Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Эфириум дээр заримдаа гүйлгээнүүд удаан саатах нь бий. Түүний шалтгаан нь, олборлогчид, гүйлгээнүүдийг шимтгэлийн хэмжээгээр нь ялгадагтай холбоотой. Хэрэв Эфириумийн сүлжээнд гүйлгээ хийхдээ, шимтгэлээ багаар тохируулснаас үүдэлтэйгээр, гүйлгээ тань удаан хүлээгдэж байгаа бол, хийн хураамжын хэмжээ бууртал хүлээх эсвэл, гүйлгээгээ цуцлаад, дахин шинээр оруулж болдог. Дан ганц Эфир ч биш, ERC-20 төрлийн бүх токен дээр ийм байдлаар зохицуулалт хийх боломжтой байдаг бөгөөд, цуцлах болон дахин оруулах ажиллагаа нь гүйцэтгэхэд нилээд амар байдаг.

Юуны түрүүнд, нэгэнт баталгаажсан гүйлгээг буцаах, цуцлах, засах боломжгүйг анхаараарай. Харин сүлжээний ачаалал ихэссэн үед, гүйлгээ баталгаажихгүй удах тохиолдол цөөнгүй гардаг. Гүйлгээний тоо хэмжээ хэт ихэссэн үед, гүйлгээнүүд олон цаг, бүр хэд хоногоор хүлээгдэх нь бий. Гэхдээ, ачаалал буураад эхэлмэгц энэ түгжрэл аяндаа арилна. Тэр үед, ачаалал багасахыг хүлээх боломжгүй бол, "яаралтай" хийх шаардлагатай ч "гацсан" байгаа шилжүүлгээ, цуцлаад, илүү өндөр шимтгэлтэйгээр дахин илгээж болдог. Энэ зааварт, MetaMask болон Trust Wallet ашиглаж үзүүлэх хэдий ч, Эфириум дэмждэг бүхий л төрлийн хэтэвчээр эдгээр үйлдлийг гүйцэтгэх боломжтой. Өөр хэтэвч ашиглах үед, доорх зааварт гүйцэтгэснээс бага зэрэг өөр байж болно.

Эфириумийн сүлжээн дээр оруулсан гүйлгээгээ цуцлах, дахин шинээр оруулахын тулд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй.


Эфириумийн гүйлгээ яагаад гацдаг вэ?

Эфириум дээрх гүйлгээг, шимтгэлийн хэмжээгээр нь ялгадаг учраас, хийн ханш, хийн зардал, хийн хэмжээний хязгаар гэсэн 3 үндсэн ойлголтоос шууд хамаарч байдаг. Хийн зардал гэдэг нь, гүйлгээг боловсруулахад шаардагдах тооцоолох ажлын хэмжүүр, түүнд харгалзах төлбөрийг нь хийн ханш, нэгж гүйлгээнд төлөгдөх хураамжын дээд хэмжээг хийн хязгаар гэж тодорхойлно. Хийн зардлыг, тухайн гүйлгээний хэр төвөгтэйгээс хамааруулж цаанаас нь тохируулдаг бол, бусад 2 ойлголтыг хэрэглэгч өөрөө зааж өгч болдог. Нийт шимтгэлийг олборлогчдод "цалин" болгож өгдөг тул, хийн ханшаа бага зааж өгсөн гүйлгээг, "тоож" баталгаажуулах олборлогч гарч ирэхгүй. Түүнээс шалтгаалан гүйлгээ хүлээгддэг байна. Мөн 1 гүйлгээ саатсан байгаа үед, тухайн хэтэвч дээр дахин өөр гүйлгээ хийгдэхгүй болж, "гацахыг" анхаараарай.

MetaMask ашиглаж, гүйлгээг түргэсгэх зааврыг ДАЛДЛАХ

MetaMask ашиглаж, гүйлгээг шинэчлэх зааврыг ХАРАХ


Trust Wallet ашиглаж, гүйлгээг цуцлах зааврыг ХАРАХ


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Эфириумийн сүлжээнд хүлээгдэж буй гүйлгээг цуцлах болон шинэчлэх заавар"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad