Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


SegWit-с хойш, Биткойнд тусгахаар нэр дэвшүүлсэн сайжруулалтын саналуудаас, Шнорын гарын үсгийн хамтаар, хамгийн их хүлээлт үүсгэж буй, сонирхолтой технологи бол, Taproot буюу үндэс юм. Үндэс нь, Биткойны хэлний ажиллах зарчмыг өөрчилж, нууцлал, аюулгүй байдал, өргөжих чадварыг өсгөн нэмэгдүүлэх ач холбогдолтой, чухал шийдлээр тодорхойлогдоод байгаа бөгөөд эдгээр давуу талуудыг олохын тулд Шнорын гарын үсэгтэй хослуулан нэвтрүүлэх шаардлагатай.

Биткойн, крипто валютууд дундаа хамгийн "босоо" хөрөнгө бөгөөд, өдийг хүртэлх хугацаандаа, Mt. Gox-ийн сэт салаалалтын хак зэрэг олон олон даваанд бүдэрсэн ч, сонирхогч, дэмжигчдийнхээ бат итгэлээр эргэн өндийсөөр байгаа билээ. Гэвч, дээрх 3 асуудлыг яавч орхигдуулж болохгүй болоод байгаа ба үндэс нь, яг тэдгээрийг л шийдвэрлэх зорилготой шинэчлэлт болох учиртай юм.

Нийтийн буюу ил Блокчэйн дээр бүтээгдсэн учир, сүлжээн дэх хувийн мэдээллийн аюулгүй байдал нь, сүүлийн үед эмзэглэх сэдэв болох болсон. CoinJoin болон холилтыг ашиглан эл асуудлаас зайлсхийж болох ч, эдгээрийн аль нь ч Биткойны дээрх сул талыг залруулж чадахгүй нь харамсалтай. Тэгвэл үүнд хамгийн тохиромжтой гаргалгаагаар, үндэслэлтийг нэрлэж болно.

Үндэс нь, Биткойны сүлжээнд, сул салаалалт хэлбэрээр нэвтэрч, түүний кодчлолд өөрчлөлт оруулах замаар, хувийн мэдээллийг нууцалж, хамгаалах болон нарийн төвөгтэй, цогц шилжүүлгүүдтэй холбоотой сайжруулалтыг нэвтрүүлэх давуу талтай. Үндэслүүлсний ачаар Биткойн, хугацаа заан түгжих, MultiSig шаардлагад илүү нийцэх зэрэг хэд хэдэн давуу талыг олж авах юм. Олон тусдаа гүйлгээ шаарддаг үйлдлүүдийг гүйцэтгэх үед, өнөөгийн тохиргооны дагуу түүнийг хэн ч хараад таних боломжтой байдлыг үндсээр нь өөрчилж, 1 гүйлгээ мэт харагдуулах байдлаар нууцлалын илүү дэвшилтэт шийдлийг бүтээж, Биткойны хөгжлийг шинэ шатанд хүргэх боломж үүнд бий.

Түүгээр ч зогсохгүй үндэслэлт нь, Биткойны код ажилласан гэдгийг ч далдлах боломжыг олгох чадвартай. Энгийнээр бол, үндсийг ашиглан хийсэн гүйлгээг, хөндлөнгийн этгээд хараад, LN сувгаар эсвэл P2P сүлжээгээр шилжүүлсэн үү, эсвэл бүүр ухаалаг гэрээгээр дамжуулсан уу гэдгийг таних боломжгүй болно гэсэн үг. Ингэхдээ үндэс нь бүх гүйлгээг, P2P мэт харагдуулах боловч, илгээгч болон хүлээн авагчийн хаягуудыг далдалж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Үндсийг анх, Биткойны цөмийн хөгжүүлэлтэнд оролцогчдын 1, Грег Максвелл (Greg Maxwell) 2018 оны 1-р сард танилцуулж байсан ба, 2020 оны 10-р сард цөмийн кодын санд бичигджээ. Шинэчлэлтийг бүрэн нэвтрүүлэхийн тулд, зангилаанууд үндсийн шинэ зөвшилцлийн дүрмүүдийг дагах хэрэгтэй бөгөөд, нэвтрүүлж дуусмагц, идэвхжүүлэхээр хүлээж байна.


Үндэс, Биткойн ямар ашгийг авч ирэх вэ?

Дээр танилцуулсанчлан үндэс нь дангаараа нууцлалын том давуу талыг авч ирэхээс гадна, түүнийг Шнорын гарын үсэгтэй хослуулснаар, гүйлгээний гүйцэтэлийн хурдыг нэмэгдүүлэх давуу талтай. Түүнчлэн, эдгээр сайжруулалтуудыг дагасан дараах үр дүнгүүдийг үзүүлэх боломжтой. Үүнд:

  1. Блокчэйнрүү илгээх, хадгалах өгөгдлийн хэмжээ багасна.
  2. Нэгж блокт бичигдэх гүйлгээний тоо хэмжээ нэмэгдэх буюу секундэд боловсруулах гүйлгээний тоо ихэснэ.
  3. Шимтгэл буурна.

Тэгээд болоогүй, үндсийг ашиглаж байгаа үед гарын үсгүүд уян хатан шинжээ алдах буюу баталгаажуулахаас өмнө засч, өөрчлөх боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдал улам батжих давуу талтай. Эдгээр давуу талуудыг олж авсны дараа Биткойндавхар зарцуулалт гэсэн 1 л том асуудалтай үлдэнэ. Гэвч, үүнийг шийдвэрлэх гаргалгааг мэргэжилтнүүд хайсаар байгаа бөгөөд, удахгүй олж, нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Taproot гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad