BSC ба Ethereum

BSC нь, Go Etherium (GETH)-ийн сэт салаалалт учир, Эфириумийн Блокчэйнтэй төстэй олон шинж чанаруудыг агуулсан байдаг. Гэхдээ, BSC-ний хөгжүүлэгчид, хэд хэдэн томоохон өөрчлөлтийг хийсэн байдаг бөгөөд, тэдгээр нь өнөөдөр онцлох давуу талуудаар нэрлэгдэх болсон.

Эдгээр Блокчэйнүүдийн хэтэвчийн хаягууд тун төстэй загвартай, BSC нь EVM-тай бүрэн нийцтэй ажилладаг, хэрэглэгчид болон хөгжүүлэгчдэд санал болгох боломжууд нь ойролцоо зэргийг, Та магад урьд нь анзаарч л байсан байлгүй. Тэр ч бүү хэл, уг 2 Блокчэйнийг дамнасан төслүүд ч хөгжүүлэгдэж байгаа. Гэхдээ, яг аль нь, юугаараа илүү вэ гэдгийг мэдэхийн тулд, тэдний ялгаатай танилцах нь зүйтэй юм.

Блокчэйний урсгал ба DApp экосистем

Энэ нийтлэлийг бичиж байх үед, Эфириум дээр нийт 3'000 орчим, BSC дээр 1'000 гаруйхан Dapps хөгжүүлэгдэн гарсан байлаа. Хэдийгээр 3 дахин зөрүү харагдаж байгаа ч, BSC мэндлээд удаагүй байгааг нь бодолцвол, энэ их том амжилт бөгөөд, өсөлт нь үнэхээр хүчтэй, сайн явж байгааг харж болохоор байна.

Хэлхээн дээрх, идэвхтэй хэрэглэгдэж буй хаягуудын тоо хэмжээгээр нь авч үзвэл, 2021 оны 7-р сарын байдлаар гэхэд, Эфириумийн түүхэн дээд амжилт болох 799'580 хаягаас, BSC 2 дахинаас илүү буюу 2'105'367 тогтмол хэрэглэгчтэй болсон байв. Үүний шалтгаанаар, гүйлгээ баталгаажуулах хурд өндөртэй бөгөөд шимтгэл багатай зэрэг давуу талуудыг нь нэрлэж болно. Түүнчлэн, NFT-ийн огцом цэцэглэлт, MetaMask, Trust Wallet зэрэг олон олон хэтэвчүүдийн нийцлүүд ч үүнд нөлөөлсөн байх боломжтой юм.

Өдөрт хийгдэж буй гүйлгээний хэмжээг нь харьцуулвал, BSC дээр түүхэн дээд амжилт нь 12 сая, одоогоор 4 саятай байхад, Эфириум хэзээ ч 1.75 саяыг давсан амжилтыг үзүүлж байгаагүй гэх асар том ялгааг олж харах боломжтой.

Дээр BSC, доор Эфириумийн өдөрт хийгдэж буй нийт гүйлгээний хэмжээг харуулав.

BSC болон Эфириум дээр хамгийн өргөн хэрэглэгдэж буй DeFi-ийн DApps

Блокчэйнүүдийн харилцан зохицсон чанрынх нь ачаар, эдгээр дээрх DeFi төслүүд ихээр, хурдацтай хөгжиж байгаа. 1 дээр нь хөгжүүлсэн хэрэглүүрээ, нөгөө дээр нь өөр нэрээр хөрвүүлээд, нээлттэй эх дээрх бэлэн кодын тусламжтайгаар нийтлэчих боломжтой учраас тэр. Доорх зурагт Эфириум дээрх хамгийн их хэрэглээтэй 5 DApp-г жагсаан харуулав.

Энд, UniSwap, SushiSwap гэх 2 AMM загварын солилцооны зах, Axie Infinity гэх Блокчэйнд суурилсан тоглоом, OpenSea гэх P2P хэлбэрийн арилжааны захууд тус тус тэргүүлэх байрыг эзэлжээ.

Харин BSC дээр, UniSwapсэт салаалж, бүтээгдсэн PancakeSwap, Эфириум дээр харагдаж, үзэгдээгүй, шинэлэг төслүүд болох, крипто хөрөнгө арвижуулагч Autofarm болон Pancake Bunny фермүүд, AMM-д тулгуурласан BiSwap, ApeSwap зэрэг солилцооны биржүүд тэргүүн байруудыг эзлэжээ.

Крипто тоглоомуудын хувьд, мэдээж Эфириумийг гүйцэх талбар үгүй. Гэхдээ, хэдийгээр олны сонирхлыг сайн татаж чадаагүй ч, Эфириумийн CryptoKitties, Axie Infinity нартай төстэй тоглоомууд BSC дээр цөөнгүй бий.

Сүлжээ хоорондын шилжүүлэг

BEP-2 болон BEP-20 сүлжээнүүдийн хаягуудад ямар ч ялгаа байдаггүй тул, сүлжээ андуурч илгээсэн ч, тухайн хөрөнгөө гаргаж авахад ямар ч асуудал учрахгүй. Тэр ч бүү хэл, BSC-рүү ERC-20 токен татаж авч ч болдог. Эфириум дээр ч мөн адил, ийн андуурч илгээсэн хөрөнгөө, буцаан олж авах бүрэн боломжтой. Хэрхэн сэргээж авах зааврыг яваа яваандаа оруулах болно оо. Эрт оруулуулах хүсэлтэй байвал, доор сэтгэгдэлд хүсэлтээ үлдээгээрэй. Хэдий олон хүсэлт ирнэ, тэр чинээгээр хурдан оруулах тул, нийгмийн сүлжээгээр түгээж, бусдыг уриалж ч болно шүү.

Бусад сүлжээний хувьд, андуурч илгээсэн токеноо эргүүлэн авах бараг ямар ч боломжгүй байдгыг анхаараарай.

Гүйлгээний шимтгэл хураамж

BSC, Эфириумийн аль аль нь хийн төлбөрийн тогтолцоог ашигладаг. Үүний талаарх тайлбар, танилцуулгыг ЭНД-ээс уншаарай. BSC-ийн төлбөрийн хэмжээ нь, сүлжээний ачааллаас хамаарч хувьсаж байдгаараа, Эфириумаас ялгаатай. Гэхдээ, саяхан хийгдсэн Лондон сэт салаалалт нь, сүлжээний хэт өндөр дүнтэй шимтгэл гарах явдлыг бууруулах өөрчлөлтийг авч ирсэн ба, энэ талаар болон Эфириумийн бусад салаалалт, хөгжүүлэлтүүдийн зорилгыг ЭНД дараад, харгалзах бүлгүүдээс нь уншиж танилцаж болно.

Ерөнхийдөө бол уг шинэчлэлт нь, блок тутамд харгалзах шимтгэлийг оноодог уян системийг бүрдүүлж өгсөн бөгөөд, ингэснээр хэрэглэгчид өөрсдөө хийн хэмжээг зааж өгөхийн оронд, хэр их шилжүүлэг хүлээгдэж байгаагаас хамаардаг болж өөрчлөгдсөн.

Түүхэн үзүүлэлтүүдээс нь харвал, хийн хамгийн өндөр хэмжээг, Эфириум 2021 оны 5-р сард, $68.72 USD дүнгээр тогтоож байсан нь, BSC-ийнхээс хол илүү байгаа юм.

Үүнээс харвал, UniSwap дээр хийсэн гүйлгээ тань сүлжээний ачааллаас шалтгаалж, $7.58 USD хүрэх ч боломжтой байхад, BSC дээр адил гүйлгээний шимтгэл ердөө $0.03 USD хүрч байх жишээтэй.



Гүйлгээ баталгаажих хугацаа

Блокчэйн дээрх гүйлгээ боловсруулалтын дундаж хугацааг хэмжих жаахан төвөгтэй байдаг. Учир нь, олборлогч болон баталгаажуулагчдын гүйцэтгэлээс гадна, хурд, хугацаанд дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:

  1. Төлж буй шимтгэл тань хангалттай өндөр биш тохиолдолд, олборлогч нар гүйлгээг тань хойшлуулаад, урдуур нь өндөр шимтгэл төлсөн гүйлгээнүүдийг "оочир дайруулаад" байх боломжтой.
  2. Хөрвүүлэлтийн санд, хөрөнгө нэмэх зэрэг тусгай үйлдлүүд, олон тусдаа гүйлгээгээр хэрэгждэг.
  3. Ихэнх үйлчилгээ үзүүлэгчид, тухайн гүйлгээг хэдэн блок дээр баталгаажсаны дараа хүлээн зөвшөөрнө гэсэн хязгаар заасан байдаг ба, тухайн гүйлгээг цуцлагдах, буцаагдахаас сэргийлсэн энэ зохицуулалт нь багагүй хугацааг шаардана.

Дээрх зургаас багцаалдвал, Эфириумийн баталгаажуулалтын хугацаа 30 секундээс, 16 минутын хооронд хэлбэлзэж байна. Энэ хугацаа нь, эхний 1 л баталгаажуулалтанд хамаарч байгаа бөгөөд, Байнансийн бүртгэлрүүгээ ERC-20 токен илгээхэд хамгийн багадаа 12 баталгаажтал нь хүлээх хэрэгтэй болно. Дунджаар 13 секундэд 1 блок хаагддаг гэж тооцвол, хэтэвчиндээ токеноо хүлээж автал 156 секунд буюу 2.51 минут хүлээх нь.

Тэгвэл BSC дээр, блок хаагдах дундаж хугацаа 3 секунд байдаг. Энэ нь, Эфириумийнхээс 4.3 дахин хурдан гэсэн үг.

Зөвшилцлийн алгоритм

Эфириум, Биткойнтой адил буюу PoW-д суурилсан. Тэгэхээр, BSC-ний PoSA-аас тэс ондоо зарчмаар ажилладаг гэж ойлгож болно. Гэвч, удахгүй гүйцэтгэгдэх Эфириум2 шинэчлэлтээр Эфириум, PoS-д шилжих гэж байгаа ба тэр үед, энэ ялгаа бараг байхгүй болох юм.

PoSA нь, PoA болон PoS-г хослуулсан төрөл бөгөөд, блокыг ердөө 21 баталгаажуулалтаар хаахаар загварчлагдсан байдаг. Түүний талаарх товч танилцуулгыг ЭНД дараад, BSC-ний талаарх нийтлэлийн харгалзах бүлгээс нь уншаарай. Энгийнээр бол, 10'000 BNBгадаслаж, баталгаажуулах эрх авсан хэрэглэгчдээс, 21-г нь санамсаргүй түүврээр тодруулах ба, ингэж сонгох ажиллагаа нь 24 цаг тутамд гүйцэтгэгдэж, тухайн 21 хэрэглэгч, сонгогдсон байгаа хугацаандаа, гүйлгээнүүд болон блокуудыг хянах үүрэг хүлээнэ. Ийн ажилласныхаа хөлсөнд тэд, хаагдсан блок бүр дэх гүйлгээнүүдийн шимтгэлээс урамшуулал хүртэх юм.

Аюулгүй, найдвартай байдлаар PoW-г гүйцэх алгоритм байхгүй ч, түүний хурдны асуудлыг шийдвэрлэхийн тулд хөгжүүлэгчид энэ мэтийн олон зөвшилцлийн алгоритмуудыг зохион хэрэглэж байгаа билээ. Эфириумийн PoS-д шилжиж байгаа шалтгаан нь ч үүнтэй холбоотой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!