Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Binance Leveraged Token (BLVT) буюу Байнанс дээрх хөшүүрэгт токен гэдэг нь, хүчээр хөрвүүлэгдэх зэрэг эрсдэлгүй атлаа, крипто валютийн ханшаас хөшүүрэгдсэн өгөөжийг хүртэх боломжыг олгодог токенууд юм. Өөрөөр хэлбэл, олж болох ашгаа хөшүүргээр зузаатгах боломжыг, хөшүүрэгт төлвийг зохион байгуулалгүйгээр олж авах арга замыг BLVT гэнэ. Бүр нарийвчлан тодорхойлвол, барьцаа хөрөнгө байршуулах, хөшүүргийн шаардлагыг хангалттай түвшинд барих зэрэг татан буугдахтай холбоотой асуудлуудад огтоос санаа зовохгүй байх боломж зөвхөн энд бий. Хөшүүрэгт токений анхны загварыг, анх FTX гэх деривативийн бирж санаачилсан бөгөөд, өнөөг хүртэл ихээхэн маргаантай сэдэвт тооцогдсоор ирсэн. Учир нь, энэ төрлийн токенуудыг, урт хугацаандаа хэрхэхийг тааварлах бараг боломжгүй байдаг. Тийм ч учраас, Байнанс энэ байдлыг өөрчилж, BLVT-ийг танилцуулсан юм.

BLVT нь, Байнанс бирж дээрх Spot буюу энгийн арилжааны самбарт байршсан, арилжаалж болдог хөрөнгө бөгөөд нэгж бүр нь Perpetual Futures арилжааны нээлттэй төлвүүдийн багцыг төлөөлнө. Энгийнээр, BLVT-ийг хөшүүрэгт фьючерс төлвийн токенжуулсан хувилбар гэж ойлгож болно. Хамгийн эхэнд үүсгэгдсэн BLVT-ууд нь, BTCUP болон BTCDOWN байсан ба, BTCUP нь Биткойны ханшийн өсөлтөөс, BTCDOWN нь ханшийн уналтаас хөшүүрэгдсэн ашгыг олох зориулалттай байдаг. Эдгээр хөрөнгийн хөшүүргийн хэмжээ 1.25x-аас 4х байх ба хэмжээг нь ямар зарчмаар тогтоодгыг нийтлэлийн төгсгөлд тайлбарлая. Одоогоор BLVT-уудыг зөвхөн Байнанс бирж дээр л арилжаалах болохоос гадна, биржээс гаргах боломж хараахан бүрдээгүй байна.

BLVT-ы ажиллах зарчим

BLVT нь бусад хөшүүрэгт токенуудаас, хөшүүргээ тогтмол бариад байдаггүй буюу хөшүүргийн олон хувилбарыг зорилт болгон ашигладгаараа ялгардаг. Дээр, BTCUP болон BTCDOWN-ы хувьд, тэрхүү зай нь 1.25х-аас 4х байдгыг танилцуулсан байгаа ба энэ нь эдгээр токений хувьд зорилтот Perpetual хөшүүрэг нь болно. Ингэж зохицуулах болсон шалтгаан нь эрсдлийг бууруулж, ашгийг нэмэгдүүлэх явдал билээ. Гэхдээ уг хөшүүргийн хэмжээ яг хэд байгааг тодорхой харуулдаггүйн учир нь, хэн нэгэн тэдгээрийн тогтсон хугацаагаар өөрчлөгдөж буй давтамжыг илрүүлж, өөрт ашигтайгаар хэрэглэхээс сэргийлэх зорилготой байдаг.

Хөшүүрэгт токенуудыг Байнанс дээр, Spot буюу энгийн арилжааны самбарт байршуулсан байх ба төлөөлж буй үнэ цэнээр нь Redeem буюу гарган авч болдог. Гэхдээ гаргаж авах үед, түүнд хамаарах шимтгэлийг төлөх шаардлагатай болдгыг анхаараарай. Тийм ч учраас хар хунгын үзэгдэл тохиогоогүй л бол, BLVT-ийг гаргаж авахын оронд, Spot дээр төлвөө хаах нь илүү зардал багатай тусдаг. Түүнчлэн хөшүүрэгт токений хуудас дээр Net Asset Value (NAV) буюу цэвэр хөрөнгийн үнэлгээ гэх нэр томъёотой их таарах бөгөөд энэ нь, хөшүүрэгт токений үнэ цэнийг, USDT-ээр нэрлэсэн ханшийг тодорхойлно. Токеноо гаргаж авах үеийн үнэлгээг энэ үзүүлэлтээр хэмжих юм.

BLVT-ы хэрэглээ

Хөшүүрэгт токенийг дагасан томоохон эргэлзээг бий болгогч нь, volatility drag буюу савлагааны гэлдрэл хэмээх ойлголт байдаг. Энэхүү ойлголт нь, хэрэглэгчийн оруулсан хөрөнгөнд урт хугацаандаа хохирол учруулах хэлбэлзлийн нөлөөг илтгэх ба, хэдий чинээ их хугацааг туулна, төдий хэмжээний алдагдлыг дагуулах эрсдэлтэй байна. Түүнчлэн уг гэлдрэлийн уршгаар, хөшүүрэгт токенуудын үзүүлэх гүйцэтгэл сунжирч, сулрах нь бий. Хөшүүрэгт токенууд нь хүчтэй хандлагын болоод эрчийн үед илүү өгөөжтэй байх боловч, хажуу тийш чиглэлтэй хөдөлгөөний үед ашиг олох бараг боломжгүй байдаг. BLVT нь, олон хөшүүргийн аргыг ашигласнаараа энэ асуудлыг шийдэж чадсан. Өөрөөр хэлбэл, BLVT нь маш хүчтэй савлагааны үед л дахин тэнцвэржүүлдэг буюу тогтмол хугацаанд тэнцвэржүүлэлт гүйцэтгэдэггүйгээрээ онцлог. Хэдийгээр энэ шийдэл, дээрх асуудлыг бүрэн арилгаж чадахгүй ч, түүний нөлөөг асар ихээр бууруулж чадсан юм.

BLVT-ы хэрэглээний шимтгэл

Юуны түрүүнд арилжааны шимтгэлийг төлөх шаардлагатай тулгарах нь мэдээж. Гэхдээ BLVT нь, BTC, BNB, ETH зэрэг бусад крипто валютийн адилаар, Spot арилжааны самбар дээр байршсан байдаг тул, шимтгэлийн хувьд, тэдгээрээс өөрцгүй байх юм. Түүнээс гадна, үйл ажиллагааны зардал шимтгэлийг мөн төлөх шаардлагатай. Энэ төрлийн токенууд нь, фьючерс арилжаан дээрх нээлттэй төлвүүдийг төлөөлж байдаг тул, уг төлвөө нээлттэй хэвээр барихын тулд, түүний токенжуулсан хувилбарыг эзэмшигч нь өдөр бүр харгалзах дүнгийн 0.01% буюу жилд 3.5% төлөх шаардлагатай болно.

Мөн, BLVT эзэмшиж байгаа бол түүнээс гарах, төлвөө хаах дараах 2 үндсэн арга бий. Хялбар зам нь, тэдгээрийгээ арилжаалж орхих явдал юм. Харин тэдгээрийн төлөөлж буй үнэлгээгээр хөрөнгөө гаргаж авахыг хүсвэл, redemption fee буюу гаргалтын шимтгэл болох 0.1% төлөөд, хэтэвчиндээ харгалзах дүн бүхий USDT-ийг хүлээн авах боломжтой. Гэхдээ хэвийн нөхцөлд, арилжаагаар гарах нь илүү эдийн засгийн хэмнэлттэй байдгыг анхаараарай. Гарган авах арга нь, зөвхөн зах зээлийн маш тогтворгүй байдлын үед л ашигтай байж болдог. Дээрхээс гадна, Funding буюу санхүүжилтээ сайтар тооцох хэрэгтэй. BLVT нь фьючерс дээрх нээлттэй төлвийг төлөөлдөг тул, тэдгээрт харгалзах санхүүжилтийн шимтгэл бас уг токенийг дагаж байдаг. Хэдийгээр, токенжуулсан хувилбарыг нь эзэмшиж, арилжаалах үйлдэлд энэ шимтгэл хамаарахгүй ч, BLVT-ий ханшинд нөлөөлж байдгыг мартаж болохгүй.



BLVT-ыг худалдаж болон гаргаж авах

BLVT нь, Spot дээр арилжаалагдах хэдий ч, тусдаа цэсэнд байршдаг. Түүнрүү доорх зурагт харуулсны дагуу хандаж болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Binance Leveraged Token гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad