Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

NFT, тэр дундаа BSC дээр хөгжүүлэгдэж буй NFT төслүүд сүүлийн үед эрчийг авч байна. Ийм төслүүд дундаас, Battle Pets, PancakeSwap, BakerySwap гэсэн 3 гайхалтай төсөл NFT-ийн хязгаарыг давуулж чадсан гайхамшигтай үр дүнг үзүүлж буй учир, тусгайлан танилцуулахаар шийдэж, энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

Одоогоор, Battle PetsPancakeSwap 2 токен гадаслаж, цуглуулгын зүйлс олох DeFi талбарыг хөгжүүлсэн байгаа бол, BakerySwap удахгүй цуглуулж, хэрэглэж, зарцуулж, тоглож болдог NFT-г нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.

CryptoKitties-с хойш багагүй хугацааг үзсэн NFT орон зай, BSC-ний ачаар шинэлэг санаа, бүтээлүүдээр баяжсаар байгаа билээ. Цуглуулгын уран бүтээл болох CryptoPunks, тоглоомын цуглуулгын мангасууд болох Axie Infinity гээд л NFT-ны олон төрөл бий. Хэдийгээр яг одоо Эфириум дээрх NFT төслүүд илүү олон хэрэглэгчтэй байгаа ч, BSC-ний давуу талуудын ачаар, удахгүй энэ байдал өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй юм.

Тоглоомын, санхүүгийн, урлагын, солилцооны гээд л олон шинэ NFT тасралтгүй үүсч, хөгжүүлэгдэж байгаа ба, шинэ гарч ирж буй төслүүд, илүү олон, өвөрмөц санааг дэвшүүлж, онцгой боломжуудыг шингээснээр NFT-ны хөгжлийг олон шатаар урагшлуулж, гүйцэхэд ч бэрх санагдаж болохуйц түвшинд хүрээд байна. Гэхдээ, Trust Wallet зэрэг DApps-ын NFT дэмжлэгийн ачаар, NFT-д хандах, цуглуулах, арилжиж, солилцох таатай нөхцөл бүрдсээр байгааг бас мартаж болохгүй.

BakerySwap: Цуглуулгын NFT

NFT хөгжүүлэлтийг бусад биржүүдээс өөрөөр хэрэгжүүлж буй содон биржээр BakerySwap-г онцолмоор байна. Эднийд буй NFT-ууд нь, хэрэглээ, чадлаараа үнэлэгдэнэ.

Сайтар анзаарвал, энд арилжаалагдаж буй зарим NFT-ууд, зүгээр 1 зураг, дууны эрхээс илүүг санал болгож байдаг.

Түүнчлэн, NFT Bakery Combo-г ашиглаад, NFT эзэмшихийн хажуугаар, уг биржийн өөрийн суурь токен болох BAKE-г фермдэх боломжтой.



Battle Pets: Тоглоомын NFT

Тоглоом болон NFT хослол нь, Блокчэйн технологийн хэрэглээний үндсэн жишээнүүдийн 1 бөгөөд, CryptoKitties-р тавигдсан суурь нь өдгөө NFT-ийн хөгжүүлэлтийн гол салбаруудын 1 болоод байна. BSC дээр, зүгээр 1 тулалдаж, арилжаалахаас илүү олон зүйл хийж болдог зэвүүн мангасаас, өхөөрдөм зулзаганууд зөндөөбий.

Battle Pets нь, Pokemon маягийн арилжиж болдог NFT амьтдын ертөнц бөгөөд, дан зугаа гаргах хэрэгсэл төдий бус, давхар санхүүгийн хэрэгсэлд ашиглагдах боломжтойгоор бүтээгдсэн.

Уг тоглоомын тулааны арга хэлбэр нь, уламжлалт хэлбэрийг эвдэж, Tournament буюу тэмцээн, Siege буюу бүслэлтэт загваруудыг тусгасан байдаг. Эдгээрийн шагналд, FRUIT гэх токенийг олгох ба уг крипто валютийг бусад токеноор сольж, арилжаалж, эсвэл тоглоом дотроо янз бүрийн худалдаанд хэрэглэж болно.

Тоглоом дээрх зэвсгээ сайжруулахад л, түүний хөрөнгө гадаслах чадвар нэмэгдэнэ гээд төсөөл дөө. Тоглоом дээрээ хөгжиж, сайжрахын хэрээр, хөрөнгөө арвижуулах боломж нэмэгдэнэ гэдэг бас л содон бөгөөд сонирхолтой шийдэл шүү.

Цуглуулж, хөгжүүлж, тулалдаж хэрэглэхээс гадна, зах дээр зарж, гар дээрээ жинхэнэ мөнгө болгон авах, эсвэл тэндээс хүчтэй, ховор зэвсэг, амьтдыг олж, тоглоом дотроо улам бүр хүчирхэгжих боломжтой зэрэг нь тоглоомын шинэ эрин ирснийг бэлэгдэх мэт.

PancakeSwap: Санхүүгийн NFT

BSC дээрх, DeFi төслүүд NFT-г тун ухаалгаар ашиглаж байгаагийн 1 жишээ бол PancakeSwap. Зүгээр л цуглуулж, хадгалаад, солилцохын оронд, крипто валютаар үнэлэгдэх, дахин давтагдашгүй загвартай, хөөрхөн туулайн бүжингүүдийг цуглуулвал ямар вэ дээ? Туулай бүр NFT байх ба тус бүрдээ үнэ ханштай байдаг. Тэдгээр нь, уг биржийн үндсэн төлбөрийн хэрэгсэл болох CAKE токеноор үнэлэгдэнэ. Тэгэхдээ, үнийг нь биржээс тогтоож өгөхгүй, хэр ховор, хэр өвөрмөцөөс нь хамаарч, цуглуулагчид үнэ хаялцаж, шийдвэрлэдэг.

NFT нь хэр гоёмсог, сэтгэл, хөдөлмөр шингэсэн уран бүтээл вэ гэдгээр бус ямар хэрэгцээ, үүрэгтэй вэ гэдгээр хэмжигдэх нь элбэг бөгөөд, PancakeSwap үүнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж чадсан. Уг бирж дээрх азын сугалаа 1 бүр нь, хүртэл BEP-721 төрлийн токен байдаг гээд төсөөл дөө.

Сугалаанаас ямар ч хөрөнгө хожих боломжтой бөгөөд, цугларсан мөнгөний тодорхой хэсгийг шатааж, үлдсэнийг нь оролцогч нарынхаа шагналын санд байршуулж, тараадаг.


PancakeSwap болон BakerySwap-уудын талаар дэлгэрэнгүй танилцуулга, хэрэглэх зааврыг тус тусын нийтлэлээс нь унших боломжтой ба, эдгээрийн суурь технологийн бусад солилцооныхоос ялгарах давуу талыг ЭНД-ээс уншиж танилцаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "BSC дээрх онцлох 3 NFT төсөл"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad