Short Squeeze гэж юу вэ?
Shorting нь, ханшийн уналтаас ашиг хийх боломжыг олгох бөгөөд, эрсдлийн зохицуулалтанд өргөнөөр ашиглагддаг арга боловч, хэт өндөр эрсдэлтэйд тооцогдох нь бий. Тэгвэл Short Squeeze буюу бага шахаа гэж, ханшийн гэнэтийн өсөлтийг тодорхойлдог. Бага шахаа тохиолдох үед, ихэнх short-логчдын төлөв хүчээр хаагдаж, тооцоолоогүй хохирол учирч болно. Тодруулбал, SL цохиулах, хүчээр хөрвүүлэгдэх (хөшүүрэгт арилжааны үед) эсвэл илүү их хохирол учрахаас өмнө өөрсдөө төлвөө хаах нь ч бий.
Уг нийтлэлийн сэдвийг бүрэн ойлгохын тулд, Shorting гэж юу болохтой танилцах шаардлагатай. Хэрэв, short төлвийн талаар хангалттай ойлголтгүй байгаа бол ЭНД дарж, судлаарай.
Төлвөө хаахын тулд тэд худалдаж авах шаардлагатай болох бөгөөд, түүнээс нь шалтгаалан ханшийн болоод арилжааны хэмжээний огцом өсөлт үүсдэг. Short-логчдын хэмжээгээр, шахаа тохиолдох магадлал нэмэгдэх буюу урхидаж болохуйц хөрвөх чадвар хэр их байгаагаас, ханшийн савлагааны хүч шууд хамаарч байдаг. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлт буурахтай зэрэгцэн эрэлт нэмэгдэх түр зуурын үзэгдлийг, бага шахаа гэнэ. Бага шахааны эсрэгийг их шахаа гэх боловч, ийм үзэгдэл тун ховор тохиодог. Энгийнээр бол, long squeeze гэдэг нь long орсон хэрэглэгчдийн төлвүүдийг хүчээр хааж/хаалгаж, ханшийн огцом уналтыг үүсгэх явдал юм.
Бага шахаа яагаад тохиолддог вэ?
Авах сонирхол гэнэт ихээр нэмэгдэх үед тохиолдох ба, тун өндөр эрсдлийг дагуулж байдаг. Short төлөв нээж болох бүхий л төрлийн хөрөнгийн арилжааны бирж дээр ийм үзэгдэл тохиох боломжтойн дээр, үүнийг дагасан хөөсрөл үүсэх эрсдэл маш өндөр байдаг. Бага шахааг үүсгэх гол хүчин зүйл нь, long төлвөөс их short үүсэх явдал байдаг бөгөөд ийм нөхцөл байдал үүссэн үед, хөрвөх чадвар өсөж, гал дээр тос нэмэхтэй адил нөлөөг үзүүлдэг. Тийм ч учраас, long/short харьцааг арилжааны сэтгэл зүйн чухал үзүүлэлтэнд тооцдог билээ. Зарим туршлагатай арилжаачид, бага шахаа тохиох боломжтой үеийг эрэлхийлж, богино хугацаанд огцом өндөр өсөлтөөс ашиг олохоор, отож байдаг. Үүний тулд төлвүүдээ зөв тооцож, хуримтлуулах, шинжилгээгээ сайтар гүйцэтгэх шаардлагатай байдаг.
#CoinMarketCap
Бага шахааны жишээнүүд
Бага шахаа нь, хөрөнгийн бирж дээр түгээмэл тохиолддог үзэгдэл бөгөөд, ихэвчлэн өндөр үнэтэй хувьцаа, тухайн байгууллагад чиглэсэн сонирхол буурах явдал болон олонхи хөрөнгө оруулагчид нь short орсон байгаа зэргийн нөлөөгөөр үүсдэг. Энэ тохиолдолд, гэнэтийн цочир мэдээний улмаас ихэнх short төлвүүд хаагдаж, хувьцааны огцом өсөлт үзүүлж болно. Бага шахаа нь, FA-ээс илүүтэйгээр, TA-нд хамаарах үзэгдэл юм. Түүхэн дэх хамгийн их short-логдсон хувьцаагаар, Tesla (TSLA) нэрлэгдсэн байдаг хэдий ч, ханш нь хэд хэдэн удаа хүчтэй өсөлтийг үзүүлж, олон олон short-логчдыг урхидаж байсан гэх судалгаа бий.
Крипто валютанд ч бага шахаа нилээд өргөн тохиолдох бөгөөд, хамгийн түгээмэл тохиолддог хөрөнгө нь, Биткойн юм. Биткойны derivative буюу үүсмэл арилжаа нь маш том (100x гэх мэт) хөшүүргүүдийг ашигладаг тул, ханшийн багахан өөрчлөлтөнд л хүчээр хөрвүүлэгдэх боломжтой байдаг. Биткойны зах зээлд их болон бага шахааны аль аль нь түгээмэл тохиолддог учир, хөшүүргийнхээ хэмжээг сайтар тооцоолж оролцох хэрэгтэйгээс гадна, зохих хэмжээнд эрсдлийн зохицуулалтыг гүйцэтгэж байвал зохино. Доорх графт, 2019 оны Биткойны ханшийн өөрчлөлтийг харуулсан байгаа ба, эндээс хэд хэдэн хүчтэй уналтын дараа, ихэнх арилжаачид дахин унана гэсэн хүлээлттэй байснаас үүдсэн бага шахаа тохиолдсоныг харж болохоор байна.
Тухайн үед, шалгаагүй удсан бүсрүүгээ маш өндөр эрчээр цоройсон бөгөөд, "Хар Пүрэв гараг" хэмээн нэрийдэх болсон, COVID-19 цар тахлаас үүдэлтэй санхүүгийн хямралыг хүртэл, дахин энэ түвшнийг шалгаагүй байсан билээ.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation