гэж харж, хүлээж байна.

Уг токений зах зээлийн үнэлгээ, одоогийн үнэ ханш болон ханшийн түүхэн үзүүлэлт, амжилт, граф, төслийн хөгжүүлэгч болон нийгмийн сүлжээ, холбоотой мэдээ зэрэг бүхий л мэдээллийг, ЭНД дараад крипто орон зайн хамгийн том самбар болох CMC дээрээс харах боломжтой хараахан бүрдээгүй байна. Гэхдээ, крипто валют, биржүүд, тэдгээрийн төслүүд, хаялага, нийгмийн сүлжээ зэрэгтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл доорх холбоосуудаар хандаарай.


Зарлагдсан байгаа урамшууллууд

Энэ нийтлэлийг бичиж байх хугацаанд идэвхтэй зохиогдож буй тэмцээн уралдаан болон, шагнал урамшууллыг доор жагсаалаа.


Бусад

Уг токен, түүний биржийг хариуцагч толгой байгууллага нь, Монголдоо анхны хувьцаагаар баталгаажсан токенийг нэвтрүүлсэн байгууллага бөгөөд, тэрхүү байгууллага болон токений талаарх танилцуулгуудыг доорх холбоосуудаас аваарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Trade Coin гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad