Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Цахим сурталчилгааны соёлыг шинэ шатанд хүргэх зорилготойгоор мэндлэсэн, Монгол крипто валютуудын 1 болох Зэс зоосыг (ZESC) танилцуулж байна.

Танилцуулга

Сурталчилгааны төлбөрөөс тодорхой хувийг үзэгчдэд урамшуулал хэлбэрээр хүргэхийн хажуугаар, сурталчилгааны төлбөрийг түргэн, хялбар тушаах боломжыг олгоно. Зар сурталчилгааны орон зайг хоцрогдож, хуучирсан тогтолцооноос нь салгах зорилгын хувьд, BAT-той төстэй ч, нилээд ондоо зарчмаар ажилладаг, Эфириум дээр хөгжүүлэгдэж буй буюу ERC-20 төрлийн токен юм.


Уг токений хөгжүүлэлтийг SecLab ХХК хариуцан ажилладаг бөгөөд, уг байгууллага болон Зэс зоосын нийгмийн сүлжээний сувгуудад элсэхийг хүсвэл доорх холбоосуудаар хандаарай.


Тоон үзүүлэлт


Хэрэглээ

  1. Сурталчилгааг түгээхэд ЗэсКойн зарцуулах;
  2. Сурталчилгаа үзсэн хэрэглэгчийг ЗэсКойноор урамшуулах - Аппыг ашиглан Зэс сурталчилгааны сүлжээгээр түгээгдэх сурталчилгаан дээрх QR кодыг уншуулах замаар, тухайн сурталчилгаанд харгалзах токенийг хүлээн авна. Эхэн үедээ хэрэглэгчдийг татах зорилгоор, мөн үнэ ханш тогтоогдоогүй байхад, 1 сурталчилгаанаас 1'000 зэскойн өгч байсан бол, ханшийн өсөлтөөс хамааралтайгаар, 100, 50, 10, 5 хүртэл буураад байгаа;
  3. Хэрэглэгчид цуглуулсан ЗэсКойноо бирж дээр борлуулах - Эхний ээлжинд CompleX дээр арилжаалагдаж, түүхэн дээд ханш болох ₮21 MNT хүрсэн (2021 оны 10-р сарын байдлаар) амжилтыг үзүүлээд байна. 2021-10-21 өдрөөс Trade дээр арилжаалагдаж эхэлсэн.

Уг токений зах зээлийн үнэлгээ, одоогийн үнэ ханш болон ханшийн түүхэн үзүүлэлт, амжилт, граф, төслийн хөгжүүлэгч болон нийгмийн сүлжээ, холбоотой мэдээ зэрэг бүхий л мэдээллийг, ЭНД дараад крипто орон зайн хамгийн том самбар болох CMC дээрээс харах боломжтой хараахан бүрдээгүй байна. Гэхдээ, крипто валют, биржүүд, тэдгээрийн төслүүд, хаялага, нийгмийн сүлжээ зэрэгтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл доорх холбоосуудаар хандаарай.


Зэс зоос цуглуулах

  1. Play Store болон App Store дээрээс ZesCoin Wallet хэмээх аппликейшнийг татаж гар утсандаа татаж суулгана. Татах холбоосыг нийтлэлийн төгсгөлд оруулсан байгаа.
  2. "Фэйсбүүкээр үргэлжлүүлэх" товчийг дарж бүртгүүлнэ. Уг аппыг ашиглахын тулд заавал Facebook бүртгэлтэй байх шаардлагатай.
  3. Сурталчилгааны QR код уншуулан ЗэсКойн цуглуулах боломжтой.
  4. Профайл хэсгээс "Найзаа урих" товчийг дараад гарч ирсэн кодыг найздаа илгээж урих боломжтой ба, урилгын дагуу бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан хэрэглэгч бүрийн тоогоор урамшуулал хүртэх боломжтой. Манай урилгаар бүртгүүлсэн хэрэглэгчдэд бид зоосоо хэрхэн цуглуулж, арилжих, аппыг яаж ашиглах заавар, зөвлөгөөг үнэгүй өгч туслах болно.
  5. Баталгаажуулалтаа гүйцэт хийснээр, зоосоо шилжүүлэх эрхтэй болно.

Бүртгүүлэх

ЭНД дараад бүртгүүлээрэй.

САНАМЖ: Дээрх холбоос нь зөвхөн гар утаснаас хандаж байгаа үед л ажиллахыг анхаарна уу.

Апп татах


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "ZesCoin гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad