Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

2016 онд, тухайн үеийн ханшаар 16 сая орчим АНУ доллар буюу 30'000 BTC хөрөнгө оруулалтыг ICO-оороо дамжуулан босгож, өөрийн Waves сүлжээг нээж байсан уг төсөл нь leased proof-of-stake (LPoS) буюу Барьцааны баталгааг түрээслэсэн зөвшилцлийн алгоритмыг, өөрийн Waves-NG протоколтой уялдуулан хэрэглэдгээр загварчлагдсан бөгөөд эдгээрийнхээ ачаар өргөтгөх асар уудам боломж, гүйлгээ дамжуулах гайхалтай өндөр чадамжтай болсон.

Уг төсөл нь:

  1. Бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэхэд төгс нийцэх Блокчэйн экосистем;
  2. Крипто токен хялбархнаар бүтээх, ухаалаг гэрээг амархан ойлгоод биччих, P2P арилжааны DEX-г нарийн мэдлэг шаардлагагүйгээр загварчлах, DApps болон веб хуудсуудтай холбогдох аюулгүй бөгөөд тохиромжтой замыг бүтээх г.м. олон төрлийн хэрэгцээнд нийцэх төрөл бүрийн хэрэгслүүд;

зэргийг хөгжүүлдэг.

Анх гарахдаа, PoS алгоритм дээр ажиллаж байсан ба ICO-нхоо дараахан бүх 100 сая токеноо цөмийг нь түгээсэн. Тэгээд, 2017 оны 5-р сард LPoS алгоритмаа хөгжүүлснээр, Waves lite буюу өөрийн сүлжээний цомхон зангилааг ачааллуулагч програмаа хэрэглээнд нэвтрүүлсэн байдаг. Уг програм нь, бүхэл зангилааг ачааллуулалдаггүй хэрэглэгчдийг, олборлогчдод токеноо зээлдүүлэх боломжыг бүрдүүлж өгсөн. Уг зээлсэн/түрээслэсэн зоос нь арилжиж, шилжүүлж болохгүй болж түгжигдэх боловч, түүнд нь эзэмшигчээс нь өөр хэн ч хандах эрхгүй хэвээр байх юм. Үргэлжлүүлэн түрээслүүлэх сонирхолгүй болсон үедээ, шууд цуцлаад, хөрөнгөө гаргаж авах эрх нь бүрэн нээлттэй байдаг тул түрээслүүлэхэд ямар ч эрсдэл байдаггүй.

Тэдгээр токенийг түрээслэн олборлолт явуулж буй олборлогч нар нь, PoS алгоритмын адилаар хэн нь илүү хөрөнгө байршуулснаасаа хамааран, түрүүлж блок хаах эрх авахаар өрсөлдөн ажилладаг ба блок хаасны урамшуулал гэж байхгүй учир зөвхөн гүйлгээний шимтгэлээр л цалинждаг.

LPoS нь сүлжээний аюулгүй байдлыг 2 талаар сайжруулсан. Тэдгээр нь:

  1. Сүлжээний аюулгүй байдлыг хамгаалахад зориулан битүүмжилж буй токены хэмжээ их байх тусам, 51% дайралт хийхэд хэцүү болдог ба битүүмжлэх боломжыг нь тусгаж өгсөн нь уг алгоритмын давуу тал болж байгаа.
  2. Зээлдүүлэх хөрөнгөө cold хэтэвчинд байршуулсан байж болдог нь хакдуулах эрсдлийг бараг бүрэн үгүй хийсэн. Гэхдээ энэ үед сүлжээнд холбогдож байх ёстой зангилаанд багахан хэмжээний хөрөнгийг байршуулах шаардлагатай байдаг.

Waves-NG гэж юу вэ?

Сүлжээг сайжруулах зорилгоор, 2017 оны 12-р сард хийгдсэн уг протоколын өргөтгөл нь, Биткойнд хийгдэж болох сайжруулалтын Bitcoin-NG шийдэл дээр тулгуурлан бүтээгдсэн юм. Биткойны протокол нь олборлогчдыг "уралдуулдаг" бол, уг шинэ протокол нь, дараагийн блокыг хэн хаахыг урьдаас шийддэгээрээ ялгаатай. Уг протоколуудын аль аль нь BFT гэж тооцогддог бөгөөд шинэ протокол дээр ажиллаж буй системд, дараагийн блокыг хаахаар сонгогдсон олборлогч нь key block буюу түлхүүр блок гэх алсдаа Блокчэйнрүү хуулагдах блокыг үүсгэж бэлддэг ба түүнийхээ хажуугаар microblocks буюу бичил блокууд гэх хэдхэн гүйлгээний мэдээллийг л агуулах багтаамжтай жижиг блокуудыг мөн зэрэг үүсгэдэг.

Энгийнээр бол:

  1. бичил блокуудыг, Таны дэлгүүрээс авсан хүнсний ногоонуудаа хийх уутнуудтай;
  2. түлхүүр блокыг түрдэг тэрэгтэй;
зүйрлэж болох юм. 

Ингэж олон хувааж, олон зэрэг боловсруулсны ачаар уг сүлжээгээр хийгдэх гүйлгээний баталгаажих хурд нь интернэтийн хурдаар л хязгаарлагдахуйц болж дэвшсэн. PoS алгоритм бүхий системийг ийм гайхалтай хэмжээнд хүргэсэн уг шийдэл нь Waves-NG протокол юм.

Үүнээс гадна, MassTransfers буюу Бөөн шилжүүлэг гэх өргөтгөлийн ачаар 1 гүйлгээн дотор 100 гүйлгээний мэдээллийг багтаах замаар шимтгэлийг нь бууруулах шийдлийг тусгаж авснаараа уг систем бүр ч илүү дэвшилтэнд хүрч чадсан гэж тооцогддог. Үүний ачаар, олон хүнрүү жагсаалт хэрэглэн шилжүүлэг бөөндөж хийхдээ, хэмжээнээс хамааралгүйгээр, маш бага шимтгэл төлөх боломж бүрдсэн нь хаялага хийхэд ч урамтай болсон.

Олон олон удаагын үзлэг шалгалт тогтмол хийгдэж ирсэн бөгөөд 2018 оны 10-р сард үндсэн сүлжээнд хийгдсэн шалгалтын дүнгээр, сүлжээ нь өдөрт 61 сая гаруй гүйлгээг баталгаажуулах чадвартай буюу ойролцоогоор 1 секундэд, 72 гүйлгээ = 1 минутанд, 4'200 гүйлгээг боловсруулж чадна гэсэн тооцоо гарсан байдаг нь бусад крипто сүлжээтэй харьцуулахад нилээд өндөр үнэлгээ болсон.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Leased Proof of Stake Consensus гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad