Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

MetaMask гэж юу болох, түүнийг хэрхэн татаж, суулгах болон хэтэвч үүсгэх зааврыг, ЭНД-ээс судлаарай.

MetaMask-аа суулгаад, хэтэвчээ үүсгээд, тохируулсны дараа харагдах байдал дараах зураг дээрхтэй төстэй болсон байх ёстой.

Хэтэвчээ тохируулах

Үүсгэсэн хэтэвч тань, Эфириумийнх байгааг Та магад хэдийн анзаарсан байгаа байх. BSC-ний DApps-тай үүнийг холбож хэрэглэх боломжгүй. Хэрэглэх гэж оролдвол, хөрөнгөө үгүй хийж орхих аюултай тул, зохих хэтэвчээр сольж ашиглах хэрэгтэй. Үүний тулд эхлээд, Settings буюу тохиргоо цэсэнд хандана.

Тэгээд, гарч ирэх цонхны цэсийн багананаас Networks буюу сүлжээ сонголтыг олж дараарай.

Нээгдэх талбарын баруу дээд буланд байрлах, Add Network буюу сүлжээ нэмэх товчийг дарж, manually add the Binance Smart Chain буюу BSC сүлжээг өөрөө тохируулж нэмэх сонголтыг хийнэ. Одоогоор MetaMask-д, бэлэн тохируулсан сонголт нь орж ирээгүй байгаа учраас ажиллагаа ихтэй байгаа, гэхдээ удахгүй энэ асуудал шийдэгдчих байх.

BSC дотроо сонгож, тохируулж болох 2 тусдаа сүлжээ байгааг анхаараарай. Тэдгээр нь, testnet буюу туршилтын сүлжээ, mainnet буюу үндсэн сүлжээ бөгөөд, доор тус тусынх нь тохируулгын утгуудыг жагсаасан байгаа.

Хэдийгээр энгийн хэрэглэгчид, үндсэн сүлжээг нь сонгох ёстой ч, уг жишээндээ testnet-г холбож үзүүлье. Холбох зарчмын хувьд эдгээрийн хооронд онц ялгаа байхгүй. Гэхдээ хэрэв, BNB болон BSC-ний токенуудын аль алийг хэрэглэх (шилжүүлэх, хадгалах) гэж байгаа бол уг 2 сүлжээг 2-ууланг нь тохируулах хэрэгтэй шүү.

Дээрх мэдээллүүдийг харгалзах талбарт нь оруулж дууссан бол, Save буюу хадгалах дараад сануулаарай. Амжилттай хадгалагдсан даруйд, хэтэвчийн үндсэн сүлжээ шууд сүүлд тохируулсан сүлжээрүү хөрвөсөн байх ба, хөрөнгийн ханшийг харуулах нэгж ч мөн адил ETH биш, BNB болж өөрчлөгдсөн байна.



Гүйлгээ хийх

(туршилтын сүлжээгээр, зохиомол дүнгээр)

BSC-ний testnet-д шилж. Шилжсэн эсэхээ нягтал. Шилжсэн байгаагаа баталгаажуулсан бол, дэлгэц дээр харагдах ETH тэмдэглэгээг анхаараад хэрэггүй. Учир нь, энд бүх зүйл хийсвэрээр ажиллаж байгаа.

Account 1 гэсэн толгой хэсэг дээр, товшоод хаягаа хуулж ав. Binance Smart Chain Faucet гэх хийсвэр BNB нийлүүлэгч вебрүү зочилж, дэлгэцийн голд байрлах талбарт хаягаа оруул.

Peggy tokens сонголт нь, BEP-20 токен дэмждэг хэрэглүүрийг туршихад илүү тохиромжтой. Энэ нь, BTC, XRP, USDT зэрэг өөр сүлжээн дээр хөгжүүлэгдсэн токенуудын, BSC дээр битүүмжлэгдсэн хувилбаруудыг илтгэх нэршил юм.

Энэ зааврынхаа жишээнд гэхдээ, зүгээр л BNB-оо хэрэглэцгээе. Give me BNB буюу BNB авах товчийг дараад, гарч ирэх талбарт хэр хэмжээтэйг авахаа зааж өг. Тэгээд, хэдхэн минут хүлээхэд л, хэтэвчинд ороод ирсэн байх болно.

Testnet болон уг хийсвэр токен, түүний хэмжээг, туршилт, судалгаа, сургалтанд хэрэглэж байгаа бөгөөд, эдгээрээр бодит арилжаанд оролцох боломжгүй байдаг шүү.

BscScan Testnet-ээс санамсаргүй түүврийн аргаар 1 хаяг сонгоод, шилжүүлгийг яаж хийдгийг туршилтаар, сурцгаая. Ингэхийн тулд, Send буюу илгээх товч дээр дарах хэрэгтэй.

Сонгож авсан хаягруугаа, дээрх зурагт харуулсантай адилаар, 1 эсвэл хүссэн дүнгээрээ BNB-г илгээхээр тохируулж өг. Бусад зүйлсийг нь, өөрчлөлгүйгээр, Next буюу үргэлжлүүлэх дараарай. Тэгээд, гүйлгээний талаарх мэдээллээ хянаж үзээд, зөвшөөрч байвал Confirm дарж, баталгаажуулна. Ингээд л гүйлгээ хийгээд сурчихлаа шүү дээ. Гүйлгээ амжилттай болсон эсэх мэдэгдэл тодорхой хугацааны дараа ирнэ.

Fee буюу шимтгэл болон gas буюу хий, gas limit буюу хийн хэмжээний хязгаар зэргийн талаар дэлгэрэнгүй тайлбарыг доорх холбоосууд дээр дараад уншаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "MetaMask-г BSC-д холбох заавар"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad