DeFi-д хөрөнгө оруулагчдын мэдэж байвал зохих 7 үзүүлэлт
DeFi-ийн гэрлийн мэт өндөр хурдтай хөгжлийн энэ үед, түүнийг даган мэндлэх олон мянган шинэ төслүүдийг ойлгоход хүндрэлтэй санагдахыг үгүйсгэх аргагүй. Тухайн төслийн бодит үнэ цэнийг тогтоож, өнөөгийн ханштай харьцуулсан төлөвлөгөө боловсруулахын тулд FA гүйцэтгэх нь гарцаагүй шийдэл болно. Тэгвэл ингэхдээ ямар хүчин зүйлсийг зайлшгүй тусгаж, судлах хэрэгтэйг энэхүү нийтлэлээрээ танилцуулъя.
DeFi-ийн журмууд нь хэт олон төрөлд ангилагдаж байгаагаас шалтгаалан тэдгээрийг өөр хооронд нь харьцуулж, хэмжих боломжгүй буюу шинжилгээний үндсэн жишиг тогтоож, ашиглахад ихээхэн саад учирч байгаа. Гэхдээ, дараах үндсэн 7 үзүүлэлт бараг бүх DeFi төслүүдэд хамаардаг, тэдгээрт харгалзах мэдээлэл нь хэлхээн дээрээ ил тод зарлагдсан байх тул, сурч, ашиглахад саадгүй байна байх гэдэгт итгэлтэй байна.
1. Total Value Locked (TVL)
DeFi-ийн журамд байршуулж, түгжсэн байгаа нийт хөрөнгийн үнэ ханшийн бүх дүнг, TVL буюу түгжигдсэн хөрөнгийн нийлбэр үнэлгээ гэнэ. Үүнийг өөрөөр, тухайн захын хөрвөх чадварын үнэлгээ гэж ойлгож ч болно. UniSwap дээр жишээлбэл TVL нь, LP-үүдийн оруулсан хөрөнгүүд юм.
Уг үзүүлэлт нь, хүмүүсийн уг төсөлд хандах байр суурийг багцаалж, тодорхойлоход туслах бөгөөд, DeFi төслүүдийн хооронд харьцуулалт хийх, үнэлгээ нь зохих түвшиндээ хүрээгүй байгаа төслийг олох зорилгод ашиглах боломжтой. Уг үзүүлэлтийг мөн, өөр өөр нэгжээр хэмжих боломжтой. Жишээ нь, Эфириумийн төсөл дээр түгжигдсэн TVL-ийн дүнг USD, ETH зэргээр харуулж болдог.
2. Price-to-sales ratio (P/S ratio)
Ханш, арилжааны харьцаа нь, уламжлалт системийн хувьцаа болон орлогын харьцаатай төстэй ойлголт юм. Тухайн хөрөнгийн үнэлгээг, зохих түвшнээс давсан эсвэл түүнд хүрэхгүй байгаа эсэхийг тогтооход хэрэглэдэг уг үзүүлэлтийг хэмжихдээ, журмын нийт орлогыг, зах зээлийн үнэлгээнд нь хуваах замаар тооцоолно. Гэхдээ энэ арга нь, бодит үнэлгээг илрүүлэхэд тус болж чадахгүй, зөвхөн зах зээл дээр уг төсөл хэр үнэлэгдэж байгааг мэдэхэд л тусалж чадна гэдгийг анхаараарай.
3. Бирж дээрх токений нөөц
Токен бүтээгч хамгийн түрүүнд, CEX-үүд дээр токеноо арилжаанд гаргадаг. Тийм ч учраас, DEX-тэй харьцуулахад, CEX дээр тухайн токенийг арилжаалах хүмүүс хамаагүй олон байдаг байна. Шинжилгээ хийхдээ арилжааны биржүүд дээрх тоон үзүүлэлтүүдийг орхигдуулж хэрхэвч болохгүйн шалтгаан нь ердөө л энэ.
Бирж дээрх арилжааны хэмжээ их байх нь, зарах захиалга их орж ирж болохыг сануулж байдаг. Халимнууд хөрөнгөө хэтэвчиндээ хадгалж байдаг тул, тэдний хөрөнгийн дүн нь эргэлтийн хэмжээнд бүртгэгдэхгүйг бас мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, бирж дээрх арилжааны дүнд бас хэт их анхаарах нь буруу. Ялангуяа, хөшүүрэгтэй арилжаанд барьцаа болгон байршуулж байж болох тул, өндөр дүнтэй гүйлгээ бүрийг халимнууд орж/гарах гэж байна гэж үзэх нь өрөөсгөл ойлголт болно.
4. Бирж дээрх токений хэмжээний өөрчлөлт
Дан ганц хэмжээг нь хараад суух нь утгагүй хэрэг болох учир, түүний өөрчлөлтийг давхар ажиглаж байх хэрэгтэй. Бирж дээрх, хөрөнгийн нөөцийн хэмжээ ихээр өөрчлөгдөх нь ханш савлахын дохио болох нь бий. CEX-ээс их хэмжээний хөрөнгө гарч байвал, халимнууд дарах гээд авч байж болно. Биржээс гаргаад хэтэвчрүүгээ авчихаж байна гэхээр, ойрдоо зарахгүй эсвэл/бас алсдаа ханш өсөх магадлал өндөртэй байгааг илтгэж байх боломжтой.
5. Өвөрмөц хаягуудын тоо
Хэдийгээр энэ арга ихээхэн учир дутагдалтай ч, идэвхтэй арилжаалагч хаягуудын тоо хэмжээ нэмэгдэх нь, хэрэглэгчдийн сонирхол нэмэгдэж, төслийн цар хүрээ өргөжиж байгааг илтгэж байж болно. 1 хэрэглэгч олон хаягтай байж болох ч, хүн бүр зуу зуун хаяг зэрэг хэрэглээд байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр, хаягийн тоо нэмэгдэж байгаа нь, хэрэглэгч, сонирхогч, хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэж байна гэж үзэх боломжтой юм.
6. Хэрэглээ
Сүрхий ашиг, өгөөж амлаж байгаа ч, цаана нь ямар ч технологи, бодлого тусгагдаагүй "хоосон" төслүүд ёстой түм бумаараа бий. Ийм понзи схемд, зөвхөн ашиг харж орох нь, мөнгөө салхинд хийсгэхтэй адил тэнэглэлд тооцогдоно. Бодит үнэ цэнийг нь, олж тогтоох нь нэн тэргүүний, маш чухал зорилт байх учиртай бөгөөд, ингэхийн тулд CEX болон DEX-үүдээс гадуур гүйцэтгэгдсэн шилжүүлгүүдийн дүн хэмжээг шалгаж болно. Энэ нь ихээхэн ярвигтай ажиллагаа боловч, хэрэгжүүлж чадсанаар токенийг хэрэглэгчдийн хандлага болон тоог баримжаалах боломж бүрддэг.
7. Инфляцийн түвшин
Нөөцийн хязгаартай, тэр нь бага байх нь яг ч давуу тал болж бас чадахгүй. Ийм хөрөнгийн хувьд, инфляцийн түвшинг нь заавал хянаж байвал зохино. Нөөц багатай атлаа, цаашид хязгааргүй бүтээгдэх боломжтой бол ханшийн хийсвэр хөөрөгдлийн аюул үргэлж дагаж байна гэсэн үг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation