Сонгодог загварууд
Санхүүгийн салбарт TA гүйцэтгэх олон арга, хэлбэр бий. Зарим арилжаачид, үзүүлэлтүүд болон хэлбэлзүүрүүдийг ашиглаж байхад, зарим нь ханшийн хөдөлгөөнийг ажиж байдаг.
Лаан граф дээрээс ханшийн өөрчлөлтийн түүхийг харж болдог бөгөөд, түүний тусламжтайгаар түүх давтагдах үеийг олж таних боломж бүрдэнэ. Лаан граф дээр үүсэх загварууд нь харин, хөрөнгийн үнэлгээний түүхийг зургаар өгүүлж байдаг учир, түүнийг хэрэглэж ашиг олохыг зорих арилжаачид их байдаг.
Тэдгээр загваруудын заримыг сонгодог загваруудад тооцох ба, ийм загварууд нь, олонд хамгийн их танигдаж, үр дүнтэйд тооцогдох нь бий. Нийтийн итгэл үнэмшлээс хамааралтайгаар, үүсч, залуурдагдах ийм загварууд нь, шинжлэх ухааны ямар ч хууль, онолоор тодорхойлогдохгүй, эсрэгээр тухайн зах зээлд оролцогчдын сэтгэл зүй болон тэдгээрт өгөх анхаарлаас шууд хамаарч байдаг.
Туг
Урт хугацааны, ерөнхий чиглэлийн эсрэг зорих чигүүдийн нэгдлээс бүрдэх энэ загвар, ихэвчлэн ханшийн огцом хөдөлгөөний дараа бүрэлддэг. Харахад, нүхэнд зоосон далбааг санагдуулам хэлбэрээр дүрслэгдэх ба, нүх нь түлхэцийг, туг нь хүчитгэлийг илэрхийлнэ.
Flag буюу тугын загварыг, хандлага үргэлжлэхийн баталгаанд тооцож болно. Гэхдээ, уг загварыг дэмжих, арилжааны хэмжээг сайтар анзаараарай. Түлхэц дээр маш их арилжаа хийгдэж, хүчитгэл дээрх хэмжээ багасч байвал, илүү үр дүнтэй байдаг.
Бухын туг

Bull Flag: Ханш өсч байх үед, хүчтэй харвалтын дараа үүсэх бөгөөд, эцэстээ дахин өсөх үр дүнг үзүүлнэ.
Баавгайн туг

Ханшийн уналтын үед, хүчтэй цутгалтын дараа үүсэх бөгөөд, эцэстээ үргэлжлэн уруудах үр дүнг үзүүлэх энэ загварыг Bear Flag гэнэ.
Дарцаг

Тугын загваруудад хамаарах уг Pennant гэх загвар нь, ханшийн уналт болон өсөлтийн аль алинд тохиолдож, чиг хандлагыг нэгтгэх боловч, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж өөр өөр үр дүнг үзүүлдэг онцлогтой. Зарим тохиолдолд уг загварыг, гурвалжин загваруудын 1 гэж тооцох нь ч бий.
Гурвалжин
Ханшийн өөрчлөлтийг гурвалжинд багтаан, хэсэг зуур барьж байгаад, улмаар хандлагыг үргэлжлүүлэх эсвэл урвуулах өөр нэгэн чухал загвар бол, Triangle юм. Эдгээр загваруудыг ихэнхдээ, чиг хандлагыг түр саатуулах, зорилго тодорхойгүй загварт тооцдог.
Өөдөө гурвалжин

Тааз нь хөндлөн шулуунаар, шал нь өгсөх чиглэлтэй налуу шулуунаар дүрслэгдэж байгаа үед, Ascending Triangle гэх энэ загвар үүсдэг ба, загвар дотор цөөнгүй удаагийн шал болон таазын шалгалт хийгдэнэ. Худалдан авагчид, өмнөх ёроолд хүрэхээс өмнө давшилснаар, HL үүсгэснээр дээрх ойлтууд зурагдах ба, олон давтагдахын хэрээр, таазыг сэтлэх хүч хуримтлагдсаар, огцом үсрэлтээр сэтэлж, өсөлтийг үзүүлэх бөгөөд, уг загварын найдвартай байдлыг, түүн дээрх арилжааны хэмжээгээр тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл, өөдөө гурвалжинг бухын загварт тооцдог.
Уруу гурвалжин

Өөдөө гурвалжны эсрэг загварыг, Descending Triangle гэх ба, энэ загвар нь, хөндлөн шулуун шал, доош налсан шулуун таазуудаар ханшийн хөдөлгөөнийг хашсаар, эцэст нь доош гоожуулдаг баавгайн загвар юм.
Тэгш хэмт/Адил хажуут гурвалжин

Бараг тэнцүү түвшинд, унаж буй тааз, өгсөж буй шалаар дүрслэгдэх, уг гурвалжинг, Symmetrical Triangle гэж нэрлэдэг. Гэхдээ уг загвар нь, баавгай болон бухын алинд ч хамаарахгүй буюу үндсэн чиг хандлагыг дагадаг загвар юм. Дангаараа бол, чиглэлгүй хандлагыг бүтээгч загварт тооцогдоно.
Шаантаг
Шал болон тааз нь, 2-уулаа 1 чиглэлрүү тэмүүлэх ч, өөр өөр эрчийг үзүүлснээр хурц өнцөгт гурвалжинтай төстэй загварыг бүтээж байвал түүнийг, Wedge гэнэ. Ингэхдээ ханшийн хөдөлгөөн, энэхүү загвар дотроо улам бүр шахагдсаар, эцэст нь хандлага урваснаар өндөрлөдөг. Гэхдээ өгөх дохиог нь, арилжааны хэмжээгээр нь тулган баталж байх нь чухал.
Өргөгдсөн шаантаг

Rising Wedge нь, баавгайд урвуулах загвар бөгөөд, өгсөх хүчин туйлдсанаар хэвжиж, уналт дөхсөнийг илтгэнэ.
Унаж буй шаантаг

Буханд урвуулах энэ загварыг, Falling Wedge гэх агаад, шал шүүрдсээр залхсаны илрэл болдог.
#CoinMarketCap
Хос орой болон хос ёроол
Ханшийн хөдөлгөөн, M болон W хэлбэрийг бүтээх үед үүсэх загварууд нь, хандлага урвахын дохио болдог. Эдгээр загваруудын оройн болон ёроолын цэгүүд 1 түвшинд дүрслэгдэх албагүй ба, урвалт тохиохын баталгааг арилжааны хэмжээгээр гаргаж авбал зохилтой байдаг.
Хос орой

Double Top гэх энэ баавгайд урвуулагч загвар нь, 2 том өсөлтийн эхний оройг, 2 дахь орой эвдэж чадалгүй буцсанаар бүрдэх бөгөөд, өсөлтүүдийн араас залгах уналтууд нь, жигд дүрслэгдэх учиртай байдаг. 2 дахь уналт, 2 оройн дунд үүссэн ёроолоос доош сэтлэснээр, уг загвар буюу ханш цаашид унах нь батлагдана.
Хос ёроол

Хос оройн яг эсрэг загварыг, Double Bottom гэнэ.
Мөр ба толгой

Баавгайд урвуулдаг өөр нэгэн сонгодог загвар бол, Head and Shoulders билээ. 2 LH-оор хашигдсан, HH хэлбэртэй энэ загварын захын оройнууд болон, тэдгээртэй золгох ёроолууд ойролцоо түвшинд зурагдах ёстой. Тэдгээр ёроолуудын байрших түвшинг, Neckline буюу хүзүүний шугам гэх ба уг шал сэтэрснээр, загвар баталгаажна.
Урвуу толгой ба мөр

Inverse Head & Shoulders гэх эл загвар нь, мөр ба толгой загварын түрүүлгээ харсан байдлаар дүрслэгдэхээс гадна, түүний урвуугаар ажилладаг.
Загвартай холбоотой бусад нийтлэлүүдийг, доорх холбоосуудаар хандаж, сонирхоорой.
САНАМЖ: Дээрх загварууд дангаараа арилжааны төлөвлөгөө, шийдвэр болж чадахгүй учир, заавал давхар судалгаа, шинжилгээ, харьцуулалтыг гүйцэтгэж байгаарай. Уг нийтлэл нь санхүүгийн зөвлөгөө БИШ, зөвхөн мэдээллийн чанартайгаар бичигдсэн тул, үүнээс улбаалсан ямар ч эрсдэлд, уг блог болон түүний админууд хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу. Сонголт тань оновчтой, шийдвэр тань мэргэн байх болтугай!
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation