Айдас, шуналын дүйцэл гэж юу вэ?
Крипто зах зээл дэх сэтгэл хөдлөлийг хэмжиж, 0-ээс 100 үнэлгээгээр харуулах индексийг Fear and Greed Index (FGI) гэнэ. Үнэт цаасны зах зээлийн CNNMoney Fear and Greed Index-тэй адил үзүүлэлт гэж ойлгож болно.
Уг хэмжүүр 0-ээс 49-ийн хооронд зааж байвал, ханш зохих хэмжээнд үнэлэгдэж чадаагүй буюу нийлүүлэлт их байгааг, 51-с 100-г зааж байвал, ханш хөөсөрч, хөөрөгдсөн байгааг, 50 нь ханш зохих түвшинд байгааг илтгэнэ гэж үзнэ. Арилжаанд хэдийд орох, гарахаа шийдэхэд энэ хэмжүүр чухал үүрэг гүйцэтгэх боломжтой тул, төлөвлөгөөндөө заавал тусгахыг эрхэмлээрэй.
Сайн арилжаачид, шийдвэр гаргахын өмнө заавал харгалзах өгөгдлүүд, мэдээлэлд шинжилгээ хийдэг. Графыг нь ажиглах, FA гүйцэтгэх болон догдлолыг хянах нь ямагт мэргэн сонголт байх болно. Гэвч, дээрх бүх үзүүлэлтүүдийг олон дахин гүйцэтгэх нь, цаг хугацаанд ихээхэн халгаатай. Тэгвэл, догдлол болон FA-г хослуулсан, FGI-г ашиглаж энэ асуудлыг шийдэж болох юм. Уг үзүүлэлтийг дангаар нь ашиглахад зохисгүй ч, өнөөгийн зах зээлийн төлвийг багцаалдах наад захын баримжааг олж авахад тун тохиромжтой хэмжүүр болдог.
Дээр дурьдсанчлан, хувьцааны зах зээлийн FGI-г хэмжих хэрэгслийг CNNMoney бүтээсэн бөгөөд, түүнээс нь сэдэвлэж, крипто валютийн зах зээлийн ийм дүйцлийг хэмжих самбарыг alternative.me хөгжүүлсэн байдаг.
Айдас давамгайлах нь, сандарч зарах, ханш унахын дохио болж болох хэдий ч, энэ нь баавгайн зах зээлийн хандлага урт хугацаагаар үргэлжлэхийг илэрхийлэл болж чадахгүй. Харин, одоогоор нийт арилжаачид, хөрөнгө оруулагчдын сэтгэл санаа, тайван бус, түгшүүртэй байна гэж ойлгох нь зөв.
Шунал нь, айдсын эсрэг буюу ханшийн өсөлт, хөөсрөл явагдах магадлал бүрдсэн байгааг заана. Энэ үед FOMO маш хүчтэй төвлөрч, тухайн хөрөнг(үүд)ийн үнэлгээг хэт хөөрөгдөх нь бий.
Криптогийн айдас ба шуналын дүйцлийн хувь хэмжээний өнөөдрийн дүнг харахыг хүсвэл, ЭНД дарна уу.
Айдас, шуналын индекс яаж ажилладаг вэ?
Уг үзүүлэлт өдөр бүр шинэчлэгдэх бөгөөд, зөвхөн Биткойн дээр л хэмжилт хийж байна. Гэхдээ бараг бүх зоос/токенууд, Биткойны ханшийг дагаж хөдөлдөг тул, уг хэмжүүрийг нийт зах зээлийн хэмжээс гэж хүлээн зөвшөөрөхөд 1 их буруудахгүй болов уу. Удахгүй, Эфириум болон Байнанас зоосууд, "өрх тусгаарлаж", Биткойныхоос тусдаа хөдөлгөөнд орохыг үгүйсгэхийн аргагүй юм.
Энэхүү үзүүлэлтийг 4 хэсэгт ангилж үзэх ба, тэдгээр нь:
- 0-24: Хэт түгшүүртэй (улаан);
- 25-49: Айдастай (улбар, шаргал);
- 50-74: Шунал хөдөлсөн (шар, цайвар ногоон);
- 75-100: Хэт даварсан (ногоон).
FGI нь дараах хүчин зүйлсийг хамааруулж тооцдог.
- Савлагаа - Биткойны өнөөгийн ханшийг, сүүлийн 1-ээс 3 сарын хугацаан дахь ханшийн дундажтай харьцуулж гаргасан тоо нь, уг үзүүлэлтийн 25 хувийг бүрдүүлнэ.
- Эрч ба арилжааны хэмжээ - Өнөөдрийн арилжааны хэмжээ болон ханшийн эрчийг, сүүлийн 1-ээс 3 сарын дундажуудтай харьцуулах ба ийнхүү тогтоосон дүн нь, FGI үзүүлэлтийн 25 хувийг тодорхойлно. Тасралтгүй, их хэмжээгээр арилжаалагдаж байгаа нь, арилжаачдын шунал их байгааг илтгэдэг.
- Нийгмийн сүлжээ - Жиргээчдийн ертөнц дахь Биткойны #цохолт, тэр дундаа түүний хандалтын хэмжээг тандах нь, энэхүү үзүүлэлтийн 15% болно. Уг хэмжээ ихсэх нь, шунал түгж байгааг илэрхийлнэ.
- Биткойны ноёрхол - Бусад зоосуудтай харьцуулахад, Биткойн зах зээлийг хэр хамарсан байгааг заах энэ үзүүлэлт, айдас/шуналын дүйцлийн 10 хувийг бүрдүүлнэ.
- Google хайлтуудын хандлага - Биткойнтой хамааралтай хайлт хэр их хийгдэж байгааг хянаж, хэмжих нь, зах зээлийн төлөв, түүнд хандах арилжаачид болоод сонирхогчдын байр байдлыг таних чухал арга болдог. "Биткойн луйвар", "Биткойн хөөс" зэрэг түлхүүр үгээр хийгдсэн хайлтууд төлхүү хийгдэж байвал, айдас илүү ноёрхсон байгааг таних боломж бүрдэх ба уг хэмжүүр, FGI-ийн 10 хувийг тодорхойлно.
- Судалгаа - Хөрөнгө оруулагчдыг тандах санал асуулгыг авахаа болиод багагүй хугацаа өнгөрч байгаа ч, эндээс гарсан дүгнэлт нь, хэмжилтийн 15 хувийг бүрдүүлдэг байсан.
#CoinMarketCap
Веб: coinmarketcap.com
FGI яагаад чухалд тооцогддог вэ?
Уг үзүүлэлтийн огцом өөрчлөлт нь, зах зээлийн цочир хөдөлгөөнийг урьдчилан таних, түүнээс өмнө харгалзах нүүдлээ хийх боломжыг олгох давуу талтай. Зах зээлийн үнэлгээг, индекстэй харьцуулснаар, 3 сарын хугацаанд ямар үзэгдэл, үр дүнтэй таарч болох байсныг доорх жишээнд харууллаа.
- 2021 оны 4-р сарын 26: Шунал 73, айдас 27 зааж байв.
- 2021 оны 5-р сарын 12: Шунал 68, айдас 26-руу хурдтай шилжсэнийг залган ханшийн уналт эхэлсэн.
Эдгээрийг зах зээлийн үнэлгээтэй харьцуулж, шалгавал:
4-р сарын 26-нд, $1.78 их наяд USD байсан үнэлгээ, удаах сарын 12 гэхэд, $2.53 их наяд USD хүржээ. Эндээс, айдас шуналаар, шунал айдсаар солигдох явц, тэдгээрийн үр дагаврыг харж болохоор байна. Дээрх жишээгээр, арилжаанд орох/гарах цэг/бүсээ олоход FGI нэн онцгой үүргийг гүйцэтгэж болохуйц харагдаж байгаа ч, зөрүүтэй эсвэл эсрэг дохио өгөх эрсдэл үргэлж байдгыг мартаж болохгүй.
Урт хугацааны шинжилгээндээ уг индексийг ашиглаж болох уу?
Хүний сэтгэл зүй гэдэг өөрөө тогтмол хувьсч өөрчлөгдөж байдаг зүйл. Крипто зах зээл ч мөн адил, асар их хэлбэлзэлтэй салбар учир, айдас, шуналын дүйцлийг урт хугацаанд хэрэгжүүлэх арилжаа, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгахад тохиромжгүй. Баавгай, бухын аль ч үед, айдас болон шунал олон дахин ээлжилж, тохиолдоно. Савлуурт арилжаа эрхлэгчдэд энэ нь таатай боломжуудыг гаргаж өгөх боловч, удаан HODL хийх хэрэглэгчдэд, хэрэг болохоосоо болохгүй нь их байдаг. Тиймээс, урт хугацаанд нөлөө үзүүлэх бусад хүчин зүйлсийг судлах нь илүү үр дүнтэй байх болов уу.
Гэхдээ, аливаа шинжилгээний аргууд дангаараа, шийдвэр гаргах найдвартай эх сурвалж, хүчин зүйл болж чаддаггүйг анхаарч, тэдгээрийг хослуулан хэрэглэхийн хажуугаар, эрсдлийн зохицуулалтаа заавал гүйцэтгэж байх хэрэгтэйг анхаараарай. Энэхүү нийтлэл нь, санхүүгийн зөвлөгөө БИШ бөгөөд, Таны гаргасан шийдвэрт, уг блогын админууд ямар 1 байдлаар хариуцлага хүлээхгүй тул юу хийж байгаагаа сайтар ухаарсныхаа дараа л шийдвэрээ гаргана уу. Криптог сонирхож, хүч үзэхээр шийдсэн бол эрсдлээ сайтар тооцоолж, зөвхөн алдаж чадах хөрөнгөөрөө л ороорой.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation