Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Блокчэйн улс төржих үед, сэт салаалалт явагдаж, шинэ төсөл мэндэлдэг ба, ийм байдлаар үүссэн төслүүдийн анхны жишээнүүдийн 1 нь, Биткойн Каш (Каш нь, бэлэн мөнгө гэсэн үг) буюу товчоор BCH юм. 2017 онд анх, хөгжүүлэгчид, хөрөнгө оруулагчид, төслийн удирдагч болон зохион байгуулагчид, олборлогчид нэгдэн санаачилж, хэрэгжүүлснээр бий болсон энэхүү "өөр" Биткойны үндсэн зорилго нь өргөжих чадвар сайтай, шимтгэл багатай, P2P хэлбэрийн цахим мөнгийг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэх явдал байв. Уг төслийг мөн, Bitcoin ABC (Adjustable Blocksize Cap буюу блокын хэмжээг тохируулах боломжтой хөрөнгө) гэж нэрийдэх нь ч бий.

Блокчэйний өргөжих чадвар

2017 онд, Биткойны сүлжээ ачаалалдаа булагдаж, шимтгэл нь тэнгэрт хадсанаар, бага шимтгэлтэйгээр, шуурхай гүйлгээ хийх, төлбөрийн системийг бүтээх зорилгоо гүйцэлдүүлж чадахааргүй түвшинд байгаагаа нотлон харуулсан. Блокын хэмжээг нэмэх шийдлийг санал болгож, түүнийг нэвтрүүлэх эсэх талаар Биткойн сонирхогч, хөгжүүлэгч бүр талцан мэтгэлцсээр, эцсийн үр дүндээ өөрчлөхгүй үлдээх, тэгэхдээ өөрчилсөн хуулбарыг давхар хөгжүүлэх шийдвэрт хүрсэн нь BCH-ийн үндсийг тавьжээ.

BCH-г сэт салаалж гарч ирсний дараахан буюу 2015 онд, Биткойны сүлжээн дээр, удтал хүлээгдсэн сул салаалалт хэлбэрийн сайжруулалт болох SegWit хийгдсэнээр сүлжээний тэлэх, шингээх чадвар нэмэгдсэн. Уг шинэчлэлтийг, BCH-ийн санааг танилцуулагдахаас ч өмнө зарласан байсан хэдий ч, хүмүүс BCH-ийн шийдлийг зориудаар сөрж, өөр гаргалгааг нэвтрүүлсэн нь энэ гэж ойлгох нь элбэг байдаг. BCH-ийг дэмжигчдийн дундаас онцлох төлөөлөгчдөөр, Битмайны үүсгэн байгуулагчдын 1 Жихан У (Jihan Wu), bitcoin.com-ийн гүйцэтгэх захирал Рожер Вер (Roger Ver) нарыг нэрлэж болно.

BCH яаж ажилладаг вэ?

Биткойн Кашийг, Биткойны эх кодоос хуулбарлан бүтээсэн учир, эдгээр крипто валютуудын хооронд төстэй тал маш их бий. Аль аль нь, PoW алгоритмаар ажиллах ба, сүлжээнд нь хандах, нэгдэх, хувь нэмрээ оруулах эрх бүх нийтэд нээлттэй байдаг.

Сэт салаалалтаас өмнө, хэтэвчиндээ BTC хадгалсан байсан бүх хэрэглэгчид, салаалалтын дараа, түүнтэйгээ адил хэмжээний BCH-г эзэмших эрхтэй болсон нь, хаягуудын төстэй загварчлалынх нь ач гавъяа юм. Түүнчлэн, BCH нь, Биткойны адилаар 21 саяын нөөцтэй бөгөөд, 10 минутанд 1 блок хаагдах зохицуулалттай. Хагаслалтын хууль нь ч ижил буюу шинээр нийлүүлэгдэх токений хэмжээ, 210'000 блок тутамд, тодруулбал 4 жил тутамд, 2 дахин багасч байхаар тохируулагдсан байдаг.

Гэхдээ, BCH дээр, блокын хэмжээг өөрчилж болдог онцлогтой. Ингэснээр, 1 блокт бичигдэх гүйлгээний мэдээллийн хэмжээг нэмэх боломжтой болсон ба, нарийвчлан авч үзвэл, 1 Mb-ийн хязгаарыг эхлээд 8 Mb хүртэл, дараа нь дахин 32 Mb хүртэл, нийтдээ 2 удаа өсгөжээ. Гэхдээ, бодит байдал дээр, 1 Mb-аас илүү хэмжээтэй блок үүсгэх шаардлага, үүсгэж ашигласан тохиолдол нь хуруу дарам цөөхөн байгааг доорх графаас харж болно.

Дээрх зурагт, BTC болон BCH-ийн блокын хэмжээний харьцуулалтыг харуулав. Эх сурвалж: bitinfocharts.com

Биткойн, Биткойн Каш 2, хоёул difficulty adjustment algorithm (DAA) буюу хүндрэл тохируулагч алгоритмыг ашиглан олборлолтын хүндрэлийг зохицуулж байдаг боловч, Биткойн 2016 блок тутамд 1 удаа энэхүү зохицуулалтаа гүйцэтгэдэг бол, BCH нь, блок тутамд гүйцэтгэж байдгаараа ялгаатай.

Түүнчлэн BCH нь, хүндрэлийг бууруулахын хажуугаар, олборлогчдыг татах зорилгоор, emergency difficulty adjustment (EDA) буюу гэнэтийн хүндрэлийг тохируулагч гэх шинэ алгоритмыг нэвтрүүлж байсан түүхтэй. Харамсалтай нь, энэхүү алгоритмыг, түүний тогтвортой бус ажиллагаанаас нь шалтгаалан буцаан халсан гэдэг. Гэхдээ EDA-ийн ачаар, BCH-ийн хаасан блокын тоо, BTC-ыхоос олон мянгаар түрүүлээд байгаа билээ.

2019 оноос, BCH-д Шноррийн гарын үсэг гэх, өөр төрлийн цахим гарын үсгийг хэрэглэж эхэлсэн ба, үүнийхээ ачаар BCH нь, Биткойноос илүү энгийн бөгөөд, нууцлал, хамгаалалт өндөртэй болоод байгаа. Уг гарын үсгийг дараагийн нийтлэлдээ тодорхой танилцуулъя.

BCH-ийн онцлог чанрууд

  1. Эх код нь, Биткойны албан ёсны журмаас шууд хуулбарлагдаж бүтээгдсэн.
  2. Нөөцийн хязгаартай (21 сая ширхэг).
  3. PoW алгоритмыг ашигладаг учир, аюулгүй байдлаар хамгийн найдвартайд тооцогдох боломжтой.
  4. Аварга хэмжээтэй блокуудыг үүсгэх чадамжтай.
  5. Сатоши Накамотогийн анхны зорилгод, Биткойноос ч илүү нийцсэн гэж үзэх хүмүүс цөөнгүй бий.
  6. Блок хаагдах бүрт шинэчлэгдэх, маш өндөр хувьсах чадвартай DAA ашигладаг.
  7. SegWit тусгагдаагүй.
  8. Шноррийн гарын үсгийг нэвтрүүлэн хэрэглэж байгаа.
  9. Сүүлд хийгдсэн сайжруулалтын ачаар, ухаалаг гэрээтэй харьцах боломжтой болсон.

Өдөр тутмын хэрэглээнд

BCH нь, мөнгөний үүргийг Биткойноос илүүтэйгээр гүйцэтгэх чадвартай гэж үзэх хүмүүс их байдаг. Олон давтамжтай болон бага хэмжээтэй гүйлгээнд, шимтгэл багатай, хурдтай төлбөрийн хэрэгслийг сонгох нь мэдээжийн хэрэг. Гэвч одоогоор, BCH-ийг хүлээн зөвшөөрсөн албан газар, үйлчилгээний төв тун цөөн байна. bitcoin.com-ийн газрын зураг дээр, BCH-г төлбөрийн хэрэгслээр зөвшөөрсөн газруудыг олноор харуулж байгаа ч, дийлэнх нь BTC-оор л арилжаа хийж байгааг анхаараарай.

Уг токен, түүний хөгжүүлэгчид, нийгмийн сүлжээ, түүхэн үзүүлэлтүүдийн талаарх бүхий л мэдээллийг CMC веб дээрх хуудсаас нь авах боломжтой ба, ЭНД дараад тус хуудсанд нь хандаж болно.


BCH-ийг хаана хадгалах боломжтой вэ?

Миний зүгээс, Trust Wallet-г санал болгож байгаа ч, Ledger, Trezor, Cobo Vault, Electrum Cash, bitcoin.com, Coinomi зэрэг өөр бусад зөндөө хэтэвчүүдээс сонгож ашиглаж болно. Гэхдээ, Биткойн болон Биткойн Кашийн хаягуудыг сольж ашиглаж болохгүйг анхаараарай. Тусдаа сүлжээнд ажиллаж байгаа учир, зөрүүлж илгээсэн тохиолдолд, тухайн хөрөнгөө бүр мөсөн алдах аюултай байдаг шүү.

Bitcoin SV гэж юу вэ?

2018 онд, Биткойн Кашийн дэмжигчид дундаас, дахин 1 бүлэг өрх тусгаарласнаар, Bitcoin Satoshi Vision (өөрөөр, SV болон BSV гэдэг) буюу Сатошигийн зөгнөсөн Биткойн хэмээх крипто валют үүссэн. Энэхүү токений хувьд, блокын хэмжээний хязгаар нь, BCH-ийхээс ч агуу буюу 2 Gb (1 Gb = 1024 Kb) хүрэх ч боломжтойгоор загварчлагдсан байдаг.

BSV-ийн сэт салаалалтыг түүхэнд, хэшийн дайн гэж тодорхойлсон хэдий ч, BSV нь, крипто сонирхогчдын анхаарлыг төдийлэн татаж чадахгүй байсаар өдийг хүржээ. Үүний шалтгааныг, хөгжүүлэгчид болох Крейг Стивен Райт (Craig S. Wright), Калвин Аяэ (Calvin Ayre) нарын өөрсдийгөө, Сатоши Накамото хэмээн зарласан ч, нотлож чадаагүйтэй нь холбон тайлбарлаж болох юм.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Bitcoin Cash гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad