Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Ханшийн чиглэлийн шинжилгээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэрэгсэл бол яах аргагүй, лаан графын загварыг унших явдал юм. Ханшийн зорьж буй чиглэлийг тогтоохын тулд энэ аргыг олон зуун жилийн турш ашиглаж ирсэн бөгөөд, тэдгээрээс олонд хамгийн их танигдсан 12 загварыг уг нийтлэлээрээ танилцуулахыг зорьлоо.

Лаан графыг яаж хэрэглэдэг вэ?

Граф дээр лаанууд түм буман хэлбэр дүрсийг үүсгэж байдаг ба тэдгээрийг нь өдрийн, савлуурт, урт хугацааны арилжаануудын аль алинд ашиглаж болдог. Зарим загварууд, авах/зарах захиалгын тэнцвэртэй байдлын хэмжээг харуулж байхад, зарим нь ханшийн хөдөлгөөний урвалт, үргэлжлэл, тодорхойгүй байдлыг илэрхийлж байдаг.

Лаан графын загварууд дангаараа хангалттай найдвартай дохио болохгүй ч, боломжит авах/зарах таатай нөхцөл, зах зээлийн зүй тогтоц бүрэлдэж байж болохыг илтгэх боломжтой. Тийм ч учраас, тэднийг анзаарч байх нь тодорхой хэмжээнд ашгийг дагуулдаг. Загваруудыг таньж сурснаар, дан ганц үнэ ханшийн ирээдүйг бус, арилжаачдын сэтгэл зүй зэрэг бусад олон чухал хүчин зүйлсийн баримжааг гаргах чадварыг олж авч болдог.

Зах зээлийн шинжилгээний, Wyckoff Method, Elliott Wave Theory, Dow Theory болон TA-ний, Trend Lines, Moving Averages, Relative Strength Index (RSI), Stochastic RSI, Bollinger Bands, Ichimoku Clouds, Parabolic SAR, MACD зэрэг шинжилгээний арга, хэрэгслүүдтэй хослуулвал, илүү үр дүнтэй.


Бухруу урвах загварууд

Hammer буюу Алх

Ханшийн уналтын үед, доороо урт голтой, орой дээрээ, тэрхүү голоос дор хаяж 2 дахин богино их биетэй, алхыг санагдуулам хэлбэртэй лаа үүсч байвал, энэ нь уналт дуусч байгаагийн илрэл байж болно.

Алхны хэлбэр нь, зарах захиалгаар хүчтэй "бөмбөгдүүлж" байгаа ч, ханшийг нээлттэй нь дөхүү дүнд хааж чадсанаар үүсч байгаа тул, өсөлт эхлэхийг бэлгэдэх дохио болох нь элбэг. Ялангуяа алхны өнгө ногооноор дүрслэгдэж чадвал, илүү найдвартай байх нь бий.

Inverted Hammer буюу Уруу алх

Inverse Hammer ч гэж нэрлэгдэх энэ загвар, дээрхийн адилаар, баавгайн ичээндээ орох цаг болсныг бэлэгшээдэг. Алхны загварын адилаар, гол нь их биеэс хамгийн багадаа 2 дахин уртаар зурагдах ёстой.

Дээд талд байрлах урт гол нь, ханшийн хүчтэй уналтыг илтгэх ч, нээлт болон хаалтын ханшийн тун ойролцоо дүнгүүд нь, уг хүч мохсоныг нотлох мэт. Өөрөөр хэлбэл, худалдан авагчдын хүч, зарагч талынхаас давамгайлж эхэлсний дохио болох боломжтой юм.

Three White Soldiers буюу 3 цагаан цэрэг

Өмнөх лааны их бие дотор нээгдсэн ч, түүнээс хальж хаагдсан, дараалласан 3 ногоон/цагаан лааны цувааг ийн нэрлэх бөгөөд, тэдний доод голууд хэр богино байгаагаар, худалдан авагч талын хүчийг мэдэж болдог.

Энэ төрлийн загвар ихэвчлэн, үргэлжилсэн өсөлт эсвэл сэргэн мандалтыг илэрхийлдэг.

Bullish Harami буюу Хээлтэй бух

Араасаа түүний их биеэс хэтрэхгүй жижиг биетэй ногоон лааг дагуулсан, урт улаан лааг Харами бух гэнэ. Уг загвар нь, 2-оос дээш өдөрт бүрэлдэж болох ба зарах эрч суларсны дохио байж болно.



Баавгайруу урвах загварууд

Hanging Man буюу Дүүжлүүлсэн хүн

Дүүжлэгдэгч хүн нь, алхны загварын, баавгайн хувилбар юм. Ерөнхийдөө бол, өсөлтийн сүүлийг мушгиж үүсэх бөгөөд, доороо урт сахалтай, богино их биетэйгээр дүрслэгдэнэ.

Урт гол нь, авах захиалгууд их байсныг төлөөлөх ч, богино их бие нь, зарах захиалгууд илүү хүчтэй түрж байсныг батлана. Удаан үргэлжилсэн өсөлтийн дараа үүсч буй уг загвар, өсөлт ханасныг илтгэх дохио байх боломжтой.

Shooting Star буюу Харваж буй од

Дээрээ урт, доороо маш богино голтой, эсвэл доороо огтоос голгүй, жижигхэн их биетэй лааг "солир" гэнэ. Уг загвар нь, уруу харсан алхтай төстэй зурагдах ч, өсөлтийн үед үүсч, уналтыг илэрхийлдгээрээ ялгаатай.

Ханш сайн өссөн ч, зарах тал илүү идэвхтэй байгаагаар, баавгай сэрснийг анхааруулах эл загварыг, түүний араас бүрэлдэх лаагаар баталгаажуулвал зохистой байдаг.

Three Black Crows буюу 3 хар хэрээ

Урдах лааныхаа их биеэс хэтрэлгүй нээгдэж, түүний доод ханшийг давж хаагдсан, 3 цуварсан улаан лааг 3 хар хэрээ гэнэ.

3 цагаан цэрэг загвартай адил боловч, эсрэг чиглэлд үүсэх энэ загварын үед лаануудын гол богино байх нь чухал. Харин их биеийн урт нь, уналт цаашид үргэлжлэх эсэхийг илэрхийлнэ.

Bearish Harami буюу Хээлтэй баавгай

Урт ногоон лааг бараадаж, түүний их биеэс 2 тийш давж гарч чадаагүй, богино их биетэй, улаан лааг Харами баавгай гэнэ.

Энэ загвар 2-оос дээш өдөрт бүрэлдэх боломжтой ба, өсөлтийн орой дээр хэлбэрээ олж, зарах хүчин мөхөсдөж байгаагийн дохио болох нь их.

Dark Cloud Cover буюу Бараан хар үүл

Өмнөх ногоон лааныхаа их биеэс өндөрт үүссэн ч, түүний их бие дотор хаагдсан улаан лааны уг загварын цаана ихээхэн хэмжээний арилжаа хийгдсэн байх нь бий.

Уг загварын бүрэлдсэн шалтгаан нь, авах эрч, зарахаар солигдсоноос үүдэлтэй. Уг 2 лааны араас үүсэх, 3 дахь лааны улаан өнгийг, загварын дохионы баталгаанд тооцож болно.



Үргэлжлэх загварууд

Rising Three Methods буюу Өсөх 3 барил

Өсөлтийн үед үүсдэг энэ загвар, дараалласан 3 улаан лаагаар завсарласан, өсөлтөөс бүтдэг. Улаан лаануудын их бие нь, урдах лааныха их биеэс хэтрэхгүй байвал сайн.

Харин гайхал 3-ын араас үүсэх ногоон лааны уртаар, өсөлтийн үргэлжлэх чадамжыг нь, тодорхойлох боломжтой.

Falling Three Methods буюу Унах 3 барил

Дээрх загварын эсрэгцэл болсон уг загвар, уналт цаашид үргэлжлэхийг илтгэнэ.

Doji/Дожи

Нээлт болон хаалтын ханш тэнцэх эсвэл тун их дөхсөн үед, Дожи буюу зураас үүснэ. Дожид тооцогдохын тулд, ханшийн доод болон дээд хэмжээ хэр ч их савлаж болох ч, эцсийн ханш дээрээ, анхныхтайгаа адил/ойролцоо дүнг үзүүлсэн байх шаардлагатай. Энгийнээр бол Дожи нь, авах болон зарах хүчний тэнцвэртэй байдлын илрэл юм. Гэхдээ, Дожигийн өгөх дохио, нөхцөл байдлаасаа хамаарч харилцан адилгүй байж болно.

Нээлт/хаалтын шугам, голтойгоо харьцуулахад хаана байршиж байгаагаас хамаарч, Дожиг дараах байдлаар ангилна. Үүнд:

Gravestone Doji буюу Булшны чулуун Дожи

Баавгайд урвуулах энэ лааны дээд сахал нь, маш уртаар татагдсан байдаг. Илд, сэлэм, буруу харсан загалмайг санагдуулам хэлбэрээр дүрслэгдэнэ.

Long-legged Doji буюу урт хөлт Дожи

Эргэлзээ, шийдвэргүй байдал үүссэнийг илэрхийлэх, 2 зүгт сунасан голуудтай лаа.

Dragonfly Doji буюу Сонон Дожи

Нөхцөл байдлаас хамаарч, уналт, өсөлтийн алийг ч илтгэх боломжтой уг лааны загвар нь, загалмай, Т үсэгтэй төстэй харагддаг.

Дожигийн анхны, албан ёсны тайлбараар бол, нээлт/хаалт яг давхардсан байх ёстой байдаг. Харин, маш ойролцоо дөхсөн байвал түүнийг Spinning Top буюу ээрүүл гэнэ. Гэвч, крипто зах зээл нь өөрөө дэгдэлт ихтэй салбар учир, цэвэр Дожи үүсэх магадлал тун бага байдаг. Тиймээс, ээрүүлийг, Дожи хэмээн нэрлэж, хэрэглэх нь түгээмэл үзэгдэл болсон.

Ханшийн заагаас үүссэн лаан графын загварууд

Ханшийн зөрүүнээс хамаарч үүсдэг олон загвар бий. Өмнөх лааны хаалтаас багагүй зайд үүссэн, нээлт хоорондын заагыг алслалт гэдэг. Ийм зааг, арилжаа тогтмол, ихээр гүйцэтгэгдэж байгаа үед бараг харагдахгүй ч, авах/зарах ханшийн зөрүү ихтэй үед үүсэх тун өндөр магадлалтай байдаг. Гэхдээ, энэ төрлийн загвараас ямар 1 хэрэг болохуйц дохио хүлээн авах боломж бараг байдаггүй.


Лаан графын загваруудын талаарх өөр нэгэн нийтлэлийг, ЭНД-ээс үзээрэй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "TA-ний онцлох 12 лаан загвар"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad