Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Санхүүгийн шинжилгээний хамгийн чухал зүйл нь, TA байдаг. Эрчийг дүрслэх зориулалттай RSI, StochRSI, MACD болон чухал цэг/бүсүүдийг илрүүлэхэд хэрэглэгддэг Фибоначчийн хэрэгсэл, Парабол SAR, BB гээд олон шинжилгээний аргуудыг бид өмнө нь танилцуулж байсан.

Гэвч энэ дундаас, хамгийн чухал үзүүлэлтээр арилжааны хэмжээг нэрлэж болох юм. Арилжааны хэмжээний тусламжтайгаар, чиг хандлагыг баталгаажуулж, түүний урвах цэгийг тодорхойлох болон бусад хэрэгцээт мэдээллийг олж авч болдог.

Volume-Weighted Average Price (VWAP) буюу арилжааны хэмжээнээс хамаарсан ханшийн дундаж нь, арилжааны хэмжээг, ханшийн хөдөлгөөнтэй хослуулсан, хэрэглэхэд хялбар, үр дүнтэй үзүүлэлт юм. Арилжаачид, VWAP-ыг, чиг хандлагыг тодорхойлох, баталгаажуулахаас гадна, арилжаанд орох, гарах бүсүүдээ олох зорилгоор төлхүү ашиглаж байна.

VWAP-г, хүчирхэг үзүүлэлт болгож буй чанар нь, дундаж ханшийг, арилжааны хэмжээтэй хэрхэн нэгтгэж байгаагаас нь шууд хамаардаг. Зарим арилжаачдад, ханшийн өөрчлөлтийг тооцохгүйгээр, арилжааны хэмжээнээс илүү чухал үзүүлэлт гэж байдаггүй. Нэн чухал 2 үзүүлэлтийг хослуулсан нь, энэ үзүүлэлтийн онцгой давуу тал ч болдог байж болох.

Чиг хандлагын давамгайлж буй талыг тодруулж харуулахын зэрэгцээ, хөрвөх чадвар нэмэгдэх бүсүүдийг ч зааж өгч чаддаг тул, уг үзүүлэлтийг тусгайлан онцолж энэхүү нийтлэлийг хүргэж байгаа юм. Хэрэв сонирхож байвал, ЭНД дараад "Техник шинжилгээний чухал 5 үзүүлэлт" нийтлэлийг бас уншаарай.

VWAP-г хэрхэн тооцоолдог вэ?

Ихэнх бирж, графтай ажиллах самбарууд дээр, уг үзүүлэлтийг шууд оруулж ашиглах, бэлэн хэрэгсэл тусгагдсан байгаа. Гэхдээ, түүний цаана тооцоологдож буй томъёог мэдэж байх нь, зарим талын ашгийг дагуулж болно.

VWAP-г тооцоолохын тулд, гүйлгээ бүрийн арилжааны хэмжээний нийлбэрийг олж (ханшийг, арилжааны хэмжээгээр үржүүлнэ), түүнийгээ нийт арилжааны хэмжээнд хуваах хэрэгтэй.

VWAP = ∑ (Ердийн ханш * Арилжааны хэмжээ) / ∑ Арилжааны хэмжээ

Дээрх томъёо дахь, ердийн ханшийг дараах томъёгоор тодорхойлно.

Ердийн ханш = Дээд ханш + Доод ханш + Хаалтын ханш / 3

5 минутын VWAP-ыг тооцоолох үед, дараах алхмуудыг гүйцэтгэх шаардлагатай гэсэн үг.

  1. 5 минут дээрх, эхний лааны ердийн ханшийг бодож олно. Ингэхийн тулд, дээрх томъёоны дагуу, нээлт, хаалт болон дээд ханшуудыг хооронд нь нэмээд, гарсан хариугаа 3-т хуваана.
  2. Гарсан тоог, хэдэн минутын граф дээр тооцоолол хийж байгаагаас хамаараад, харгалзах тоонд үржүүлнэ. Жишээн дээр, 5 минутыг сонгож авсан учир үржүүлэх тоо маань 5 байна. Үүнийгээ, хэмжиж буй хугацааны мужын анхных гэдэг утгаар нь, n1 гээд нэрлэчихье.
  3. Одоо n1-г, хугацааны тухайн мужыг хүртэлх нийт арилжааны хэмжээнд хуваана. Ингээд, арилжааны эхний 5 минутын VWAP тодорхой боллоо.
  4. VWAP-ын үр дүнгээ илүү үнэн бодит, зөв тооцоолохын тулд, хугацааны муж бүрт харгалзах n утгуудыг (n2, n3, n4, г.м.) тооцоолж, хэрэглэх хэрэгтэй. Мөн, тэдгээрийгээ харгалзах муж хүртэлх нийт арилжааны хэмжээнд нь хуваах юм.

Тооцоолох дээрх аргаас нь шалтгаалан, уг үзүүлэлтийг, хуримтлалттай үзүүлэлт гэж нэрлэдэг байх нь.

VWAP-г хэрэглээд юуг олж мэдэх боломжтой байдаг вэ?

Урт хугацааны, идэвхгүй арилжааны хэлбэрийг илүүд үздэг арилжаачдын хувьд, зах зээлийн өнөөгийн дүр төрхийг таних зорилгоор ашиглахад тохиромжтой байдаг. Ханш, VWAP шугамаас доогуур байвал, үнэлгээ нь унасныг илтгэх тул, худалдаж авахад таатай нөхцөл үүссэний дохио болж болно.

Дээрх ойлголтын дагуу, ханш болон VWAP шугамуудын огтлолцлыг арилжаанд орох/гарах үе болгон сонгох арилжаачид ч цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл тэд, ханшийн шугам, VWAP-г доош сэтэлж байвал short, дээш сэтэлж гарвал long орох арилжааны төлөвлөгөөг хэрэгжүүлдэг.

Ингээд бодохоор, VWAP, MA-тай ихээхэн төстэй ч юм шиг. VWAP шугамтай харьцуулахад ханш дээр эсвэл доор байгаагаас нь хамааруулж, зах зээлийн чигийг баавгай эсвэл бух гэж таньж болох ч, ямар ч шинжилгээний үр дүнд шууд, бүрэн итгэж болохгүй. Заавал, бусад аргуудтай хавсруулан хэрэглэж, тулган шалгаж байх хэрэгтэйн дээр, ямар ч нөхцөлд эрсдлийн зохицуулалтыг тодорхой хэмжээнд, заавал гүйцэтгэж байх шаардлагатай.

VWAP-ыг ашигласнаар мөн, хөрвөх чадвар ихсэж буй бүсүүдийг олж тодруулах боломж бүрдэнэ. Энгийнээр бол энэ нь, их дүнтэй захиалгуудыг гүйцэлдүүлэх таатай нөхцлийг илрүүлэх боломж гэсэн үг.

Түүнчлэн уг үзүүлэлтийг, арилжааны үр дүнгийн хэмжилтэнд хэрэглэх боломжтой. VWAP шугамаас доогуур биелэгдсэн авах захиалгууд нь, дунджаас хямд ханшаар худалдаж авсан буюу ашигтай ажиллах магадлал өндөртэй арилжаанд тооцогдоно.

Зарим баян арилжаачид, VWAP-аас доогуур худалдаж аваад, дээгүүр зарах төлөвлөгөөг хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь тэдэнд ашгийг авч ирэхээс гадна, ханшийг VWAP-руу дөхүүлэх ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь, бусад арилжаачдыг, дунджаас хэт хөндийрсөн үнээр захиалгууд оруулахаас сэргийлэх хамгаалалт болж байдаг гэсэн үг. Гэсэн хэдий ч, маш өндөр дүнгээр арилжаа хийгч халимнууд, тухайн бирж дээрээ ихээхэн нөлөөтэй байдгыг мартаж болохгүй.



VWAP-ын дутагдалтай талууд нь юу вэ?

Уг үзүүлэлтийг ихэвчлэн, 1 өдрийн хугацаанд хэрэглэх нь зүйтэй байдаг. Олон хоног дээр, дунджын хэмжээ алдагдаж, зөрүүтэй үр дүнг харуулж болзошгүй. Энгийнээр бол, VWAP нь өдрийн шинжилгээ болон арилжаанд илүү тохиромжтой үзүүлэлт юм.

MA-ын адилаар, өнгөрсөн дэх өгөгдөл мэдээлэл дээр тооцоологддог тул, VWAP нь хоцролттой үзүүлэлтийн төрөлд хамаарна. Түүнчлэн, өгөгдлийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр, дохио нь хоцорч байдаг тул, аль болох бага цаг дээр хэрэглэх нь тохиромжтой. Тэгээд бас VWAP нь, хоцролттой үзүүлэлт учир, ханшийн ирээдүйн нөхцөл, чиглэлийг тодорхойлж чадахгүй гэдгийг анхаараарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Volume-Weighted Average Price гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad