Filecoin гэж юу вэ?
Filecoin бол төвлөрсөн бус, Блокчэйнд суурилсан, P2P цахим агуулах бүхий зах юм. Уг төсөл нь, IPFS дээр хөгжүүлсэн бөгөөд, хэрэглэгчид нь өөрсдийн хатуу диск (hard disk) дээрх сул орон зайг бусдад түрээслээд, түүнийхээ хөлсөнд FIL хэмээх токений урамшуулал хүртэх боломжыг олгоно.
Filecoin нь Amazon-ы S3 хадгалах үйлчилгээ, DropBox зэрэг үүлэн технологид суурилсан үйлчилгээнүүдийн адилаар багтаамжыг нь түрээслэн ашиглах гэрээ хэлбэрээр ажиллах ба, энд хэн ч, багтаамжаа өөрийн нэрлэсэн үнэ ханш болон нөхцлөөр бусдад түрээслүүлэх эсвэл бусдаас түрээслэж ашиглах боломжтой байдаг. Ингэхдээ, 1 байгууллагад хамаг үнэтэй сайтай, чухал, нууц мэдээллүүдээ даатгахын оронд, төвлөрсөн бус сүлжээнд буй бусад хэрэглэгчдийн компьютерт хуваан байршуулах замаар хадгалуулах юм. Анх 2014 онд Хуан Бенет (Juan Benet) гэгч АНУ-ын харъяат програм хөгжүүлэгч, Filecoin-ын төслийн техник, технологи, эдийн засгийн үндэслэлийг бичиж, нийтлэсэн бөгөөд, тэрээр түүнийгээ Filecoin: A Cryptocurrency Operated File Storage Network буюу Фаялкойн: Крипто валютаар ажиллах фаял хадгалах сүлжээ хэмээн нэрлэж байжээ. Ерөнхий үзүүлэлтийн хувьд Биткойнтой адил, Блокчэйний сүлжээг ашиглах боловч, зангилаанууд нь Proof-of-Retrievability (PoR) буюу сэргээх чадварын баталгааг баримтлан, өгөгдлийг хадгалахаар загварчлагдсан байдаг. Тэрээр Protocol Labs. хэмээх байгууллагыг үүсгэн байгуулж, түүгээрээ дамжуулан Filecoin-ыг хөгжүүлж байна. Filecoin-ыг зарим хэрэглэгчид, IPFS дээрх урамшууллын давхарга гэж нэрлэх нь бий. Сул багтаамжаа түрээслүүлээд, FIL олж авах зарчмаас нь шалтгаалж ийн нэрлэх болсон. Гэхдээ IPFS нь, HTTP, HTTPS зэрэг протокол шиг төвлөрсөн серверт байршдаггүй, хэрэглэгч хооронд дамжуулагддагаараа онцлог. Filecoin төсөл нь 2017 онд зохиосон ICO-аараа нийт $250 сая USD төсвийг бүрдүүлж, тухайн үедээ хамгийн өндөр санхүүжилтийг босгосон төслөөр нэрлэгдэж байв. Үндсэн сүлжээ нь, 2020 оны 10-р сард бүрэн ажиллагаанд орсон.
Ажиллах зарчим
FileCoin нь тархмал хэлбэрийн, P2P сүлжээний зохион байгуулалттайгаас гадна, хувь хүн болоод албан газруудад өгөгдлөө байршуулах шинэлэг, өөр хэлбэрийг санал болгодгоороо онцлог. Хатуу диск дээрээ сул зайтай хэн ч, багтаамж олборлогч болж болох буюу FileCoin-ын сүлжээг ажиллуулагчийн эрх, үүргийг хүлээх боломжтой. Харин өгөгдлөө хадгалуулагч хэрэглэгчид нь өгөгдлөө байршуулах болон авахдаа, тэдгээр үйлдэлд харгалзах төлбөрийг FIL гэх нэрийн токеноор нь төлөх юм. Багтаамж олборлогчдоос гадна, авалт олборлогчид гэж бий. Тэд хадгалагч, хадгалуулагчдын хоорондын харилцааг хялбарчилж өгөх үүргийг хүлээх ба үүнийхээ шанд багахан FIL-н урамшууллыг хүртдэг. FileCoin нь E2EP хэрэглэх бөгөөд, фаялийг хадгалж өгч буй багтаамж олборлогчид нь, өөрсдийн хатуу диск дээр нь хадгалагдаж буй фаялд хандах эрхгүй байх буюу нууцлалыг тайлах түлхүүрийг эзэмшдэггүй. Түүнчлэн аюулгүйн үүднээс хадгалах фаялыг хэд хэд хуулбарлаж, олон тусдаа, өөр хоорондоо хамааралгүй газруудад нөөцөлнө. Багтаамж санал болгож буй хэрэглэгч бүр өөр өөр хэмжээг, өөр өөр үнэ ханшаар түрээслүүлэх учир, сонголт өргөн байхын хажуугаар, уламжлалт хадгалах үйлчилгээнээс хямд байж болно.
Онцлох зүйлс
Өгөгдөл хадгалах арга хэлбэр сар жилээр өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд, байгууллагын хувьд л гэхэд өөрийн компьютероос, гадаад болон серверт, цаашлаад алслагдсан өгөгдлийн төврүү шилжиж, өдгөө дэлхий нийтээр үүлэн технологируу хошуурах болсон. Одоогоор ихэнх байгууллагууд эдгээрийг ихэнхийг хослуулсан шийдлийг ашиглаж байгаа бол, энгийн хэрэглэгчид SD карт, Flash дискүүдээс мөн адил үүлрүү нүүж байна. Энэ их шилжилт хөдөлгөөн нь, AWS, HPE, Dell зэрэг томоохон үүлэн шийдлийг нийлүүлэгчдийн халаасруу их хэмжээний мөнгийг урсгаж байгаа нь үнэн. Бизнес эрхлэгчид төлхүү олон жилийн түүхтэй байгууллагыг сонгодог тул, энэ салбарт шинэчлэлт, өөрчлөлтийг авч ирэхэд нилээд хэцүү болсон. Тэгвэл FileCoin-ы ачаар, хэн хадгалж байгаа нь огт хамаагүйн болсны дээр, өөрт боломжтой үнэ ханшаар, шаардлагатай багтаамжаа авч хэрэглэх боломж бүрдсэн нь уламжлалт тогтолцооны ноёрхлыг халж чадахуйц шинэлэг орчин бүрдээд байна.
Уг токен, түүний төсөл, сүлжээ, хөгжүүлэгчид, зах зээлийн үнэлгээ, үнэ ханш, ханшийн түүхэн үзүүлэлт, нийгмийн сүлжээ, хаялага, тэдгээртэй холбоотой мэдээ мэдээлэл зэргийг харахыг хүсвэл ЭНД дараад CMC дээрх хуудсаар нь зочлоорой.
#CoinMarketCap
Зоосны хэрэглээ
Цаанаас нь бүх хязгаарлалтыг тогтоосон үйлчилгээг, өндөр үнээр авснаас, хэрэглээндээ нийцсэн, зардал бага, гэхдээ найдвартай байдлаар дутахааргүй хадгалах үйлчилгээг авч ашиглах боломжыг FIL Таньд олгоно. Өөрөө хэрэглэхгүй сул багтаамжаа бусдад хэрэглүүлээд, түүнээсээ өгөөж хүртэх боломж хэн бүхэнд нээлттэй. Тэр ч бүү хэл, тэрхүү сул орон зайгаа DApps бүтээж, хэрэглэхэд ч ашиглаж болно. Фаял хадгалах болон дамжуулах, төвлөрсөн бус дүрс бичлэгийн гээд л юу эсийг сэтгэх боломж энд бий.
Зоосны хадгалалт
FileCoin-ын хөгжүүлэгчдийн зүгээс, FIL-г Lotus гэх FileCoin-ын зангилаа үүсгэгч хэрэглүүр, Ledger загварын хэтэвчүүд болон Glif гэх веб-хэтэвчүүдийг ашиглахыг санал болгодог. Glif нь зангилаа ачааллуулахаас төвөгшөөж буй ч, Ledger-гүй хэрэглэгч, сонирхогчдод хамгийн тохиромжтойн дээр, эдгээр хэтэвчүүдийг холбож ашиглах боломжтой байдгаараа онцлог. Мөн, Filfox Wallet гэх тун дажгүй хэтэвчийг мөн FIL-г хадгалахад хэрэглэж болно. Сонирхуулж хэлэхэд, Binance Earn дээр бас FIL-г хадгалах боломжтой. Гэхдээ одоогоор, хадгалахаас бусдаар ашиглах боломж бүрдээгүй байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation