Fibonacci Retracement гэж юу вэ?

Ханшийн ирээдүйд хүрэх чиглэлийг тодорхойлохын тулд, арилжаачид TA-ний олон өөр аргыг боловсруулан хэрэглэдэг. Ингэхдээ, Wyckoff Method, Elliott Wave Theory, Dow Theory зэрэг шинжилгээний боловсронгуй аргууд болон Moving Averages, Relative Strength Index (RSI), Stochastic RSI, Bollinger Bands, Ichimoku Clouds, Parabolic SAR, MACD зэрэг үзүүлэлтүүдийг төлхүү хэрэглэх нь бий. 

Фибоначчийн эргэлтийн хэрэгслийн талаар товч тайлбарыг ЭНД дараад, харгалзах бүлгээс нь уншиж танилцах боломжтой.

700 гаруй жилийн өмнө Фибоначчийн нээн илрүүлсэн уг дарааллыг өдгөө үнэт цаас, гадаад валютийн болон крипто валютийн арилжаануудад, өргөнөөр хэрэглэдэг болоод буй.

Фибоначчийн дарааллын харьцаануудыг, хувиар орлуулан, граф дээрээ дүрсэлж, тэдгээр шугамуудаа арилжааны төлөвлөгөө, судалгаандаа тусгах замаар уг хэрэгслийг ашиглана. Тэдгээр нь:

  1. 0%
  2. 23.6% 
  3. 38.2%
  4. 61.8%
  5. 78.6%
  6. 100%

байх хэдий ч, зарим арилжаачид уг хэрэгслийг хэрэглэх явцдаа, Фибоначчийн дараалалд тусгагдаадгүй 50%, эсвэл 0-100% хязгаарыг хэтрүүлэн, цааш үргэлжлүүлж тооцож хэрэглэх нь бий. Жишээлбэл, 161.8%, 261.8%, 423.6% г.м. Эдгээр хувиудыг, граф дээр дүрслэснээр шал, тааз, чиглэл эргэх бүс, арилжаанд орох, арилжаанаас гарах, SL зоох цэгүүдээ тодорхойлох боломжтой юм.

Фибоначчийн эргэлтийг яаж тооцоолдог вэ?

Ерөнхий дараалал нь, тогтмол утгатай байх тул, тооцоолох шаардлага байхгүй. Гэхдээ, тоон дарааллыг тогтоогоод авчихсан байхад буруудахгүй болов уу.

Дараалал 0-ээс эхлэх ба, дарааллын 2 дахь тоо нь 1 байна, үүнээс цааш өмнөх 2 тооны нийлбэр байдаг тул, уг дарааллыг цааш үргэлжлүүлж бодоход хүндрэл учрахгүй. Эцэс төгсгөлгүй мэт цааш үргэлжлэх боломжтой уг дарааллыг Фибоначчийн дараалал гэж нэрлэнэ.

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, 377, 610, 987, ...

Фибоначчийн эргэлтийн хэрэгсэлд эдгээр тоо ямар 1 байдлаар агуулагдах ч, граф дээр шууд буулгаж хэрэглэхгүй.

Дарааллын эхний хэдэн тооноос бусад бүх тооны хувьд, өмнөх тоог арын тоонд нь хуваахад ямагт ~0.618 гардаг. Мөн, 1 тоог, түүний дараагийн тооны арын тоогоор хуваахад, хариу нь ойролцоогоор дандаа 0.382 гарна. Жишээ нь: 21/34=0.6176, 21/55=0.382. Фибоначчийн эргэлтийн хэрэгсэл дэх бараг бүх харьцаа эдгээрээс хамааралтайгаар тооцоологддог. Бараг бүх гэж байгаагийн учир нь, тусгайлан нэмсэн 50% гэсэн харьцаанд уг тогтмолууд хамаардаггүйд оршино.

Фибоначчийн дараалал ба Алтан харьцаа

13-р зуунд, Италийн тооч, Леонардо Фибоначчи (Leonardo Fibonacci) анх энэхүү дарааллыг нээсэн ба, энэхүү дарааллын тоонуудаас гаргаж авсан харьцааг, Golden ratio буюу алтан харьцаа (0.618% эсвэл 1.618%) гэж нэрлэдэг.

Уг харьцаа нь, орчлон ертөнц дээрх бараг бүхий л зүйлсэд агуулагдаж байдаг учраас, маш чухал тоонд тооцогдоно. Хамгийн өчүүхэн атомаас эхсүүлээд, дун хясаа, алаг зөгий, од гараг, сансар огторгуй хүртэл энэ харьцаанд тодорхой хэмжээгээр хамаарч байдаг.

Уран бүтээлчид хүртэл, уг харьцааг бүтээлдээ тусган, гайхамшигт зүй тогтлыг бүтээсэн нь бий. Эртний Египетийн агуу пирамидууд, алдарт Да Винчийн Мона Лиза хөрөг, нийгмийн томоохон сүлжээнүүдийн 1 Twitter-ийн бэлэгдэл дүрс гээд л, алтан харьцааг агуулсан бүтээл, тоо томшгүй олон. Гэхдээ бас, дан ганц урлагт бус, санхүүгийн салбарт ч үүнийг хэрэглэж болдог.



Фибоначчийн эргэлтийг яаж ашигладаг вэ?

Фибоначчийн хэрэгслийг, ханшийн граф дээр, тодорхой 2 дүн буюу дээд, доод үнийн хооронд дүрслэнэ. Түүнийхээ дараа, харгалзах харьцаануудаар шинжилгээгээ хийх юм. Өөрөөр хэлбэл, уг хэрэгсэл нь, тухайн ханшийн бүсийн хоорондох болон бүсийн гаднах түвшнүүдийг тодруулж өгдөг.

Ихэвчлэн, чиг хандлага бүрэлдсэн үед зураглах бөгөөд, өсөлттэй нөхцөлд, доод буюу ёроол цэгийг 1 эсвэл 100%, дээд буюу оройн цэгийг 0 гэж тэмдэглэнэ. Харьцаануудад харгалзах, дүрслэгдсэн шугамууд нь шалыг илтгэх ба, ханш урвах буюу уруудах чиглэлд орох үед тэнд очиж шалгана (өөрөөр бол, түр тогтоно) гэж үздэг.

Эсрэг тохиолдолд буюу ханшийн уналттай үед, доод цэг нь 0, дээд буюу оройн цэг нь 1 эсвэл 100% гэж тэмдэглэгдэнэ. Ханш уруудаж байгаа үед, унаад, эргэн ойх үзэгдлийг эргэлт гэх ба үнэ өсч эхэлсэн үед, Фибоначчийн түвшнүүд нь таазуудыг илэрхийлнэ.

Фибоначчийн түвшнүүд юуг илтгэж болох вэ?

Арилжаанд орох түвшин, хүрэх зорилт, SL буюу алдагдал багатай гарах бүсээ тодорхойлж, зоох цэгээ олох зэргээр төлхүү ашигладаг ба, тэр бүрт харилцан адилгүй төлөвлөгөө, тохиргоо хийгдсэн байдаг.

Зарим арилжаачид, тодорхой 2 Фибоначчийн шугамын хоорондох бүсийг онцолж, төлөвлөгөө зохиох нь ч бий. Жишээлбэл, 38.2% дээр худалдаж аваад, 23.6% дээр зарна г.м. Гэхдээ, энд бусад шинжилгээний арга, хэрэгслүүдийг хавсруулан хэрэглэсний үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн гэдгийг анхаараарай.

Онцлох бүсүүд болон долгионуудын хоорондын харилцан хамаарлыг илрүүлэх зорилгоор, Фибоначчийн түвшнүүдийг, EWT-той хослуулж ашиглах нь их байдаг. Ийн хослуулж хэрэглээд, хүрсэн дүгнэлтэн дээрээ тулгуурласан төлөвлөгөөг хүчтэйд тооцож болдог.

Фибоначчийн эргэлтийн хэрэгсэл нь, бусад шинжилгээний хэрэгсэл, үзүүлэлтүүдтэй нэгдсэн үедээ л хамгийн үр дүнтэй байна. Гэхдээ, ямар ч шинжилгээний арга хэрэгсэл, огт алдаагүй заадаггүй тул, эрсдлээ ухаарч, зохицуулалтаа сайтар тооцож гүйцэтгээрэй. Мөн, арилжааны сэтгэл зүй, амжилтанд хэрхэн нөлөөлдгийг уншиж судлаарай гэж захимаар байна.

Фибоначчийн өргөтгөл гэж юу вэ?

Фибоначчийн түвшнүүд:

  1. ойх бүсүүдийг тодруулж харуулах хэдий ч,
  2. харах бүсээс гадна оршиж байгаа, боломжит чухал бүсүүдийг бас харуулж чадна. Үүнийг өргөтгөл гэнэ.

Хэдийгээр, Фибоначчийн түвшнүүдийг арилжаанд орох/гарах оновчтой бүст тооцох арилжаачин олон байгаа боловч, тэд бүгд өөр өөр түвшинг зорилтоо болгосон байх боломжтой. Жишээлбэл, анхны өргөтгөл 138.6%, 150%, болон 161.8% байхад, 2 дахь нь 261.8% болон 423.6% байна. Энгийнээр бол эдгээр түвшнүүд нь, ханшийн хөдөлгөөн хаа хүрээд зогсож магадгүй вэ гэдгийг л илтгэнэ.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!