Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Крипто валютийн ард орших, харилцан итгэлцэлгүйгээр зөвшилцөлд хүрэх боломжыг олгосон технологи бол, Блокчэйн юм.

Эхэн үе

Анхны санааг нь, Стюарт Хабер (Stuart Haber), В.Скотт Сторнетта (W. Scott Stornetta) нар 1991 онд танилцуулж байсан бөгөөд, тухайн үедээ бичиг баримтын засварлах, өөрчлөх, арилгах боломжгүй огноо болон цагийн тамганы зорилгоор бүтээж байжээ.

Өгөгдлүүдийг блокт бичиж хадгалдаг энэ арга, 1992 онд Мерклийн модны загварыг шингээснээр, 1 блокт олон өгөгдлийг бичих чадвартай болсны дээр, үр дүн нь илүү сайжирсан байна. Харамсалтай нь, Биткойныг танилцуулахаас 4 жилийн өмнө буюу 2004 онд уг технологи хэрэглээнээс бүрэн халагдаж, оюуны өмчийн эрх нь цуцлагдсан түүхтэй.

Дахин ашиглах боломжтой PoW

2004 онд, криптографч, тооцоолуурын шинжлэх ухаанч, 2-р Гарольд Томас Финни (Hal Finney), Reusable Proof Of Work (RPoW) системээ танилцуулсан байна. Уг систем нь солилцох боломжтой ч, дахин давтагдашгүй Hashcash-д суурилсан PoW хэлбэрийн токенийг хүлээн авч, Rivest-Shamir-Adleman (RSA) буюу Ривест-Шамир-Адлеман алгоритмаар баталгаажсан, хэрэглэгч хоорондоо солилцох боломжтой токенийг олгодог байжээ.

RPoW нь, хэрэглэгчийн токений эзэмшлийн эрхийг итгэмжлэгдсэн серверт олгож, түүгээрээ хянан шийдвэрлүүлэхээр загварчлагдсан тул, давхар зарцуулах асуудлыг шийдвэрлэж чадсан, найдвартай системд тооцогдож байв. Тийм ч учраас RPOW-ыг, крипто валютийн анхны загвар, криптогийн түүхийн суурийг бүтээгч хэмээн өргөмжилдөг. 

Биткойны сүлжээ

2008 онд, Сатоши Накамото гэх зохиомол нэртэй хэрэглэгч, (1 хүн эсвэл бүлэг хүмүүс байх боломжтой) P2P цахим төлбөрийн систем болох Биткойны танилцуулгыг анх нийтлэсэн бөгөөд, уг систем нь Hashcash-ийн адилаар PoW алгоритмд суурилсан боловч, техник хангамжинд даатгагдсан RPoW-ийн оронд, P2P-ын журмыг ашиглан, давхар зарцуулалтаас сэргийлсэн байдаг. 2009 оны 1-р сарын 3-нд, анхдагч блокыг Накамото олборлосноор, Биткойн мэндлэв. Уг блокыг хаасны урамшуулал нь 50 BTC байсан бөгөөд, түүний 10-г нь тухайн сарынхаа 12-нд Гарольд Финнид шилжүүлснээр, Биткойны сүлжээн дээрх анхны гүйлгээ хийгдсэн гэдэг.


Эфириум

2013 онд, Bitcoin Magazine хэмээх хэвлэлийн үүсгэн байгуулагчдын 1, програм хөгжүүлэгч, Виталий Дмитриевич Бутерин (Vitalik Buterin) Биткойнд, DApps хөгжүүлэхэд хэрэглэх кодчлолын хэлийг тусгаж өгөх хэрэгтэй байгааг илэрхийлсэн ч, Биткойн сонирхогчдын зүгээс хангалттай дэмжлэг хүлээж чадаагүй тул, ухаалаг гэрээ гэх кодчлолыг дэмждэг, дэлгэмэл платформ бүхий, Эфириум хэмээх цоо шинэ Блокчэйний сүлжээг хөгжүүлжээ.

Ухаалаг гэрээ нь, програм эсвэл код хэлбэрээр бүтээгдсэн байх бөгөөд, Эфириумийн Блокчэйн дээр суурилж, тодорхой нөхцөл бүрдсэн үед гүйлгээ хийх зарчмаар ажиллана. Ухаалаг гэрээ нь, харгалзах програмчлалын хэл дээр бичигдэж, bytecode-д хөрвүүлэгдэн, төвлөрсөн бус, Тюрингийн цогц бүхий виртуаль машин болох Ethereum virtual machine (EVM) дээр ачааллагдана.

Эфириумийн Блокчэйн дээр, хөгжүүлэгчид хэрэглүүрүүдийг хөгжүүлж, ажиллуулах боломжтой бөгөөд, өдгөө Эфириумд суурилсан, нийгмийн сүлжээний, тоглоомын, мөрийний, санхүүгийн хэрэглээний, арилжааны гэх зэрэг олон мянган DApps нийлүүлэгдээд байна.

Эфириумийн төлбөрийн үндсэн хэрэгсэл нь, Эфир. Ухаалаг гэрээг ачааллуулсны төлбөр болон гүйлгээний шимтгэлийг үүгээр тушаах ба, хэрэглэгч хооронд солилцох, бусад зоос, токеноор арилжаалах зэргээр ашиглах бүрэн боломжтой. Эдгээ Блокчэйн нь, зөвхөн крипто валют бус, өөр олон салбар, чиглэлд өргөнөөр ашиглагдах болсон ба түүний хэрэглээний хамгийн түгээмэл хэлбэрүүдтэй ЭНД-ээс танилцаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Блокчэйний үүсэл, хөгжил"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad