Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Блокчэйн технологийн үндсэн хэрэглээнүүдийн жагсаалт, тэдгээрийн товч танилцуулгыг ЭНД-ээс уншаарай.

Блокчэйн болон зах зээл гэсэн үгнүүдийг 1 өгүүлбэрт харах үед, бодолд тань өөрийн эрхгүй крипто валютийн арилжааны хурдтай хөгжин цэцэглэж буй экосистем төсөөлөгдөж байгаа биз? Блокчэйн технологи нь олон талын үр ашиг, хэрэглээтэй учир түүн дээр олон янзын зах зээл, биржүүдийг үүсгэн хөгжүүлж, хэрэглэж болдог.

Төлбөрийн хэрэгсэл, санхүүгийн нөөц, хөрөнгө нь биет болон биет бус (цахим) аль ч хэлбэртэй байж болно. Эдгээр төрлөөс хамаарахгүй, тэд бүгд өөрсдийн үнэ цэн, үнэлгээтэй байх ба түүнд нь түшиглэсэн зах зээл бий болсон байдаг.

Таамаглалын зах зээл гэж юу вэ?

Крипто валют болон хэлцлүүдийг бус, мэдээллийг арилждаг зах зээлийг prediction markets гэдэг. Энгийнээр бол, ирээдүйд ямар үйл явдал өрнөхийг мөрийцдөг талбарыг ийн нэрлэнэ. Тэр нь, ямар ч үйл явдал байж болох бөгөөд үүнийг илүү ойлгомжтойгоор тайлбарлах үүднээс доорх, тийм эсвэл үгүй гэх хариултыг л авах асуултыг жишээ болгов.

2025 он гэхэд, АНУ болон Европийг холбосон төмөр зам ашиглалтанд орсон байх уу?

4 хүрэхгүй жилийн дотор, ийм галт тэрэг үйлчилгээнд явж эхлэх боломжгүй гэдэгт итгэлтэй байвал "Үгүй" хасаа хэдийг худалдаад авчихаж болох бөгөөд уг хасаа нь, үнийн хувьд 0-ээс $1 USD хооронд ханштай ч байж болно. Заасан хугацаа болоход, тив дамжсан галт тэрэгний зам тавигдаж, тээвэр хийгдэж эхлээгүй байвал, "Үгүй" хасаагаа буцаагаад 1 АНУ доллараар сольж болох юм. Энэ үед харин "Тийм" хасаа үнэгүй болсон байна. Эсрэгээр, галт тэрэг явж эхэлсэн байвал, "Үгүй" хасаанууд үнэгүйдэж, "Тийм" хасаа бүр $1 USD үнэд хүрнэ.

Энэ хугацаанд, хүмүүсийн сэтгэл зүй болон холбоотой шинэ мэдээ мэдээллийн нөлөөгөөр ханш дээш, доош хэлбэлзэж байх ба бүтээн байгуулалт эхэлж, санхүүжилт төсөвлөгдсөн үед "Үгүй" хасааны үнэ өснө. Гэхдээ, хугацаанаасаа эрт буюу 2024 онд нээлтээ хийхээр болсныг албаны эх сурвалж зарлачихвал, "Тийм" хасаануудын үнэлгээ нэмэгдэнэ.

Хэдийгээр бусад арилжааны зах зээлийн адилаар, өсөх үү? буурах уу? гэдгийг таах гэж оролдож байгаа мэт харагдаж байгаа ч, таамаглалын зах зээлийг зөв ашиглаж чадвал, ирээдүйг зөгнөх маш хүчтэй зэвсэг болох боломжтой.

Таамаглалын зах зээл юугаараа онцлог вэ?

Мөрий тавьж байгаа оролцогч бүр, өөрсдийн шийдвэрийг ямар 1 мэдлэг, мэдээлэлд тулгуурлан гаргаж байгаа нь тодорхой. Ердийн мөрийнөөс ялгаатай нь, энэ зах зээлийн үед, үр дүнд нөлөөлөх гадны хүчин зүйлс бий.

Сэргэлэн хөрөнгө оруулагчид өөрсдийн судалгааг хийж, туршлага заах нь ойлгомжтой. Тухайн төслийн талаар бодит мэдээллийг бусдаас түрүүлж, шууд сувгаар олж авч чадах болон энэ төрлийн төсөл амжилтанд хүрэх магадлал хэр ихтэйг мэдэх нэгэн бол мэдээж, зөв л сонголтыг хийж таарна. Тиймээс, "таамаглалын зах зээл гэдэг бол, мэдээллийг цуглуулагчийн үүргийг гүйцэтгэгч" гэж тодорхойлж болох юм.

Дээрх галт тэрэгний үйлчилгээний жишээн дээр, "Үгүй" хасаа $0.90 USD, "Тийм" хасаа нь, $0.10 USD үнэлгээтэй байвал, ихэнх хүн энэ үйлчилгээ хугацаандаа багтаж эсвэл огтоос нэвтэрч чадахгүй гэж үзэж байгааг харж болохоор байна. Ингэж үзэх болсон шалтгаан нь, олдож буй бүхий л мэдээллээс хамаарч байгаа учир ийн нэрлэх нь ч аргагүй биз.

Хамаарах бүхий л мэдээллийг багцалж, шингээсний үндсэн дээр хөдөлж байдаг энэ салбар, хэдхэн мэргэжилтний мэдлэгээс илүүтэйгээр, "олны ухаан" гэх ойлголтыг дагадаг. Өөрөөр хэлбэл, эцсийн үр дүн нь, түүнийг ямар байна гэж олонхи бодож, итгэж байгаагаас хамаарна. Тэгэхээр, үүнийг нь анзаарч, ашиглаж чадвал, үр дүнг зөв баримжаалах боломжтой юм.

Дээрх онолд итгэгчид нь, таамаглалын зах зээлийг удахгүй бүрэлдэх шинэ нийгэм болох futarchy буюу фетархийн үндэс болно гэж үздэг.

Таамаглах сонголтуудыг заавал, "Тийм" болон "Үгүй" хасаагаар хязгаарлах шаардлагагүй. "Нэр дэвшигч А", "Нэр дэвшигч Б" эсвэл "Огцорно", "Улирна" зэргээр тохируулж, хэрэглэж болно.



Таамаглалын зах зээл ба Блокчэйн технологи

Таамаглалын зах зээл, маш хүчтэй багаж болох боломжтой. Гэхдээ түүнийг төвлөрсөн бус хэлбэрээр зохион байгуулж чадвал, үнэлгээ нь хамаагүй илүүгээр өсч болно. Өнөөгийн, уламжлалт платформын санал болгож чадах зүйлс нь, тухайн бүс нутгийн хуулийн зохицуулалт, хөгжүүлэгчийн сэтгэлгээний цар хүрээ зэрэгт баригдаж, үйлчилгээг үзүүлэгчид үйлчилгээний хөлс, хураамж, нэмэлт татварыг төлөх хэрэгтэй зэргээс шалтгаалан, ихээхэн хязгаарлагдмал байгаа нь үнэн.

Тэгвэл Блокчэйнд суурилсан, шинэлэг шийдэл нь, ямарваа тасалдал доголдолгүй, дундын зууч, тэдний оролцоо багатайгаас гадна хандах өргөн боломжыг олгох зэрэг давуу талуудтай байх юм.

Тасалдалгүй ажиллагаа

Уламжлалт биржүүд нь 1 хяналт, зохицуулалт доор төвлөрсөн байдаг тул, түүн дээр гарсан аливаа саатал нь, тухайн биржийн бүх хэрэглэгчдийн хандалтыг таслалдуулах аюултай байдаг. Халдагчдын дайралт, техникийн гэмтэл, урсгал засвар гээд юу эс тохиолдохыг тэр байг гэхэв. Харин төвлөрсөн бус хэлбэрийн зохион байгуулалттай үед энэ асуудалд огтоос санаа зовохгүй байх бүрэн боломжтой. Ялангуяа, ухаалаг гэрээгээр зохицуулагдаж байгаа үед, 1 талын алдаанаас шалтгаалсан хохирол учрах эрсдэл бүрэн арилна. Хэрэглэгч бүр тусдаа зангилаа болж, кодыг ажиллуулах учир, 1 хэрэглэгчийн гаргасан алдаа эсвэл зохисгүй үйлдэл нь бусдад нөлөөлөх боломжгүй байх юм.

Зуучлалыг халах боломж

Блокчэйнд тусгай эрхтэй хэрэглэгч буюу зохицуулагчийн хэрэг байхгүй. Бүх зүйлийг урьдаас боловсруулсан кодууд удирдаж байх учир, дундын зууч ч хэрэггүй болох юм. Энэ нь, зуучлалын хөлс зэрэг нэмэлт зардлыг бууруулах ач холбогдолтой. Түүнчлэн, хэрэглэгчид, оролцогч бусад талууд болон зохицуулагчийн алинд ч итгэхгүй байх тохиолдол их тул, зуучлагчийг, зальдах боломжгүй програмаар сольсноор найдвартай ажиллагаанд итгэх хандлагыг нэмэгдүүлэх давуу талтай.

Хориг хязгааргүй байдал

Хаанаас ч, хэдийд ч, хэнтэй ч, ямар ч хэлбэрийн мөрий тавих боломжыг Блокчэйн л бүрдүүлж өгч чадна. Уламжлалт систем дээр тавигдсан байдаг, газарзүйн болон зохицуулалтын бараг бүхий л хязгаарлалтууд, уг шинэ системд нөлөөлж чадахгүй.

Блокчэйний хутагын хүч

Товлосон хугацааг болох үед, аль хариулт үнэн болохыг blockchain oracle-ын тусламжтайгаар таних боломжтой. Энэ нь, гадаад буюу бодит ертөнцөөс мэдээллийг олж, түүний үнэн мөнийг тогтоодог хэрэгсэл бөгөөд, мэдээллээ хэд хэдэн эх сурвалжаас татах чадвартай байна.

Хамгийн энгийн, хялбар арга нь веб самбараас мэдээг олж татах арга юм. Гэхдээ ингэвэл, Блокчэйн хэрэглэсний хэрэггүй болж хувирна. Тухайн вебийг хөгжүүлэгчид нь, өөрсдийн эрх ашигт нийцүүлээд мэдээгээ бэлтгээд байвал, тэр "булхайг" ялж гарах ямар ч боломжгүй болно. Түүнээс гадна, өөрийн сонирхлоор залах хүсэлтэй этгээдүүд тухайн вебрүү халдах нь ихэснэ шүү дээ.

2 дахь арга нь, үнэн бодит мэдээллийг илгээсэн хүмүүсийг урамшуулдаг систем бүтээж ашиглах явдал юм. Гадаслах зэрэг аргыг нэвтрүүлэн хэрэглэж болох бөгөөд мэдээлэл оруулахын тулд хөрөнгөө барьцаалж, үнэнийг мэдээлснийхээ шанд барьцаагаа авах үедээ урамшуулал хүртэх, эсрэг тохиолдолд барьцаан дахь хөрөнгөө алдах зэргээр шийдэж болно. Хамгийн анхны Блокчэйн дээр бүтээгдсэн таамаглалын бирж болох Augur нь яг ийм бүтцээр ажиллаж байна. Мөн, Gnosis зэрэг төвлөрсөн, төвлөрсөн бус хэлбэрээ сонгож болдог бирж ч бий.

Хэдийгээр блокчэйний хутаг нь, таамаглалын зах зээлд ашиглахад хамгийн тохиромжтой хэрэгслээр нэрлэгдээд байгаа хэдий ч, дөнгөж мэндэлсэн шинэхэн ойлголт учир, Design Flaw Attack буюу загварчлалын алдааг ашиглах халдлага болон бусад төстэй дайралтуудад өртөх эрсдэл өндөртэй байгааг анхаарч байвал зохистой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Блокчэйний хэрэглээ : Таамаглалын зах зээл"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad