QuickSwap гэж юу вэ?

QuickSwap нь, Polygonсүлжээн дээрх бие даасан зах бөгөөд UniSwap-тай төстэй хөрвөх чадварын санг санал болгодог, түүний 1 хуулбар юм. Уг санд хэрэглэгчид, токены хослолуудыг нэмснээр, токеноо арилжаалж буй бусад хэрэглэгчдээс шимтгэл хураах замаар ашиг олох боломжтой байдаг.

Polygonсүлжээний ачаар, уг солилцооны талбарын гүйцэтгэлийн хурд өндөр, шимтгэл бага байдаг ба эдгээр чанарууд нь хэрэглэгчдийг ихээр татдаг гол давуу талууд нь болдог. Мөн уг зах, Эфириумийн Блокчэйнтэй шууд харилцах чадвартай учир, ERC-20 токенуудыг ч солилцож, арилжаалах бүрэн боломжтой.

QuickSwap гэсэн нэр нь, quick буюу хурдан түргэн, swap буюу солилцоо гэсэн үгсээс бүтэх ба, эл солилцооны газрын өөрийн уугуул зоосыг QUICK гэнэ. Уг солилцоо болон токений талаарх бүхий л тоон болон граф зэрэг үзүүлэлт, мэдээ мэдээллийг CMC веб самбарын харгалзах хуудсуудаас харахыг хүсвэл ЭНД эсвэл/болон ЭНД дараарай.



DeFi төслүүд дунд, Automated Market Makers (AMM)-тэй төстэйгээрээ алдартай солилцооны зах бол яах аргагүй QuickSwap. Тэр тусмаа, UniSwap загвар нь, 2-р давхаргын, хоорондоо ялгаатай олон өөр платформууд болон Блокчэйнүүдийг нэгтгэсэн жишиг болоод буй. QuickSwap нь, UniSwap-аас салаалж хөгжүүлэгдсэн учир, түүнтэй тун төстэй боловч, Эфириумийн сүлжээний оронд полигоныг ашигласнаараа ялгаатай.

Уг DEX-д, захиалгын жагсаалт гэж байхгүй. Хөрвүүлэлтийн сан байж л байгаа бол, түүнийг ашиглаад токеноо солилцож, хөрвүүлэх зарчмаар ажиллана. Ийм санг, өөрийн хөрөнгөөс хослол үүсгэн бүтээх боломж бүгдэд нээлттэй байдаг. Дээр дурдсанчлан, сангаа будад ашиглуулах бүртээ шимтгэлээс нь хувь хүртэх замаар ашиг олж болно.

QuickSwap-ын өнгө төрх, ажиллах зарчим, бүтэц зохион байгуулалт нь тэр чигтээ UniSwap. Түүнчлэн, уг захад бүртгэл үүсгэж, KYC баталгаажуулахгүйгээр, токеноо солилцож, арилжаалж болох боломжтой. Ингэхийн тулд, арилжаалах гэж буй зоос/токеноо байршуулсан хэтэвч, түүн дотроо шимтгэлд өгөх цөөхөн хэдхэн MATIC-тай байхад л болчих нь тэр.

QuickSwap, UniSwap-аас юугаараа илүү вэ?

Маш бага шимтгэл, гүйлгээ боловсруулах өндөр хурдтай зэргээс гадна, UniSwap-ын өндөржүүлсэн хяналтан доор бичигдсэн тусгай "гүүрийн" үүрэг гүйцэтгэх кодын тусламжтайгаар, ERC-20 токенийг сольж, арилжаалах явцад, Эфириумийн өндөр шимтгэлээс чөлөөлөгддөг онцлогтой.

Дээрхээс дүгнэвэл QuickSwap нь, хурдан, хялбар, төсөвт хэмнэлттэй, бас Эфириумд нийцтэй зэрэг давуу талуудтай аж.

QuickSwap яаж ажилладаг вэ?

Захиалга оруулж, түүнийг хэрэгжүүлэх замаар бус, ухаалаг гэрээтэй харьцаж, тэнцүү үнэлгээтэй токенуудын хослол(ууд)ыг оруулах замаар, хөрвүүлэлтийн санг үүсгэх байдлаар солилцоонд оролцоно. Сан үүсгэсний шанд, LP (liquidity pool буюу хөрвүүлэлтийн сан) токен олгох ба, уг токен нь санд төвлөрсөн шимтгэлээс өөрийн хувийг ашиг болгон авах үед хэрэглэх эрхийн бичгийн үүргийг гүйцэтгэдэг. Авах үед, харгалзах дүнтэй LP токен шатаагдана. Эсвэл түүнийгээ эргэлтэнд оруулж, "ургац хураах" буюу хүүг нь хүртэх ч боломжтой.

Хөрвөх чадварыг нэмэгдүүлсэн буюу сан үүсгэсний шагнал нь, бий болгосон хөрвөх чадварын хэмжээний 0.3 хувьтай тэнцүү байна. Солилцооны ханшийг тогтоох захиалгын жагсаалт байхгүй учир, түүнийг Constant Product Market Maker (CPMM) буюу зах зээлийг бүтээгчийн байнгын бүтээгдэхүүний томъёогоор тодорхойлно.

x * y = k

Дээрх томъёог, ETH/DAI хослолын жишээн дээр тайлбарлая л даа.

ETH * DAI = CPMM тогтмол

Хөрвүүлэлтийн санд, хөрвүүлэлтийн харьцаа гэж бий. Манай жишээн дээр бол, 3'000 DAI : 1 ETH болно. Солилцоо хийхдээ, 3'000 DAI оруулаад, 1 ETH гаргаж авсан гэж үзвэл, сан маань DAI-аар арвин ч, ETH-р хомсдоно гэсэн үг. Энэ тохиолдолд дээрх томъёоны дагуу, ETH-ийн ханш өсөх учиртай. Энгийнээр бол, ETH-г DAI-р хэдий чинээ их сольж авна, тэр хэмжээгээр энэ хослол дээр ETH авахад шаардагдах DAI-н хэмжээ нэмэгдэнэ. Хослолд харгалзах токенуудын хэмжээний харьцааны урвуу хамаарлыг доорх зурагт дүрслэн харуулав.

QuickSwap-г яаж хэрэглэдэг вэ?

Интернэт хөтчөөсөө хандаад, шууд хэрэглэх боломжтой. Аюулгүйн үүднээс, хандахдаа хаягаа нягталж харж байгаарай.

quickswap.exchange

  1. Веб хуудас бүрэн ачаалагдсаны дараа, хэтэвчээ холбоно. Хэтэвч тань Polygonсүлжээг дэмждэг байх хэрэгтэйг анхаараарай. Бидний зүгээс санал болгох хэтэвч: MetaMask
  2. Swap цэс дээр товшоод, солилцооны цонхруу хандана. Доорх зурагт MATIC/PBNB хослолоор солилцоо хийхээр зэхэж буй жишээг харуулав.
  3. Өгөх болон авах токенуудаа сонгож тохируулаад, Swap товчийг дарна.
  4. Солилцооны ерөнхий мэдээллүүдийг харуулсан цонх гарч ирэх ба, түүнийг анхааралтай хянаж үзээд, засах шаардлагатай бол Back буюу буцах, шаардлагагүй бол Confirm буюу баталгаажуулах дараад л болчихно.

QuickSwap (Quick) токен

Энэхүү токен анх, 2021 оны 2-р сард, нээлтээ хийсэн бөгөөд нийт нөөцийн 90 хувийг хөрвөх чадварыг баяжуулж өгсөн хэрэглэгчдэд урамшуулал хэлбэрээр олгох зохицуулалттай байдаг.

Анхаарах зүйлс

Ханш/үнэлгээний өөрчлөлтөөс шалтгаалан учрах, Impermanent Loss буюу зуурдын алдагдал хүлээх эрсдэл байдгыг анхаараарай. Энэхүү эрсдлийн талаар болон хөрвүүлэлтийн сан, Polygon (MATIC) экосистемийн талаар илүү тодорхой, дэлгэрэнгүй тайлбарыг дараа дараагийн нийтэлээлээрээ танилцуулах болно оо.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!